Дита Вон Тисийн гоо үзэсгэлэнгийн нууц

2015-12-27, 20:20
21,973

Америкийн “бурлеск” хөгжимт үзүүлбэрийн хатан хаан гэгддэг жүжигчин, модель Дита Вон Тис (Dita Von Teese) өдгөө 43 настай бөгөөд бүхий л талын авьяастай, үзэсгэлэнтэй, мөн тачаангуй гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан билээ. Гаднаасаа яг л залуухан бүсгүй шиг харагдах Дита Вон Тисийн "гоо үзэсгэлэнгийн нууц" нь түүний өөртөө тавих анхаарал болон арчилгаанд байдаг гэнэ. Нэгэн цагт метал рок дуучин Мэрилин Мэнсон (Marilyn Manson)-ий эхнэр байсан тэрбээр охид бүсгүйчүүдэд ийн зөвлөжээ.

Дита Вон Тисийн гоо үзэсгэлэнгийн нууц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Хэтэвчээ хоослохгүйгээр зөв сонголт хийцгээ
“Мөөгөнцөр, бактерийн эсрэг болон исэлдэлгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр. Найрлагандаа яг эдгээрийг багтаасан үсний ангижруулагч, нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч нэгэн зэрэг болчихдог зүйл бол кокосны тос юм. Чи үүнийг ямар ч дэлгүүрээс ердөө 6-хан доллараар авч болно” хэмээн Дита хэлжээ.



2. Арьсныхаа тослогийг тодорхойл
“Арьс сайхан харагдах хамгийн хоёр гол хүчин зүйлс чийгшил болон тослог юм. Тослогоо тодорхойлохын тулд тослог шингээгч цаасаар ямар ч будаггүй байхдаа нүүрээ арчаад үз. Хэрвээ цаас толбогүй байвал чиний арьс хуурай, толботой байвал тослог гэсэн үг. Үүнээсээ шалтгаалж гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй”



3. Өглөөний “ядарсан“ царайгаа лимоны шүүсээр дар
“Гоо сайхандаа оруулах хамгийн энгийн бөгөөд том хөрөнгө оруулалт бол өлөн элгэн дээрээ нэг аяга бүлээн ус уух. Дараа нь харин арьсаа лимоноор арчих юм. Лимон нь "С витамин"-аар баялаг тул шөнийн турш хуралдсан хорт бодисыг хөөж, өнгөлөг толигор болгоно.”



4. Цээжээ нүүр шигээ л арчил
Эмэгтэй хүний насыг бусдад “бариад өгчихдөг” зүйл бол нүүрний арьснаас гадна, цээж, гар юм. Эмэгтэйчүүд тэр болгон цээжээ арчилдаггүй. Тиймээс өглөө оройдоо цээжээ хүйтэн усаар шавшвал эрт үрчлээтэхгүй, тйимээс лимоноор арчиж хэвшээрэй.



5. Үнсүүлэхийг хүссэн газар бүртээ сайхан үнэр шингээ
Би Коко Шанелийн үнсүүлэхийг хүссэн газар бүртээ үнэртэн түрх гэсэн зарчмыг баримтлах дуртай. Тийм ч учраас ихэнх бүсгүйчүүдийн нэгэн адил чихний ар, бугуйндаа сүрчиг түрхэхээс гадна шилэн хүзүү, нурууны доод хэсэг (ахар сүүл), тахим, гуяны дотор тал, шагай хэсэгтээ хүртэл түрхдэг. Энэ нь цаагуураа юу гэсэн үг болохыг мэдэж байгаа биз дээ?



6. Өө дарагч авахдаа нэг тон бараан өнгө сонго
“Нүдний доод талын хөхөрсөн хэсгийг арилгахын тулд, хамраа өндөрсгөхийн тулд бид өө дарагч болон гэрэл сүүдрийг ашигладаг. Гэвч энэ хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Нүүрний үрчлээс болон батга гарсан хэсэг дээрээ хэт их гэрэлтэй өө дарагч тавих хэрэггүй. Улам л тодорно уу гэхээс бүдгэрэхгүй гэдгийг санаарай.”



7. Сормуус хамгийн чухал нь:
Нүдний будалт хийхдээ та өөрийн хүссэн будгаа хэрэглэж болно. Гэхдээ нүд хүрээлэгч (контур), зовхины тенийг хэрэглэчихээд сормуусаа битгий будахгүй орхиорой. Нүд том харагдахад хамгийн чухал нөлөөг үзүүлдэг зүйл бол сормуусны будаг юм. Сормуусны будаггүй нүүр будалт гэдэг бол хөөсгүй оргилуун дарс л гэсэн үг.



8. Хоёр өөр төрлийн сормуусны будгийг нэг дор хэрэглэх гээд үз.
Сормуус уртасгах, эсвэл сормуус өтгөрүүлэх хоёр төрлийн үйлчилгээтэй сормуусын будагны алийг нь хэрэглэхээ мэдэхгүй байвал хоёуланг нь түрхээд л үзчих. Ингээд л асуудал шийдэгдлээ. Харин сормуусаа будахдаа дараах хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй шүү:
- Будагныхаа багсыг үргэлж бүтэн дүрж байх
- Нэг будагны багсийг ахин хэрэглэхээсээ өмнө үргэлж салфеткаар арчиж бай. Ингэвэл будаг бөөгнөрөхөөс сэргийлнэ.
- Сормуусны багсаа будгандаа хэзээ ч битгий хүчтэй сэгсэрч дүрээрэй. Энэ нь бохир агаар оруулж, хурдан муудах шалтгаан болдог.
- Доод сормуус болон, нүдний үзүүрийн хэсгээ будахаа мартаж болохгүй. Ингэснээр нүд илүү том харагддаг.



9. Уруул хүрээлэгчээ уруулын будагнаасаа нэг тон бараан өнгөөр сонго
Энэ нь хэд хэдэн ашиг тустай. Таны уруулыг зөв хэлбэртэй, том зузаан харагдуулахаас гадна уруулын будгийг удаан тогтоодог байна.



10. Уруулын будаг арилаад ирвэл битгий давхарлаж буд
Хэрвээ спорт заал орох гэж байгаа эсвэл хотоос гадуур өдөржин явах шаардлагатай бол уруулын будгаа битгий давхарлаж буд. Харин салфеткаар арчиж байгаад ахиад шинээр будах хэрэгтэй. Ингэснээр та ахин төрсөн юм шиг л харагдах болно.



11. Үсэндээ анхаарал хандуулцгаая
Дита Вон Тис долоо хоногт дор хаяж 2 удаа усан суурьтай, үсний маск, эсвэл тэжээлийн тос түрхэж халдаг малгай өмсдөг байна. Хэрвээ үсэндээ тэжээлийн тос түрхсэн л бол ямар нэгэн байдлаар халааж шингээх нь хамгийн үр дүнтэй байдаг. Тусгай халаагч төхөөрөмж, халдаг малгай байхгүй бол та халуун усанд базсан алчуураар ороож 20 минутын турш тос, маскаа шингээгээрэй.


 

NULL

NULL

40
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()