Эмч нарын үйлдэл олны талархлыг хүлээлээ

2015-12-23, 02:25
10,775
Хорвоо ертөнц дээр тайлбарлахын аргагүй гайхамшигтай зүйлсүүд мэр сэр тохиосоор байдаг. Үнэхээр л өөрчилөхийн аргагүй хүнд мөчид гайхамшиг тохиож, асуудал сайнаар эргэхэд үүнийг хувь тавилан хэмээн сүслэх нэгэн байхад, зарим нэгэн нь аз тохиолоо хэмээн баярладаг. Тэгвэл ид шидийн гэмээр амьдрах хувьтай, бяцхан охины ер бусын түүхийг хүргэж байна.
Эмч нарын үйлдэл олны талархлыг хүлээлээ


1. АНУ-ын оршин суугч Тэмми Гонзалес (Tammy Gonzalez)-д нэгэн гайхалтай зүйл тохиолджээ. Тэрээр 4 сартай жирэмсэн байх үедээ , хэвлийн эхо зурагнаас хүүхдийн амны хажууд нэгэн бөмбөлөг шиг зүйл байхыг олж харжээ. Эмч нар үүнийг нэгэн төрлийн "тератома" гэдэг хавдар болохыг түүнд хэлсэн байна. Тератома гэдэг нь үр хөврөл дотор үр хөврөл бий болох үзэгдэл бөгөөд энэ нь хагас сая жирэмслэлтэд нэг удаа тохиодог гэнэ. Энэхүү хачирхалтай үзэгдлийн талаар эмч, эрдэмтэд өнөө хэр нь маргалдсаар байгаа юм. Гэсэн хэдий ч ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-ынхан эхийн  ураг дотор ураг байх нь тератома буюу хавдарын нэг хэлбэр хэмээн үздэг байна.



2. Эмч нар Тэммид хүүхдээ иймэрхүү байдалтай удаавал хавдар хүүхдийн биед орж томрон, цаашлаад  хүүхдийн амь насанд хүртэл аюултай тул хагалгаанд яаралтай орох хэрэгтэй хэмээн хэлжээ. Темми ч удаан бодож тээнэгэлзэлгүй шууд зөвшөөрчээ. Ямар ч эх хүнд хүүхдийнх нь эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж үгүй бизээ. Ингээд эмч нар түүнд урьд өмнө хийгдэж байгаагүй дурангийн хагалгааг хийсэн байна. Бүсгүйн ходоодонд зүслэг хийн дуранг шургуулаад, хэвлийд нь лазерын хагалгааг хийсэн байна. Ийнхүү хагалгаанаас 5 сарын дараа бяцхан Леон эрүүл саруул төржээ.



3. Темми хагалгаа хийсэн эмч нартаа маш их баярлаж байгаагаа хэлсэн байна. Бяцхан Леон одоо эрүүл саруул өсч торниж байгаа төдийгүй, түүний дээд уруулан дээр хагалгааны маш жижигхэн сорви байдаг гэнэ. Энэ нь идэх, уух, ярих гээд юунд ч саад болдоггүй гэнэ.



4. Чадварлаг эмч нарын тусламжтай Тэмми бяцхан охиноо үхлийн эрмэгээс аварч, ийнхүү эрүүл саруул төрүүлэн өсгөж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()