Баячуудын худалдаж авсан хамгийн тэнэг зүйлс

Мөнгөтэй баян хүмүүсийн худалдаж авсан, өндөр үнэтэй зүйлс бидний хувьд ямар ч утгагүй санагдах үе бишгүй олон бий. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүйн жишээгээр, бид та бүхэндээ баячуудын худалдаж авсан утгагүй гэмээр зүйлсүүдийг танилцуулж байна.
Баячуудын худалдаж авсан хамгийн тэнэг зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Ангарагын чулуу, 450.000 доллар
1962 онд Нигерийн газар нутгаас анх "ангарагын чулууг" олжээ. Үүнээс хойш 44 жилийн дараа тус чулууг 450.000 доллараар "E-bay" (онлайн худалдаа сайт)-аар зарсан байна.



2. Алмаазан шигтгээтэй хүзүүвч, 3.2 сая доллар
Нохой хэзээд хүний үнэнч анд нөхөр байсаар ирсэн. Бид нохойгоо аль болох тав тухтай байлгахыг хүсдэг нь нууц биш. Харин баячуудын хувьд тав тухаас гадна, гадаад үзэмж тансаг байдлыг нь хүртэл анхаардаг байна. Тус нохойны гинжийг 18 каратын цагаан алтаар бүрж, алмаазан шигтгээг суулгаж өгчээ.



3. Элвис Преслигийн үс, 115 мянган доллар
Рок-н-Ролын хаан хэмээх нэрийг зүүж, амьд ахуй үедээ дэлхийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж чадсан хүн бол Элвис Пресли (Elvis Presley) яахын аргагүй мөн билээ. Түүний үсний хэв маяг нь тухайн үедээ л шуугиулж байсан. Алдартай дуучныг нас барсных нь дараа, түүний үс зарагдана гэж хэн санах билээ?



4. Болор үсний вакс, 1.3 мянган доллар
Тус вакс нь таны үсийг хэлбэржүүлэд зогсохгүй, яг л очир эрдэнэ шиг гялалзуулдаг байх нь ээ. Учир нь энэхүү ваксны орцонд алмаз орсон гэнэ. Мөн гаднах савлагааны хувьд болороор хийсэн байна.



5. Техасын бүжгийн танхим, 2.5 сая доллар
Техасын нэгэн баян эр энэхүү бүжгийн танхимыг "E-bay"-ээр худалдан авч байжээ. Тэрээр үүнийгээ өөрийнхөө нэр болох "Албертийн бүжгийн танхим" хэмээн нэрлэсэн гэнэ.



6. "Свароски" шигтгээтэй хулгана, 34 мянган доллар
Австрийн нэгэн баян залуу компьютерээ болор хулгана (mouse)-аар чимжээ.



7. Үнэртэн, 30 мл нь 4150 доллар
Эмэгтэй хүн бүр тансаг үнэртэнд дуртай. Түүнчлэн үнэртэй усны цуглуулгатай бүсгүйчүүд ч олон болсон билээ. Харин энэхүү үнэртэй ус нь Хатан хаан Элизабетийн хэрэглэж байсан үнэртэн гэнэ.



8. Покерийн хасаа,  7.1 сая доллар
Алмазан шигтгээтэй тус 384 ширхэг покерийн хасааг 7.1 сая доллараар худалдаж байжээ.



9. Цэвэр алтан цамц,  22.400 доллар
Алмазан шигтгээтэй товчтой, цэвэр алтаар хийсэн энэ цамцийг 2012 онд Энэтхэгийн баян эр Datta Phuge өөртөө зориулан 15 алтны дарханаар 16 цагийн турш хийлгэсэн гэнэ.



10. Алтан бичгийн үдээс, 175 доллар
Бичгийн хавчаарыг хүртэл алтаар хийдэг болчих гэж дээ.



11. Да Хонг Рао цай, 1.2 сая доллар
Энэхүү цай нь манай урд хөршийнхний уудаг уламжлалт эмчилгээний цай юм.



12. Усан гахайн төмөр дуулга 24.300 доллар
Ийм сонин утгагүй гэмээр сонирхолтой хүн байдаг л юм байна. Тэжээж байгаа амьтнаа зовоох эдээ ийм үнэтэй авах гэж... Ээ дээ, Энэ баячууд уу?



3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()