Дэлхийг өөрчилсөн гайхалтай нээлтүүд

Хүн төрөлхтний хөгжлийг шинэ түвшинд аваачсан, аугаа эрдэмтдын сор бүтээлүүдийн дээжээс танилцуулж байна. Өдгөө эдгээр бүтээлүүд нь өнөөг хүртэл хувьсан өөрчлөгдөж, бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

Дэлхийг өөрчилсөн гайхалтай нээлтүүд


1. МРЗ тоглуулагчын анхны загвар, 1998 он
"Eiger Labs" компанийн зохион бүтээсэн анхны дижитал mp3 тоглуулагч нь 16, 64, 32 мегабайтын санах ойтой, 65 граммын жинтэй, 70 мм өргөн, 90 мм урттай байжээ. Хар, хөх, шар, саарал, ягаан гэсэн өнгөнүүдийн сонголттой энэхүү хөгжим тоглуулагч 69 ам.доллараар худалдаалагдаж байжээ.



2. Хамгийн анхны мотоцикл, 1885 он
Тэртээ 1885 онд анхны бензинээр ажилладаг тээврийн хэрэгсэл буюу одоогийн мотоцикл бүтээгдэж байжээ. Энэхүү бүтээлийг "Даймлерийн явдаг машин" гэж нэрлэдэг бөгөөд Германы зохион бүтээгчид болох Готлиб Даймлер болон Вилгельм Мэйбак нар бүтээсэн байна.



3. Дижитал камерын өвөг эцэг, 1975 он
Одоогоос 40 жилийн өмнө буюу 1975 онд Кодак Стив Сассон (Kodak Steven Sasson) анхны хар цагаан дижитал камерийг бүтээж байв. Тус камер нь 3.6 кг-ын жинтэй, 0.01 мегапикселийн дурантай байжээ. Нэг кадр бичихэд ойролцоогоор 23 секунд зарцуулагддаг байсан гэнэ.



4. Анхны дэн буудал, 1925 он
Анхны дэн буудлыг АНУ-ын Калифорни мужийн Сан-Луис Обиспод тосгонд, архитектурч   Артур Хайнеман (Arthur Heinemann)-ы зургаар барьсан байна. "Motel" буюу дэн буудал гэдэг нь жолооч нарын дэн буудал, (motor hotel) гэдэг үгнээс үүсэлтэй. Тус буудлын ор хоногийн төлбөр нь 1.25 доллар байжээ.



5. Пянзны  хавтсыг зохион бүтээсэн нь, 1938 он 
23 настай дизайнер Алекс Штайнвайсс (Alex Shtaynvayss), пянзны хавтсыг хамгийн анх хүрэн цаасаар хийж худалдаанд гаргажээ. Тэрхүү пянз нь  "Smash Song Hits by Rodgers and Hart" нэртэй байв.



6. Анхны веб-сервер болон веб-сайт, 1990 он
Хамгийн анхны веб сервер нь http://info.cern.ch/hypertext/WWW/TheProject.html. гэсэн хаягтай байсан бөгөөд 1990 онд Европын цөмийн судалгааны төвд байрлуулж байжээ. 



7. Рентген зураг, 1895 он
Физикч, профессор Вильгельм Конрад Рентген (Wilhelm Conrad Rentgen) анхны  рентген зургийг Верзбургийн их сургуульд ажиллаж байхдаа авж байжээ. Зурган дээрх гар бол түүний эхнэрийн гар юм.  Улмаар тус бүтээл нь өнөөгийн анагаах ухааны салбарт том хувь нэмрийг оруулсан билээ.



8. Анхны өндөр барилга, 1885
АНУ-ын Чикаго хотод  1885 онд баригдсан "Home Insurance Building" хэмээх даатгалын барилга  бол манай гаригийн анхны тэнгэр баганадсан өндөр барилга юм. Каркасан хийцтэй тус барилгыг 1931 онд нураажээ.



9. Тансаг машины эхлэл тавигдав, 1938
"General Motors" компанийн зохион бүтээгч Харли Эрл (Harley Earl)-ийн бүтээсэн тус машин нь тухайн үедээ автомашины хувьсгалыг хийсэн юм. Задгай бүхээгтэй, загварлаг тус машиныг 1950-аад оны сүүл хүртэл үйлдвэрлэсэн юм.



10. Анхны үгийн сүлжээ, 1913 он
"New York World " сонины сэтгүүлч Артур Уинн (Артур Уинн) анхны үгийн сүлжээг зохион, сониндоо хэвлүүлж байжээ.



11. Микропроцесорын шинэ нээлт, 1971 он
"Intel" компанийн инженер Тед Хофф (Ted Hoff), Стэнли Мезор Фадзином (Stanley Meyzorom Fadzhinom), Федерико (Federico) нарын зохион бүтээсэн микропроцессор нь технологийн ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн нээлт болсон юм.



12. Эрчүүдэд зориулсан анхны сонин, 1731
1731 онд Лондон хотын уугуул иргэн Эдвард Кэйв (Edward Cave) анх "The Gentleman`s magazine" сэтгүүлийг хэвлүүлж байжээ. Энэ нь эрчүүдэд зориулсан гэдэг утгаараа хамгийн анхны сэтгүүл болж байгаа юм. Тэрээр "Sylvanus Urban" гэх нууц нэрээр нийтлэлээ бичдэг байжээ.



13. Анхны гэрэл зураг, 1826 он
Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Непс (Joseph Nicephore Niepce) 1826 онд хамгийн анхны гэрэл зураг авч "The View"  буюу харагдах байдал хэмээн нэрлэжээ. Энэ зургийг авахын тулд аппаратаа цонх руу харуулаад нэлээн хэдэн цаг болсон гэдэг.



14. Анхны компьютерийн “хулгана", 1964 он
Компьютерийн “хулгана” буюу "mouse"-ыг анх Дуглас Энгельбарта (Douglas Engelbart ) 1964 зохион бүтээжээ. Тэрээр энэхүү бүтээлээ модоор хийсэн нь их болхидуу байсан боловч өнөөгийн хулганы үүслийг тавьсан бүтээл болсон юм.



15. Манай гарагийн анхны роман, 1007 он
Эзэн хаан Сёсигийн ордны бичээч Мурасаки Сикикугийн бичсэн “Гэнжигийн тууж” нь хамгийн анхны роман юм. Тус романд 350 гаруй хүмүүсийн дүр гардаг бөгөөд олон жилийн нүсэр их хөдөлмөр шаардсан бүтээл болжээ.


 

NULL

NULL

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()