Сурталчилгаа (15)
Хаах

Орон орны хүмүүс хэдэн цагт босдог вэ?

Тухайн хүний өдөр хэрхэн өнгөрөх нь өглөөг яаж угтахаас эхэлдэг. Хэрвээ өглөө эрт, сэргэг босвол тухайн өдөржингөө сэргэлэн байж, ажлын бүтээмж нэмэгддэг. Харин хэт их унтах юм бол толгой өвдөж, залхуу хүрээд нэг л нозоорчихдог шүү дээ. Тэгвэл дэлхийн улс орнуудын иргэд өглөө хэдэн цагт босдог, босоод юу хийдэг тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү мэдээллийг найман өөр орны 16-аас 60 насны 8000 хүний дунд явуулсан судалгаанаас үндэслэн гаргажээ.
Орон орны хүмүүс хэдэн цагт босдог вэ?


1. Берлин, Герман улс
Германы иргэдийн 57% нь өглөө босчихоод дор хаяж 14 минут шүршүүрт ордог байна. Харин нийт иргэдийн тал хувь нь гэр бүлийнхэнтэйгээ ойр зуурын яриа өрнүүлж өглөөний цайгаа уудаг бол үлдсэн нь урьд шөнийнхөө зүүдийг эргэцүүлэнгээ цайгаа уудаг гэжээ. Түүнчлэн 69% нь өглөөний сонин унших хэрэгтэй гэж боддог ч, зөвхөн 40% нь л үүнийг зуршил болгосон байдаг байна.



2. Лондон, Англи улс
Лондончуудын зөвхөн 44% нь л өглөө 7 цагаас өмнө босдог бол 27% нь сэрүүлгээ унтрааж үргэлжлүүлэн унтдаг гэнэ. Түүнчлэн  боссон цагаасаа ажилд явах хүртлээ цаг хагас хэртэй хугацааг зарцуулдаг нь харьцангуй бүтээлч хэмээн тооцогддог байна. Учир нь өглөө сэрүүлгээ хоёроос дээш удаа унтраадаг, өглөөний цайгаа гэртээ тайван уудаг хүмүүс асуудлыг шийдвэрлэх чадвартай гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.



3. Москва, ОХУ
Москвагийн иргэдийн ердөө 29% нь л “өглөөний хүмүүс” байдаг. Тэдний ихэнх нь өдрийн амьдралаас илүү шөнийн амьдрал, зугаа цэнгээнд дуртай хүмүүс ажээ. Түүнчлэн Москвагийн иргэдийн ихэнх нь буюу 80% нь кофегүйгээр нэг ч өдөр байж чадахгүй, каффейн тэдний амьдралд маш чухал үүрэгтэй гэсэн байна.



4. Мумбай, Энэтхэг улс  
Энэтхэг иргэдийн 40% нь өглөөний 6 цагаас эрт сэрдэг бөгөөд үлдсэн 60% нь 7 цагт сэрдэг. Хамгийн сонирхолтой нь 6 цагаас эрт боссон хүмүүсийн 57% нь нэгээс их удаа сэрүүлгээ унтраадаг. Судалгаагаар Мумбай хотын нийт иргэдийн 53% нь өглөөний мөргөл үйлддэг бөгөөд тэдний 40% нь гэртээ өглөөний цайгаа уудаг бол, үлдсэн нь гудамжнаас өглөөд идэх зүйлээ худалдан авдаг ажээ.



5. Нью-Йорк, АНУ
Нью-Йорк хотын иргэдийн тал хувь нь өглөө 7 цагт сэрдэг. Харин дийлэнх эмэгтэйчүүд өглөө бүр дунджаар 7 минутыг юу өмсөхөө бодоход зарцуулдаг бөгөөд 19 минутыг гоёж гоодож өнгөрүүлдэг байна. Тус хотын нийт иргэдийн 59% нь гэртээ өглөөний цайгаа уудаг бөгөөд бусад улсуудтай харьцуулахад өглөөний цай уух цаг нь 5 минутаар бага байдаг байна.



6. Парис, Франц улс
Хэдийгээр Парис эмэгтэйчүүдийн 66% нь өглөө болгон тогтмол нүүрээ будаж, сүрчиг түрхдэг ч бусад хотуудын эмэгтэйчүүдтэй харьцуулахад өөртөө итгэх итгэл нь илүү бага байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн өглөөний цайны үеэр бие биетэйгээ ярилцах нь ховор бөгөөд 55% нь чимээгүй цайгаа уухыг илүүд үздэг гэнэ.



7. Шанхай, БНХАУ
Хэдийгээр Шанхай хотыг иргэд өөрсдийгөө эртэч хүмүүс хэмээн боддог ч, үнэн хэрэгтээ бусад улсын иргэдтэй харьцуулахад 14 минутаар хоцорч босдог байна. Шанхайн бараг бүх эмэгтэйчүүд нүүрээ чийгшүүлэх, нарны тос түрхдэг боловч ердөө 5% нь л хөлс дарагч хэрэглэдэг гэсэн хачирхалтай тоо баримт бий. Энэ нь бусад улсын эмэгтэйчүүдээс 61 хувиар бага тоо юм. Түүнчлэн Шанхайн оршин суугчдийн 80 хувь нь гэр бүлээрээ өглөөний цайгаа уудаг бөгөөд энэ нь аль ч улс оронд байхгүй "маш өндөр" үзүүлэлт юм. Азиудын элгэмсэг дотно зан чанарыг эндээс та харж болно.



8. Стогкольм, Швед улс
Стогкольм бол “эртэч шувуухай”-нуудын бас нэгэн өлгий орон юм. Хотын нийт иргэдийн 61% нь 7 цагаас өмнө босдог бөгөөд 66% нь гадаад төрхөндөө бүрэн дүүрэн сэтгэл хангалуун гардаг байна. Тэд өглөөний цайгаа уухдаа 15 минутыг зарцуулдаг нь, бусад улсуудтай харьцуулахад нилээд урт хугацаа юм. Цайгаа ууж байх үедээ 47% нь гар утас, компьютер, таблет үздэг гэсэн судалгаа гарчээ.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()