Гэрийн нөхцөлд хэрхэн амттай “Стейк” хийх вэ?

2016-01-03, 19:34
21,982

Стейк буюу үхрийн шарсан гол махыг ихэвчлэн ресторануудад хийж, үйлчилдэг. Тэгвэл бид яагаад өөрийн гараар дотны хүмүүстэй "сюрприз" барьж болохгүй гэж? Ингээд та бүхэндээ зориулан гэрийн нөхцөлд хэрхэн стейк хийх хялбархан аргыг хүргэж байна. Доорх зааврын дагуу стейк хийж, хайртай хань, үр хүүхдүүдээ баярлуулаарай.

Гэрийн нөхцөлд хэрхэн амттай “Стейк” хийх вэ?
Хаах
Сурталчилгаа
 
1. Үхрийн гол махаа сонгохдоо өөхтэй өөхгүй, түүнчлэн өөрийн идэх дуртай нимгэн зузаан гэхчилэн сонгох нь зүйтэй. Ямар ч өөхгүй мах нь болсныхоо дараа хуурай, хатуу болох гээд байдаг тул, бага зэргийн өөхтэй байхдаа ч гэмгүй.

2. Юун түрүүнд сонгосон махан дээрээ аяганы 1/3 хэмжээтэй “soy sauce”, тал аяга оливийн тос, 1/3 аяга нимбэгний хүчил, 2 хумс сармисийг жижиглэн хэрчиж, 1 чимх давсаар махаа амтлаад  дор хаяж 40 минут байлгах хэрэгтэй. Хэр хугацаанд амраахаас шалтгаалж стейкний амт өөрчлөгддөг тул боломжтой бол 4-5 цаг байлгавал амтлагчууд махандаа илүү сайн шингэж, шүүслэг амттай болдог байна.



3. Хоолоо бэлтгэж эхлэхээсээ өмнө хайруулын тавгаа халаавал таны цагийг хэмнэх болно.
Хайруулын тавгаа 230°С хэмд халаагаарай.



4. Галаа өөрийнхөө ямар төрлийн маханд  дуртайгаасаа шалтгаалж зааврын дагуу халаагаарай.
 
- 48.8° C = Шүүрхий мах
- 54.4° C = Дунд зэргийн шүүрхий
- 60° C = Дунд зэрэг
- 65.5° C = Дунд зэргийн болсон
- 71.1° C = Бүрэн болсон мах


 
5. Бэлэн болсон махныхаа гадаргууг хуурай салфеткаар хөнгөхөн дарж арчаарай. Энэ нь махны илүүдэл тосыг өөртөө шингээхээс гадна, гадаргууг хэт шарагдаж, түлэгдэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн шарах явцад тос үсрэхээс сэргийлдэг.


 
6. Хайруулын тавгаа ойролцоогоор 15-20 хэртэй халаасны дараа махаа хийж шарна. Махны гадаргуу шаргалтсан өнгөтэй болтол нэг талыг нь 2-3 минут, хоёр талыг нь ойролцоогоор нийт 6-8  минут орчим шарахад стейкний мах бэлэн болох болно.



7. Ингээд бэлэн болсон махаа нухсан төмс, брокколи байцаа, ногооны салат зэрэг өөрийн дуртай хачирнуудаар чимэн, сайхан хооллоорой.


 

NULL

NULL

31
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()