Хууль бус наймаачдын итгэмээргүй үйлдлүүд

Нисэх онгоцны буудлаар хар тамхи, хууль бус бараа бүтээгдэхүүн хил давуулахыг оролдвол хуулийн хариуцлага хүлээдэг билээ. Тэгвэл хүний санаанд оромгүй солиотой гэмээр зүйлүүдийг сэтгэж, түүнийгээ нисэх онгоцны буудлаас нууцаар хил давуулах гэж байгаад бүтэлгүйтсэн азгүй тохиолдлууд бас байх ажээ. Ингээд та бүхэндээ хөгжилтэй ч гэмээр, тэнэг ч гэж болохоор хачирхалтай тохиолдлуудыг хүргэж байна.
Хууль бус наймаачдын итгэмээргүй үйлдлүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Аалзнууд
Нисэх онгоцны буудлаас хууль бусаар 200 ширхэг аалзыг хил давуулах гэсэн нэгэн зорчигчийг саатуулжээ. Тэдгээр аалзуудыг тус бүрд нь жижиг гялгар уутуудад хийсэн бөгөөд тэд бүгд амьгүй байсан байна.



2. Тээшин доторх бамбар
2010 оны Бангкокын нисэх онгоцны буудлаас нэгэн бүсгүй барын бамбарын амыг боож, нойрсуулах эм өгч унтуулсан байдалтайгаар тээшиндээ авч яваад саатуулагдсан байна. Тэрээр Иран орох онгоцонд суух байжээ.



3. Хүний толгой
2012 онд Чикаго руу явах нэгэн зорчигчийн тээшнээс 18 ширхэг хүний толгойг саатуулсан байна. Тус толгойнууд нь тусгай зориулалтын хадгалах горимоор хадгалсан, эмнэлэгт ашиглагдах зориулалттай байжээ.



4. Банзал доторх загаснууд
2005 онд Мельбурн руу явах нисэх буудлаас нэгэн бүсгүйг саатуулжээ. Түүний банзалнаас 50 ширхэг усаар дүүргэсэн уутанд хийсэн загаснуудыг хураан авсан байна.



5. Чемоданд ороод баригдсан нь
Зураг дээрх бүсгүй найзыгаа шоронгоос оргуулахын тулд эргэлтээр ирэхдээ, түүнийг чемодандаа хийж нуусан байжээ. Хэнд ч баригдахгүй аваад гарчихна гэж бодсон нь үнэхээр тэнэг биш гэж үү?...



6. Сармагчингууд
2002 оны Лос Анжеласын нисэх буудлаас дотуур өмдөндөө 50 ширхэг жижигхэн биетэй сармагчингуудыг нууцаар хил давуулахыг оролдсон нэгэн зорчигчийг саатуулсан байна.



7. Дотуур өмдөн доторхи бяцхан шувуунууд
Францын нисэх буудлаас нэгэн залуу дотуур өмдөндөө маш ховор жижигхэн шувууг хийж хил гарах гэж байгаад баригдсан байна.



8. Яст мэлхийнүүд
Тайландын нэгэн зорчигч Бангладешаас тус бүр нь 1 сая долларын үнэтэй 451 ширхэг яст мэлхийнүүдийг хил нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ.



9. Номон дотор гүрвэл хийгээд баригджээ
Австралиас Чех руу явах чиглэл дэх зорчигчийн ачаанаас номон дотор хийсэн 4 гүрвэлийг олсон байна. Иймэрхүү гэмт хэрэг үйлдвэл арван жилийн хорих ял эсвэл 110 мянган долларын торгуультай байдаг байна. 



10. Австралийн ховор цох хорхой
Австралийн Перт нисэх онгоцны буудлаас нэн ховор цох хорхойг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан 60 орчим настай хоёр эрэгтэйг саатуулсан байна.



6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()