Дубайг зорих 10 шалтгаан

Хэрвээ та хайртай дотны хүмүүстэйгээ аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол АНЭУ-ын алдарт Дубай хотыг санал болгож байна. Энэ хотод, таны анхаарлыг татахуйц маш олон гайхалтай худалдааны төвүүд, үзэсгэлэнт газруудыг цогцлоож өгсөн юм. Ингээд жуулчдын хамгийн их очдог Дубай хотын үзэсгэлэнт газруудыг бид та бүхэндээ танилцуулж байна.
Дубайг зорих 10 шалтгаан
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Дубай хотын Сахарын цөл
Дубай хотын сахарын элсэн цөлд байрлах баазад ирсэнээр, сахарын  цөлөөр Жийп машины аялал хийх боломжтой юм. Түүнчлэн тус баазад та Арабын алдартай нэг бөхт тэмээг унах, бүсгүйчүүд нь  гар, хөлөн дээрээ "Хэнна" шивээс зуруулах, үндэсний хувцсыг нь өмсөж үзэх боломжтой гэнэ. Түүнчлэн Дубай хот нь амттай хоол, дессертүүдээрээ алдартай.



2. Алдартай аяган бялуу, дессертүүд
Дубайд "Bloomsbury Cake Shop" нэртэй алдартай аяган бялуу, дессертны мухлаг байдаг. Түүнчлэн дэлхийн хамгийн үнэтэй аяган бялуу болох "The Golden Phoenix"-ыг худалдаалдаг. Тус бялуунд цэвэр шоколат болон 23 каратын алтыг орцонд нь оруулж өгсөн юм.



3. Хүссэнээрээ идэж, зугаацах боломжтой
Энд олон гайхалтай амттай хоолууд, дессерт зэрэг таны анхаарлыг татах маш олон амттай зоогууд бий. Түүнчлэн зөвхөн баасан гарагт "The All-You-Can-Eat-And-Drink Brunches" хэмээх ресторанд ирснээр, та өөрт байгаа мөнгөндөө хүссэн бүхнээ идэж, зугаацах боломжтой гэнэ.



4. Дубайн алтны зах
Та хэр хэмжээний алтыг нэг дор харж байсан бэ? Учир нь та Дубайд ирснээр маш их алтыг харах болно. Та хэрвээ алт авахаар зэхсэн бол эндхийн худалдааны төвүүдээс болгоомжлоорой. Учир нь энд ихэнхидээ хуурамч, дууриамал алтыг зардаг байна. Цөөн хэдэн газар л жинхэнэ баталгаатай алтыг зардаг гэнэ."Old Gold Souk" нэртэй алтны худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ та итгэлтэй байж болно.



5. Алдартай худалдааны төвүүд
Дубай хотын их дэлгүүрт 1200 гаруй  худалдааны мухлаг байдаг учир та өөрт таалагдсан бүхий л Араб хийцийн эдлэлээс худалдан авах боломжтой. Энд хамгийн алдартай хувцасны бренд дэлгүүрүүд, тэрчлэн бүхий л зүйлс нэг дороо цогцолсноороо онцлог юм. Алдартай аквариум, усны амьтад, мөсөн гулгуур, зэрэг жуулчдын анхаарлыг татахуйц олон гайхалтай зүйлс бий.



6. Хамгийн тансаг зочид буудлууд
Энд ирснээр та бүхэн дэлхийн хамгийн тансаг 7 одтой зочид буудлуудын нэг болох "Burj Al Arab"-ыг үзэх болно.Тус зочид буудал нь дэлхийн хамгийн өвөрмөц хийц загвартай, өндөр 3 барилгын нэг юм. Түүнчлэн энд хамгийн тансаг теннисийн талбай байдаг.



7. Үлгэрийн юм шиг цэцэрлэгт хүрээлэнгүүд
Дубай хотын "Miracle Garden" бол дэлхийн хамгийн том цэцгийн хүлэмж юм. Ойролцоогоор 72 хавтгай дөрвөлжин километр үргэлжлэх талбайд 45 мянган нэр төрлийн цэцэг, ургамлууд байдаг байна. Тэдгээр талбайг өдөрт 200 галлон усаар усалдаг гэнэ. Түүнчлэн энэхүү цэцэрлэгт 26 нэр төрлийн 15 мянган эрвээхий байдаг ажээ.



8. Дубай хотын моторт завь
Алдартай Жеймс Бонд кинонын хэсгийн санагдуулам моторт усан завиар 80 километр замыг туулах боломжтой. Хэрвээ та машинаар хурдтай давхих, завиар аялах дуртай бол Дубай хотод таны сонирхлыг татах олон гайхалтай зүйлс бий.



9. Дубай их дэлгүүр доторхи цанаар гулгалт
Цанаар гулгах дуртай, цанын хорхойтой хүмүүст Дубайн цаны талбай таалагдах болно. Энд яг л гадаа уулнаас гулгаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой. Түүнчлэн та хүүхэд багачуудтайгаа цасан хүн хийж, цасаар байлдаж болох юм.



10. Атлантисын зочид буудлаар үйлчлүүлээрэй
Дубай хотод байдаг Атлантисын зочид буудал нь маш тансаг гайхалтай зочид буудлуудын нэг юм. Дотоод зохион байгуулалт нь үнэхээр содон шийдэлтэй. Та энд ирснээр тансаг усан аквариумууд, спа, спорт заал, теннисийн талбай зэрэг олон гайхалтай зүйлсийн нэг дор цогцлоож өгсөн юм.


Видео



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()