Итгэмээргүй амьдралтай хүмүүс

2015-12-23, 02:05
25,982
Хоолны дэглэмийг ихэнх хүмүүс жин хасах болон биеэ хоргүйжүүлэх зорилгоор тодорхой хугацаанд, тодорхой хэмжээгээр барьдаг. Гэтэл зарим хүмүүс хэт буруу үзэл баримтлал, сүсэг бишрэлээсээ болоод эрүүл мэнддээ хор хөнөөлтэй дэглэм барьж, өөрийгөө ихээр хохироосон тохиолдол цөөнгүй. Ингээд та бүхэнд хүмүүсийн хамгийн хачирхалтай хоолны дэглэмүүдийн тухай мэдээллийг хүргэж байна.
Итгэмээргүй амьдралтай хүмүүс


1. Энэтхэг эр 70 жилийн турш мацаг барьжээ
Энэтхэг улсын иргэн Прахлад Жани өөрийн сүсэг бишрэлээсээ болж 1940 оноос хойш олигтой хоол унд идэж, тогтмол ус ч уулгүй мацаг барьсаар өдийг хүрчээ. Түүнийг судлаачид 2003 онд 10 өдрийн турш, 2010 онд 15 өдрийн туршид судалсан бөгөөд амьдрах өндөр чадвартай гэдгийг нь олж тогтоосон байна. Харин түүний талаар тодорхой баримт мэдээлэл, бичлэг зургийг олон нийтэд огт дэлгээгүй ажээ.



2. Зургаан жилийн мацаг
Майкл Вернер (Michael Werner) бол Германы мацаг баригчид дундаас хамгийн алдартай нь юм. Тэрээр хоол ундгүйгээр амьдарч болно хэмээн үздэг бөгөөд 6 жил хагасын турш өдөрт 4 аяга кофе, 2 аяга жимсний шүүс л уудаг байжээ.



3. Христчин эрийн шар айрагны дэглэм
Христ шүтлэгтэй Дэс Мойнес хэмээх залуу нийт 46 өдрийн турш шар айрагнаас өөр зүйл уугаагүй аж. Үүнийгээ тэр “Улаан өндөгний баяр”-тай холбон тайлбарласан байна.



4. “Starbucks”-ийн дэглэм
Үнэхээр амттай сонсогдож байгаа биз? Тэгвэл энэхүү дэглэмийг нэгэн бүсгүй барихаар шийдэж бүтэн сарын турш “Starbucks” нэрийн кофе, бялуу идсэн нь нилээд үнэтэй туссан байна. Нэг сарын дотор тэр 500-600 доллар буюу монгол мөнгөөр нэг сая төгрөг үрсэн ажээ. Өөртөө өгсөн энэхүү амлалтаа биелүүлснийхээ дараа тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Тиймээ би чадлаа” хэмээн бичиж энгийн хоол идэж эхэлжээ.



5. Төмсний дэглэм
Америкийн иргэн Крис Войт 60 хоногийн турш зөвхөн төмс идэж мацаг барьсан байна. Түүний энэхүү үйлдлийг мацаг гэхээсээ илүү эсэргүүцэл хэмээн нэрлэвэл зохино. Учир нь америкийн хөдөө аж ахуйн яамнаас төмс худалдан авах ваучер зарахыг хориглосон тул тэрээр ийм үйлдэл хийжээ. Төмс нь цардуул ихтэй тул хүний биед хэрэгтэй кальци болон эрдэс бодисуудыг өгч чаддаггүй. Крис ч гэсэн зөвхөн төмсөөр амьдрах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон биз ээ...



6. Пиццаны дэглэм
Америкийн иргэн Дан Жансен хүнсний ногоонд маш дургүй хэрнээ цагаан хоолтон болохоор шийдсэн байна. Хүсэл, зорилго хоёр нь зөрөлдсөн энэхүү шийдвэрээ тэр дан бяслагтай пицца идэж гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн гэдэг. Ингээд Жансен 25 жилийн турш бяслагтай пицца идэж өнөөг хүрчээ.



7. Бэлэн гоймонгийн дэглэм
Английн иргэн Жиоржи Редман анх 5 настайдаа чанаж иддэг бэлэн гоймонд дуртай болжээ. Тэр гоймонгоос өөр ямар ч хоол иддэгүй байсан бөгөөд энэ дэглэм нь 13 жилийн турш буюу одоог хүртэл үргэлжилж байгаа гэнэ. Түүний өөрийнх нь гаргасан тооцоогоор бол жилд 48 км урттай гоймон иддэг ажээ. Энэ байдлаараа удаан явбал тэр ходоодны өвчтэй болохоос гадна урт наслахгүй хэмээн эмч нар анхааруулсан байна.



8. Тахианы далавчны дэглэм
Бас нэгэн Англи охин түргэн хоолонд донтож 2 настайгаасаа хойш шарсан тахианы далавч идсэн бөгөөд саяхан энэхүү эрүүл бус хоолны дэглэмээсээ болж ажил дээрээ ходоод нь мушгиран өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн байна.



9.  Гадил жимсний дэглэм
Хоол тэжээлийн мэргэжилтэн Юла Трабат 12 өдрийн турш зөвхөн гадил жимс болон усаар л хооллож үзжээ. Ингэснээр түүний арьс, үс нь гэрэлтэж, илүү их эрч хүчтэй болсон байна.



10. Зохиомол шингэн хоолны дэглэм
2013 онд программ хангамжийн мэргэжилтэн Роб Райнхарт “хоолоороо тоглохоор” шийдэж эрүүл, амин дэмээр баялаг гэсэн бүх л хүнсийг устай холин нухашлаж савлаад түүгээрээ 30 өдрийн дэглэм барьж үзжээ. Энэ нь ч өөрт нь ихэд таалагдан, тэрхүү “хоолоо” патентжуулж, Канад болон АНУ-ын зах зээлд нийлүүлсэн аж. Хэдийгээр биед тустай, жин хасаж, булчин хөгжүүлэхэд нөлөөлөх ч, яг л унгас шиг үнэртдэг нь харамсалтай. 
 


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()