100 жилийн өмнөх эмчилгээний харгис төхөөрөмж

1900-д оны эхээр Америк, Европын улс орнуудад туяа эмчилгээ, тэр дундаа нарны гэрлийг орлуулах шарлагын эмчилгээ дэлгэрэх болжээ. Учир нь тус төхөөрөмжөөр хууч өвчин зэрэг, эрхтэн системийн аливаа эмгэгийг эмчлэх боломжтой хэмээн үздэг байсан юм. Тиймээс ч үүний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдэд хүчтэй тархаж эхэлсэн гэдэг. Ингээд та бүхэндээ 100 жилийн өмнөх хүмүүсийн эрүүл мэндээр туршилт хийсэн харгис төхөөрөмжийг танилцуулж байна.
100 жилийн өмнөх эмчилгээний харгис төхөөрөмж
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Бидний танилцуулах гэж буй шарлагын эмчилгээ нь тухайн үедээ хамгийн шилдэг, эрүүлжих арга байсан бол орчин үеийн анагаахын түүхэнд "Хүмүүс дээр хийсэн аймшигт туршилтууд" хэмээн бичигдэх болсон билээ. Ингэж байгалийн бус аргаар биеэ байнга шарах нь арьсны маш олон ноцтой өвчний шалтгаан болсоор байна.

1. Зураг дээрх төхөөрөмжийг ихэвчлэн нярай хүүхдэд хэрэглэдэг байжээ.



2. Тус төхөөрөмж нь шархны эдгэрэлтийг дэмжиж, давхар бактер устгах үйлчилгээтэй хэмээн үздэг байв.



3. Түүнчлэн цээж, уушигны "бронхит" өвчинд хэрэглэдэг байжээ.



4. Мөн 1912 онд алдарт Титаник хөлөг дотор энэхүү шарлагын төхөөрөмж байрладаг байсан байна. Эмэгтэйчүүд ихэвчхэн өглөөгүүр, харин эрчүүд нь өдөр, оройгуур ордог байжээ. Аппаратанд 1 удаа орох төлбөр нь 1 доллар байсан гэнэ.



5. Эрдэнэ шиш буюу "corn flakes"-ийг зохион бүтээсэн Америкийн эрүүл мэндийн доктор Харви Келлог(Harvey Kellogg) тус аппаратыг дэлхийд танилцуулжээ. Тэрээр бүтээлүүдээ Мичиган мужид байрлах өөрийн эмнэлэгтээ ашигладаг байсан бөгөөд 1910 онд хэвлэгдсэн нэгэн номондоо: "Шарлагын төхөөрөмжинд 7 хоногт тогтмол 2-оос 3 удаа орсноор, биеийн ерөнхий байдал сайжирч, түүнчлэн бие жигд борлон, эсэргүүцэл сайжирдаг" хэмээн бичсэн байна.



6. Алдартнуудаас 1930-аад оны жүжигчин Дороти Себастьян (Dorothy Sebastian) тус аппаратанд тогтмол ордог байсан гэнэ.



7. Вашингтон мужын конгрессын гишүүд ч мөн адил ийнхүү алжаал ядаргаагаа тайлснаар тухайн үед хүмүүс энэ төхөөрөмжийг эрүүл мэндийн цорын ганц баталгаа гэж үздэг байсны нэг жишээ болж байна.



8. Америкийн усан цэргүүд, албандаа мордохдоо тус аппаратанд орж байна.



9. Эцэг эхчүүд өвчтэй хүүхдээ энэхүү аппаратанд оруулвал эрүүлждэг гэдэгт итгэдэг
байсан тул ийнхүү хүүхдүүдийн биеийг тогтмол шардаг байсан нь арьсны хавдар үүсэх гол шалтгаан болжээ.



10. Дараах зурган дээр Харви Келлогийн зохиосон бүтээл байна. Тухайн үед энэхүү шарлагыг хүний биед сайн хэмээн үздэг байсан бол өнөө үед энэ эмчилгээний аргыг төдийдөн сайшаадаггүй. Гэсэн хэдий ч шарлагын эмчилгээ өнөөг хүртэл хийсээр байгаа билээ. Өнөө үед ихэвчлэн эрүүл мэндийн бус, биеэ борлуулах зорилгоор шарлаганд ордог болсон нь арьсны сүрье, арьсны хавдар зэрэг төрөл бүрийн өвчнүүд дэлгэрэх гол шалтгаан болжээ.


Хэт их биеэ шарснаас болж үүсэх муу үр дагварууд:








Хэрвээ танд энэхүү мэдээлэл таалагдвал доорх мэдээг сонирхоно уу:

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()