Биднийг бага багаар хөнөөдөг зүйлс

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд, байнга хийдэг зүйлс үхэл рүү бага багаар маш хурдан түлхэж байдгийг та мэдэх үү? Ялангуяа титэм судасны өвчлөл бол хүмүүст хамгийн их тохиолддог, буруу зуршлуудаас үүдэн бий болдог үхэлд хүргэх аюулт өвчлөл юм. Тэдгээр буруу зуршилд:архи тамхины хэт их хэрэглээ, эрүүл бус хооллолт, нойргүйдэл, ядаргаа, хөдөлгөөний дутагдал, стресс зэргүүд орно. Үхлийн хаалга руу биднийг мэдэгдэхгүй хэрнээ маш хурдтай хүргэдэг хүчин зүйлсийг доор жагсаалаа.

Биднийг бага багаар хөнөөдөг зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

2014 оны байдлаар л гэхэд титэм судасны өвчлөлөөр 8,140,000 хүн хорвоог орхисон гэх харамсалтай мэдээлэл байна. 

1. Тайвшруулах эм
Тайвшруулах, нойрны, болон сэтгэл гутралыг эмчлэх эмний хэт их хэрэглээ нь зүрхний шигдээс, амьсгалын дутагдалд хүргэх аюултай. Хэдийгээр зүрхний өвчлөлд өртөх магадлал нь харьцангуй бага ч гэсэн нэг өвчилсөн хүн ямар ч эмчилгээгүй болдог байна.



2. Хийжүүлсэн ундаа
Газтай ундаа нь цусан дахь сахарын хэмжээ болон зүрхний өвчлөл тусах магадлалыг 2 дахин нэмэгдүүлдэг. Харвардын их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн факультетийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар өдөрт дор хаяж нэг лааз газтай ундаа уудаг хүн, бага хэрэглэдэг хүнээс зүрх судасны өвчлөлд өртөх магадал 20 хувиар их байжээ. Түүнчлэн хичнээн эрүүл хооллоод, хичнээн их дасгал хөдөлгөөн хийгээд газтай ундааны хэрэглээгээ л багасгахгүй бол тэр бүх хүчин чармайлт ямар ч хэрэггүй болно гэдгийг ч олон нийтэд мэдээлсэн байна.



3. Зурагт хэт их үзэх
Өнөө цагт аль ч улс оронд зурагт үзэж олон цагаар суух нэгэн буруу зуршил хамгийн их тархаад байгаа билээ. Энэ хэдийгээр ямар ч хоргүй мэт санагдах ч, хөдөлгөөний дутагдлын эх үүсвэр болдог. Өдөрт 3 цагаас дээш буюу, долоо хоногт 7 цагаас дээш зурагт үздэг хүмүүс сэтгэл гутрал болон титэм судасны өвчлөлд өртөх, бодисын солилцоог боогдуулах зэрэг олон сөрөг талтай.



4. Халзрах
Халзралт нь эрчүүдэд дийлэнхдээ тохиолддог бөгөөд үсний үндэс болох булцуунд тестостерон гормон (эрчүүдийн даавар) нөлөөлснөөр үүсдэг юм. Булцуу жил ирэх тусам муудаж, түүнээс ургаж байгаа үс улам нарийхөн, зөөлхөн болсоор сүүлдээ үс ургахаа байдаг. Булцуунууд нь тестостеронд дийлэгдээд бүрэн ажиллагаагүй болсон хэсэгт нь халцралт түрүүлж бий болдог байна. Халцарсан үстэй эрчүүд энгийн эрчүүдээс зүрх судасны өвчлөлд өртөх магадлал 32-36 хувиар илүү байдаг нь тогтоогджээ.



5. Архины хэрэглээ
Архинд ч бас чанар гэж бий. Муу чанарын спирт болон сайн чанарын спиртээр хийсэн архи нь хүний биед 2 өөрөөр нөлөөлөх нь мэдээж. Гэвч сайн ч бай муу ч бай архийг хэтрүүлэн хэрэглэвэл зүрх судасны өвчлөлд өртөж, судасны хана зузаарч, элэгний үйл ажиллагаа доголддог байна.



6. Бага секс
Зүрхний өвчлөлд өртөх хамгийн том шалтгаан нь стресс болон сэтгэл гутрал юм. Эдгээрийн дараа орох бас нэгэн хүчин зүйл нь сексийн дутагдал юм. Долоо хоногт 3-4 удаа секс хийдэг (дур тавьдаг) хүмүүс цус харвалт, болон зүрхний архаг дутагдлаар өвчлөх магадлал маш багатай байдаг байна. Судалгаанд оролцсон 49-54 насны 2500 эрчүүдийн тал нь бэлгийн идэвхитэй амьдралтай байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал бусдыгаа бодвол харьцангуй бага байжээ.



7. Хүрээлэн буй орчин
Хүний эрүүл мэнд болон сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл бол хүрээлэн буй орчин юм. Германы эрдэмтдийн гаргасан судалгаагаар замын түгжрэл, агаарын бохирдол ихтэй улс орнуудын иргэд зүрхний өвчлөлөөр нас барах магадлал ихтэй хэмээн гарчээ.



8. “Шархалсан зүрх” - зүрхний өвчлөл үүсгэнэ
Бүтэлгүй дурлалаас болж шархалсан зүрх нь сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, тэр ч бүү хэл хоолны дуршлыг ч гэсэн огцом бууруулдаг. Ийм байдалд хүрсэн хүмүүс энгийн хүмүүсийг бодвол зүрхний шигдээс болон бусад өвчлөлд өртөх магадлал нь 34 хувиар их байдаг ажээ. Түүнчлэн хамтын амьдрал нь асуудал багатай, эрүүл гэрлэлттэй хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь 12 хувиар бага гэсэн дүгнэлт гарсан байна.



9. Кофе бол "нөхөрсөг" дайсан юм
Кофенд сайн ч тал бий, муу ч тал бий. Их сахартайгаар хэтрүүлэн хэрэглэвэл (Өдөрт 3 аягаас дээш) зүрхний шигдээс үүсгэх, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх, донтуулах, нойргүйдэл үүсгэх, жин нэмэх зэрэг сөрөг талтай. Харин хар кофе уух эсвэл тааруулан хэрэглэдэг хүмүүст кофе нь гайхалтай сэргээш, эм болох нь бий.



10. Аз жаргал, сэтгэл хангалуун байдал бол хамгийн сайн эм
Сэтгэл санааны тэнцвэртэй байдал, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь хамгийн энгийн хэрнээ том аз жаргал юм. Бид үргэлж л ямарваа нэгэн зүйлсээс өө хайж, гутранга үзлээр ханддаг. Харин үүний оронд бүх зүйлсээс сайхан талыг нь харж өөдрөг байвал энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд хийх хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна. Аз жаргалтай, баяр баясгалантай хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх магадлал 22 хувиар бага байдгийг шинжлэх ухаан баталсан. Тиймээс нүд ирмэхийн зуурт өнгөрч одох богинохон амьдралаа уйтгар гуниг биш баяр баяслаар дүүрэн өнгөрүүлцгээе.


 

NULL

NULL

27
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()