Нийслэл салат хийх төрөл бүрийн аргууд

2015-12-30, 22:30
36,173

90-ээд оны хүмүүс мандарин үнэртэхээр шинэ жил санаанд ордог гэлцдэг. Энэ ч оргүй үг биш. Тэгвэл үүнтэй адил бид бүгд шинэ жилийн зоогийн ширээгээ нийслэл салатгүйгээр (төмсний салат ч гэдэг) төсөөлөхийн аргагүй. Харин жил жилийн баяраар хийдэг энгийн л нэг нийслэл салатнаас уйдаж, арай өөр төрлийн амт мэдэрмээр байна уу? Тэгвэл танд дараах жоруудыг санал болгоё. Гарны доорх материалаар төвөггүй хийх бүрэн боломжтой юм байна шүү.

Нийслэл салат хийх төрөл бүрийн аргууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Бүгд 3 хүний орцоор бичигдсэн болно.


1. Тахиан махтай “нийслэл” салат
Орц:    
-Төмс 4ш
-Лууван 3ш
-Сонгино 1ш
-Даршилсан өргөст хэмх 3ш
-Алим 1ш
-Амтлах төдий ногоон вандуй
-Тахианы цээж мах 200 гр
-Үхрийн цул мах 100 гр
-Чанасан өндөг 4ш
-Лимон 1ш
-Майонез 250 гр
-Бусад амтлагч

Хийх арга:    
Тахиа болон үхрийн мах, төмс луувангаа зөөлөртөл нь чанаж болгоод, бүгдийг нь куб хэлбэртэй хэрчинэ. Өндөгөө ч мөн жижиг хэрчинэ. Бусад бүх орцын хамт холиод, давс болон бусад амтлагчаа өөрийн хүссэнээр тааруулж, майонезаар хутгаарай.



2. Гэрийн майонезоор амталсан сам хорхойтой “нийслэл” салат
Салатны орц:    
-Сам хорхой 200 гр
-Авокадо 1ш
-Лууван 2ш
-Ногоон өргөст хэмх 2ш
-Ногоон вандуй
-Чанасан өндөг 2ш

Майонезны орц:    
-Самар 1 аяга
-Авокадо 1ш
-Хуурай гич 1 цайны халбага
-Цагаан дарс 2 хоолны халбага
-Лимоны шүүс 1 цайны халбага
-Оливийн тос 3 цайны халбага
-Давс
-Хар перец
-Сармис
 
Хийх арга:
Салатанд хийх луувангаа чанаж болгоод, мөн л жижиг куб хэлбэртэй хэрчинэ. Мөн авокадо, өргөст хэмхээ ч гэсэн хальслаад жижиг дөрвөлжин хэрчээрэй. Харин энэ хооронд майонезаа бэлдье. Самраа (газрын самар, хушны самар) хальсалж угаагаад, хүйтэн усанд 2-3 цаг сойно. Дараа нь самраа миксердээд, үүнийгээ бусад лимоны шүүс, дарс, тос, хуурай гичтэйгээ сайтар холиорой.


 
3. Орос маягийн салат
Орц:    
-Төмс 7ш
-Лууван 5ш
-Дарсан өргөст хэмх 6ш
-Ногоон вандуй – хагас лааз
-Хиам 300 гр
-Цөцгий 100 гр
-Маойнез 200 гр
-Давс
 
Хийх арга:
Төмс, луувангаа хэт зөөлөн биш, хатуу ч биш чанаж болгоод жижигхэн куб хэлбэртэй хэрчинэ. Хиам, өргөст хэмхээ ч гэсэн жижиг дөрвөлжин хэрчээд, давс болно сонгиноор амтлаад, майонез, цөцгийгөөр хутгана.



4. Мөөгтэй “нийслэл” салат
Энэхүү салат нь цагаан хоолтнуудад зориулсан буюу ямар ч мах, махан төрлийн бүтээгдэхүүн ордгүйгээрээ онцлог юм.
 
Орц:    
Төмс 4ш
Өндөг 4ш
Даршилсан өргөст хэмх 4ш
Ногоон вандуй
Сонгино
Майонез 150 гр
Шинэхэн цагаан мөөг 200 гр
 
Хийх арга:
Төмс, лууван, өндөгөө чанаад жижиг дөрвөлжин хэрчинэ. Бусад орцоо ч мөн адил. Харин мөөгөө 3 юмуу 4 хуваагаад хийгээрэй. Хамгийн сүүлд амтлагчуудаа хийгээд, майонезаараа хутгах бөгөөд даршилсан өргөст хэмхний шүүсээр үл ялиг амт оруулж болно.



5. Загастай “нийслэл” салат
Орц:
Төмс 4ш
Өндөг 5ш
Давсалсан яргай загас 200-300 гр
Даршилсан өргөст хэмх 3-4ш
Майонез
Загасны түрс 10 гр
 
Хийх арга:
Төмс, өндөгөө болтол нь чанаад жижиг дөрвөлжин хэрчинэ. Яргай загас, болон өргөст хэмхээ өөрийн хүссэнээр хоёуланг нь ижилхэн хэрчээд түрс болон майонезаараа амтлаарай. 


 

NULL

NULL

12
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()