Сурталчилгаа (15)
Хаах

Ойрхи Дорнодод болсон 2015 оны онцлох үйл явдлууд

2015 он бол Ойрхи Дорнодын улсуудад маш чанга, ширүүн жил болж өнгөрлөө. Хаа сайгүй бөмбөгдөлт, барьцаалалт, алан хядлага, дүрвэгчид дэлхий нийтийн анхаарлыг татаж, тэдний хойно хөндөгдөөгүй үлдсэн, хав дарагдсан асар олон хүн байгаа нь харамсалтай. Ингээд та бүхэндээ 2015 онд Ойрхи Дорнодод болсон онцлох фото агшнуудыг хүргэж байна.
Ойрхи Дорнодод болсон 2015 оны онцлох үйл явдлууд


1. “ISIS” болон Туркийн Курдиш бүлэглэлүүдийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнд үрэгдсэн Сирийн Кобан тосгон, 3-р сарын 12



2. Энэ оны 3-р сарын 30-нд Иракийн аюулгүйн хүчнийхэн Лалын улс бүлэглэлийн эсрэг Багдадаас хойш 130 км-ийн зүгт тэсрэх пуужин хөөргөсөн байна.



3. Египетийн цэргийн командлал “Лалын ахан дүүс” бүлэглэлийнхэн Египетийн ерөнхийлөгч асан Мохаммед Морсид 20 жилийн ял өгснийг эсэргүүцэж, “Лалын ахан дүүс” бүлэглэлийн эсрэг төрийн шийдвэрүүдийг ч мөн эсэргүүцэн бослого гаргаж байна. Энэхүү бослогын үеэр хэдэн арван гэмгүй хүн амиа алдсан юм. Египет улс, Каир хот, 4-р сарын 24.



4. Тунисын далайн эргийн амралтын газарт гарсан халдлагаар амиа алдсан 37 хүнд хүндэтгэл илэрхийлж байгаа нь. Халдлага болсон газар нь тус улсын хамгийн алдартай амралтын газар бөгөөд амь үрэгдсэн иргэдийн дотор гадаадын жуулчид цөөнгүй байжээ. Энэхүү аймшигт хэргийг “Лалын улс” бүлэглэлийн дайчид үйлдсэн байна. 6-р сарын 28



5. Рамадан сар нь Исламын шашинтнуудын хувьд хамгийн ариун, нүглээ наминчилж, бурхантай ойр байх буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрыг анх тавьсан үеийг тэмдэглэдэг сар билээ. Тэд өглөөнөөс орой хүртэл тусгай өглөөний зоогоос өөр юу ч идэхгүй, ус ч уухгүй коран судраа бүтэн уншиж, мөргөл үйлдэх ёстой байдаг. Энэхүү зураг дээр Иран эмэгтэйчүүд мөргөл үйлдэж байна. 6-р сарын 18.



6. Израйлийн оршин суугчид Рамалла хотод баригдаж байсан Еврейчүүдийн барилга нураахыг харахаар цугласан байна.  6-р сарын 29



7. Арабын Нэгдсэн Эмират улсын мэргэн бууч Йемэний дээгүүр нисдэг тэрэгтэй явж дайснаа ажиглаж байна. 9-р сарын 17.



8. Муслимын ариун хот гэгддэг Меккагийн Хаж мөргөл. 9-р сарын 21



9. Дээр дурьдсан энэ оны Хаж мөргөлийн үеэр багана нурж олон хүн дарагдан амиа алдсан байна. Саудын Арабын Мина хотод болсон энэхүү аймшигт явдлын үеэр нийт 717 хүн амиа алдсан бөгөөд ариун мөргөлийн талбай биш цуст дайны талбар шиг байжээ. 9-р сарын 25



10. Цэнгэлдэх хүрээлэнгийн тоглоомон дээр сууж буй Ирак хос, 9-р сарын 25



11. Палестины баруун эрэг хавьцаа гарсан мөргөлдөөний үеэр, 9-р сарын 29



12. Ливаны босогчид Ашурагийн ариун өдрөөр Имам Хуссейны түүхийг сонсож байгаа нь, 10-р сарын 14



13. Ливийн “Улаан хавирган сар” нийгэмлэгийн ажилтнууд далайн эргээс дүрвэгсдийн цогцсыг гаргаж авсны дараа гараа угааж буй дүр зураг. 10-р сарын 3



14. Оросын агаарын дайралтад өртсөн бүс нутгаар гүйж яваа эр - Сири улс, 10-р сарын 24



15. Египет улсаас холгүй байх Синайн хойгт осолдсон ОХУ-ын нисэх онгоцын эвдэрсэн хэсэг дээгүүр Египетийн нисдэг тэрэг нисэн, шалгаж байгаа нь... 11-р сарын 1



16. Йемеэний эсэргүүцэгчид, 12-р сарын 15



17. Иракийн цэргийн хүчин өнгөрөгч 5-р сараас хойш “Лалын улс” бүлэглэлийнхэн эзлээд байсан Рамади хот (Багдад хотоос баруун зүгт 115 км)-ыг буцаан авчээ. Үүний дараахан Иракийн цэргийн хүчний байлдагч төрийн тусгай цогцолборын хажууд төрийн далбаагаа барин зогссон байна. 12-р сарын 28



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()