Япончууд машинаа зогсоолд хэрхэн байршуулдаг вэ?

Япон улсад машингүй байх үнэхээр хэцүү. Машинтай байх бүр ч хэцүү. Учир нь тэр олон хүн тэр их машинаа байршуулах зогсоол төдийлөн олдоцтой байдаггүй ажээ. Ямар ч жижигхэн хот байлаа гэхэд авто зогсоол нь төлбөртэй, эсвэл ихэнхи нь эзэнтэй байдаг гэнэ. Харин тэд сул талаа давуу тал болгон хувиргаж, асуудлыг үнэхээр ухаалгаар шийдэж чаджээ.
Япончууд машинаа зогсоолд хэрхэн байршуулдаг вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа


1. Гэсэн хэдий ч тэд гомдоллох биш, харин ч асуудлаа хэрхэн шийдэх талаар арга зам хайдаг өөдрөг үзэлтэй ард түмэн юм. Японд авто машинаа ил газар байршуулдаггүй. Хэдий замаар нь олон машин сүлжилдэн давхидаг ч, хотын гудамж нь ил зогсоосон машингүй, саруулхан цэвэрхэн байдаг ажээ.



2. Тэд машинаа ихэвчлэн хүний нүднээс далд гудамжны булан тохойд, эсвэл газар доорх авто зогсоол зэрэгт байршуулдаг.



3. Азаар сул зогсоол олдлоо гэж үү? Найдах ч хэрэггүй. Энэ зогсоол бол урьдчилж төлбөрөө хийн, зогсоолоо захиалсан хүнийх юм. 



4. Тэд зай талбайг үнэхээр ухаалгаар ашиглаж чаддаг гүйлгээ ухаантай ард түмэн юм. Хэдий цөөхөн машин багтах байлаа ч, түүнийг зогсоол болгон ашигладаг байна.



5. Хэрвээ та хэн нэгний түрээслэсэн зогсоолд машинаа байршуулвал маш өндөр торгуультай гэнэ.



6. Япончууд машины зогсоолын тал дээр дүрмээ үнэхээр хатуу баримталдаг. Тиймдээ ч зогсоолын холбоотой маргаан гарах нь ховор. Хэрвээ хүний байран дээр машинаа байршуулахгүй л бол тэд үнэхээр найрсаг зантай гэнэ. 



7. Богино хугацаанд машинаа байршуулах шаардлага гарвал, төлбөртэй түр зогсоолууд байдаг.



8. Тэдгээр зогсоолууд нь таны санаанд ч оромгүй газруудад байрлах нь элбэг.



9. Зөвхөн авто зогсоолын зориулалтаар баригдсан өндөр барилга ч байдаг. Машин байршуулах системтэй тус зогсоолыг тусгай мэргэжилтэн хариуцаж, нарийн дэг журамтайгаар ажиллуулдаг байна.



10. Давхар бүрт машин зөөх тусгай цахилгаан шат ажилладаг.



11. Хариуцсан ажилтан бүхий л явцыг ийнхүү дэлгэцнээс удирддаг байна.



12. Машинаа хүлээж байгаа үйлчлүүлэгч



13. Том оврын машины хувьд зай талбай их, хүнд жинтэй учир цахилгаан шатаар зөөвөрлөх боломжгүй байдаг.



14. Тиймээс тусгай машины зогсоолд хүнд даацын автомашинаа ийнхүү байршуулах боломжтой.



15. Зогсоол бүрт хамгаалалтын ажилтан ажилладаг байна.



16. Гэхдээ ихэнхи зогсоолууд нь хүний оролцоогүй, автомат систем дээр суурилан тоноглогдсон байдаг.



17. Иймэрхүү автомат систем бүхий зогсоолууд, зогссон машинаа түгжих горимд оруулдаг байна. Төлбөрөө төлсний дараа, машинаа зогсоолоос чөлөөлөх боломжтой.



18. Гэвч энэхүү зогсоол нь ердөө 5 машины багтаамжтай гэнэ.



19. Ийм зогсоолууд нь төлбөрийн хувьд харилцан адилгүй байдаг. 1 цагийн зогсоолын төлбөр 4 доллар байхад, шөнөжин байршуулахад илүү хямд тарифтай буюу 8 доллар байх жишээтэй. Харин өдрийн цагаар илүү өндөр буюу 14 доллар байдаг байна.



20. Ер нь хамгийн ихдээ 12 цаг хүртэл хугацаанд зогсоолд байршуулах боломжтой гэнэ.



21. Зогсоолын үнийн хувьд, бусад орнуудтай харьцуулахад  дундаж үзүүлэлттэй байна.



22. Мотоциклын хувьд машиныг бодвол зогсоолын төлбөр бага хэдий ч, мөрдөх дүрэм нь ижилхэн ажээ.



23. Эдгээр төлбөрт зогсоолууд нь Япон улсын зам тээврийн хөгжлийг илтгэх чухал зүйлсийн нэг билээ. Манайхан ч автомашины зогсоолын асуудлаа ингэж шийдвэл олон хүний талархлыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Харин та санал нийлж байна уу?



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()