Хүнийг худал хэлж байгааг нь хэрхэн мэдэх вэ?

2015-12-24, 01:00
12,050
Калифорнийн их сургууль, Haas бизнесийн сургуулийн доктор Леан Беркли (Leanne Berkeley), хүмүүсийн сэтгэл санааны байдал нь тэдний биеийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан бөгөөд биеийн үйл хөдлөлөөр тухайн хүнийг үнэн, худал ярьж байгаа эсэхийг мэдэх боломжтой хэмээн үзсэн байна. Ингээд хамтдаа сонирхоцгооё.
Хүнийг худал хэлж байгааг нь хэрхэн мэдэх вэ?


1. Толгойныхоо байрлалыг өөрчлөх
Хэрвээ таны хамтрагч таны асуултанд хариулахдаа толгойныхоо байрлалыг гэнэт өөрчилвөл, тэр худлаа хариулах магадлал өндөр байдаг байна. Учир нь ихэнхи хүмүүс худал ярихдаа, өөрөө ч мэдэлгүй толгойныхоо байрлалыг өөрчилдөг гэнэ. Та хэн нэгэнтэй ярилцахдаа анзаарч үзээрэй.



2. Амьсгал нь түргэсээд эхэлвэл...
Хүн худлаа хэлэхэд зүрхний хэмнэл өөрчлөгдөж, улмаар амьсгал нь түргэсдэг байна. Мэдээж тэрхэн мөчид харилцагчийн тань бие нь тавгүйрхсэн байж болох ч, ихэнхи тохиолдолд худал ярихад амьсгалын хэмнэл өөрийн эрхгүй өөрчлөгддөг ажээ.



3. Хөшөө болчихсон уу?
Хүн зүрх сэтгэлээсээ үнэн ярьж байгаа нөхцөлд тэд маш тайван, хүссэн бүхнээ хийж, чөлөөтэй байдаг байна. Харин байдал бишдээд эхлэхэд, тэд гөлийчихдөг гэнэ. Нэг л баригдмал, номхон команд өгчихсөн юм шиг л хөшиж орхино гээч...



4. Үгээ олон дахин давтах
Энэ нь бас л зүрхний хэмнэл алдагдсантай холбоотой. Худал яриад эхлэхэд нэг ёсондоо зүрхний хэмнэл алдагдаж, хүн сандарч эхэлдэг байна. Үүнээс үүдэн нэг үгээ олон дахин давтах, нурших зэрэг үйлдлүүдийг хийж эхэлдэг гэнэ шүү.



5. Хэтэрхий яриа болох
Бид ярьдаг даа. Ёстой нэг "давсалж" өгж байна даа гээд л... Түүнтэй ижилхэн таны хамтрагч хэтэрхий яриа, хорвоогийн есөн шидийн юмыг эцэс төгсгөлгүй хольж яриад байвал түүний ярианы тал хувь нь худал байх магадлал өндөр гэнэ.



6. Амандаа хүрэх, гараараа амаа халхлах
Хариулахад төвөгтэй асуулттай тулгарсан үедээ хүмүүс ихэвчлэн гараараа амандаа хүрж, эсвэл тагладаг гэнэ. Энэ нь тэднийг жинхэнэ хариултыг өгөх нь маш төвөгтэй байгааг илтгэж байдаг байна. Тиймээс тэдний хариулт худал байх магадлал өндөр гэнэ шүү.



7. Биеийнхээ хэсгүүдэд хүрэх
Таны хамтрагч ярьж байхдаа толгой, хүзүү, цээж, хэвлий зэрэг биеийнхээ хэсгүүдэд хүрэх юм бол, түүний яриа худал байх магадлал өндөр гэнэ. Мэдэхэд илүүдэхгүй л юм.



8. Суудалдаа тогтож ядах 
Ямар нэгэн чухал яриа өрнүүлэхэд, хамтрагч тань ярьж байхдаа яг л хадаастай модон дээр сууж байгаа мэт, байсхийгээд л байрлалаа өөрчлөн, тогтож ядаж байна уу? Тэгвэл түүний яриа худал байх өндөр магадлалтай гэнэ. Сууж байснаа босож алхах гэх мэт огцом хөдөлгөөнүүд нь хүмүүсийг худал ярихад, өөрийн эрхгүй хийгддэг үйлдлүүд юм.



9. Ярьж байхдаа стресстэж, бухимдах
Зарим хүнтэй ярихад жаахан төвөгтэй байдаг. Учир нь тэдэнтэй ярилцаад удаагүй байхад л, ярианых нь өнгөнд илт биш ч гэлээ сайн анзаарвал хуурмаг шинж илэрч эхэлдэг. Хоолойгоо засаж, хэлэх үгээ бодон, тэвдсэн шинжүүд анзаарагддаг байна. Хамтрагчаа худлаа хэлж байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл, анзаараад нэг үзээрэй.



10. Цоо ширтэх
Ихэнхи хүмүүс худлаа хэлэхдээ нүдээ цавчдаг, хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл зарим тохиолдолд энэ нь харин ч эсрэгээрээ байж болох талтай гэнэ шүү. Танд албаар итгэл, үнэмшил төрүүлэх гэж нүдээ ч цавчихгүй, цоо ширтэж байж болох гэнэ.



11. Гараараа зангах, дохих
Зарим хүмүүс ярьж байхдаа гарын хөдөлгөөнийг их ашигладаг. Энэ нь үнэнч хэлсэн гэсэн зуршил болсон хүмүүс байдаг ч зарим тохиолдолт зүрхний хэмнэл алдагдсанаас өөрийн мэдэлгүй гар хуруугаа дохих, хүн рүү чичлэх зэрэг үйлдлүүдийг хийж эхэлдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()