Тэрбумтнуудын залууст өгсөн зөвлөгөө

“Өөртөө итгэлтэй бай”, “Сайн удирдагч бай” гэх мэтчилэн нэгэн хэвийн, ерөнхий зөвлөгөөнөөс залхаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь цөөрсөн бол бид та бүхэнд энэ цаг үеийн дэлхийн хамгийн алдартай, агуу хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зүйлс танд ид шидийн мэт нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна.
Тэрбумтнуудын залууст өгсөн зөвлөгөө
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


1. Ричард Брансон
“Virgin” группийн ерөнхийлөгч ноён Richard Branson хошин мэдрэмж, хурц үгээрээ залуусыг хөгжөөж, давхар сургамж өгч чаддаг. Тэрээр залуусд хандан “Өнгөрсөндөө хэзээ ч битгий харамс, шинэ зүйл рүү урагшил” хэмээн хэлжээ.



2. Уоррен Баффет
Уул уурхай, ашигт малтмалын “Berkshire Hathaway” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Warren Buffett: “Номхон дөлгөөн байдал, хил хязгаарт суралц” хэмээн Yahoo-д өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний энэхүү үг энгийн боловч олныг бодогдуулж чадах хүчтэй аж.



3. Ж.К. Роулинг
Дэлхий даяар 450 сая хувь борлогдож, 60 орны хэл дээр орчуулагдсан алдарт “Харри Поттер” цувралын зохиолч J.K.Rowling-ийн энэхүү зохиолыг анх хэвлэх газар олдохгүй, бүгд голж байсан гэдэг. Тэрээр “Алдаа чиний амьдралд асар том багш болох болно” хэмээжээ. Тэрээр ганц бие ээж байсан бөгөөд тэвчээр, зүтгэлийн дүнд дэлхийн хамгийн баян "зохиолч" болж чадсан байна. Түүхэнд түүнээс өөр ямар ч зохиолч ийм өндөр орлого олж чадаагүй ажээ.



4. Мелани Велан
Америкийн фитнессийн хамгийн том компани болох “SoulCycle”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Melanie Whelan “New York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Ямар ч ажлыг гололгүй хий. Тэгээд түүндээ бүх зүрх сэтгэлээ зориул, эд эс бүхнийг нь сэтгэлээсээ бүтээ. Ингэж байж чи орчноо гололгүй дасан зохицож, ажлаа гололгүй юм сурч авна” гэжээ. Түүнчлэн тэрээр “Ихэнх хүмүүс би заавал санхүүч, эмч, багш ..... болно гэж өөрийгөө хүчилдэг. Энэ бол амьдралдаа гаргаж болох хамгийн ноцтой алдаа. Зүрх сэтгэлээ сонсож, дуртай зүйлээ төгс хийж амьдрах хэрэгтэй” хэмээн олон залууст урам зориг өгчээ.



5. Марисса Майер
“Yahoo” компанийн гүйцэтгэх захирал Marissa Mayer 2011 онд “Social Times”-д өгсөн ярилцлагадаа “Нэг дотны найз маань надад: Марисса чи зөв сонголт хийх гэж өөртөө хэтэрхий их дарамт учруулах юм. Яг үнэнээ хэлэхэд би чам шиг өөртөө ингэж их төвөг болдоггүй. Би зүгээр л асар олон зөв сонголт дундаас өөртөө тохирохыг нь л харж, сонгодог юм, гэж билээ” хэмээсэн байна.



6. Стив Жобс
“Хүн амьд ахуйдаа зүрх сэтгэлээ дагаж амьдрах, бусдад туслах гэсэн хоёрхон чухал зүйлийг хийх ёстой. Гэвч бид бүгд түүхийн нэг хэсэг учир, дор хаяж 50 жилийн дараа биднийг зүрх сэтгэлээ дагаж явсаар нас эцэслэсэн гэж хэн ч ярихгүй. Бусдад тусалсан ч гэхгүй. Харин бусдаас ашиг хонжоо хайж, өөртөө шингээсэн л гэж ярьдаг юм. Энэ бол амьдрал, энэ бол түүх”



7. Билл Гейтс
“Өөрийг чинь баян болгосон нийгэмд авснаа буцааж өгөх хэрэгтэй”



8. Ариана Хаффингтон
“Huffington Post” цахим сэтгүүлийн үүсгэн байгуулагч хатагтай Arianna Huffington залуусд хандан: “Бензингүй машиныг түрээд хол явахгүйтэй адил, зөвхөн хичээл зүтгэлээр бүх зүйл бүтдэггүй юм. Харин түүний оронд өөрийгөө өөрийгөө цэнэглэж, эрчимжүүлэх хэрэгтэй” гэжээ.



9. Салли Сетта
Канад, Малайз, Саудын Араб, Эмират, Катар, Мексик, Япон зэрэг дэлхийн олон улсуудад салбартай далайн хоолны сүлжээ рестораны ерөнхийлөгч Salli Setta хоолыг бүхий л амьдралаа болгосон нэгэн. Тэрээр залуучуудад хандан: “Өдрийн хоолоо хэзээ ч битгий ганцаараа ид. Ажлын завсарлага, үдийн хоол гэдэг бол бусдын санаа бодлыг сонсох, өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцах хамгийн том боломж болдог юм” гэжээ. Иймээс уншигч та ч бас үдийн хоолоо заавал хамт олонтойгоо идэж заншаарай.



10. Бриан Чески
Хаана ч байхгүй хямд үнээр байр, орон сууц хөлслүүлж, зардаг дэлхийн томоохон цөөн зууч компаниудын нэг “Airbnb”-ийн гүйцэтгэх захирал Brian Chesky “New York Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Аав ээжийнхээ үгнээс хэрэггүйг нь хаяж сур. Тэд биднийг өвдгөөрөө унахвий гэхээс айж, алдаанаас харамлахдаа өөрсдийн мэдэлгүй хэрэгтэй хэрэггүй зүйлс хэлчихдэг. Тэр бүгдийг нь санаад явбал чи эрт орой хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийнхөө эсрэг нэгэн болох болно” гэжээ.



5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()