Сурталчилгаа (15)
Хаах

Хэрхэн муу захирлыг таних вэ?

2016-01-04, 18:00
6,572
Аливаа нэгэн албан байгууллагыг удирдана гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа олон хүнтэй эв зүйгээ ололцож, тэднийг зөв зүйтэй удирдан чиглүүлж, бизнесээ амжилттай авч явахыг эрхэмлэж буй хүмүүст бусдын үйл хэрэг үргэлж дутуу мэт санагдаж, яг өөр шиг нь сэтгэл гаргахыг шаарддаг билээ. Харин эдгээрийг хэт эрхэмлэн, бусдын санал бодлыг үл хүндэтгэдэг бол тэр хүн "муу удирдагч" хэмээх хоч зүүхээс өөр аргагүй юм.
Хэрхэн муу захирлыг таних вэ?


Босс, удирдагч хоёрын нэгэн том ялгааг танд хэлье. Босс хүн “Үүнийг хий” гэж захирдаг бол, харин удирдагч хүн “Хамтдаа хийцгээе” гэж хэлдэг юм.

1. Ажилтнуудынхаа үгийг сонсдоггүй
Зөвхөн санаа бодлыг нь сонсохгүйдээ ч биш, сонссон дүр үзүүлсэн ч ахиж хэзээ ч тэр талаар дурьдаагүй өнгөрч, хав дарсан тохиолдолд энэ нь даргын буруу болж хувирна. Тухайлбал: ажилтан Болд компанийхаа бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өөрийн саналаа хэлэхээр даргынхаа өрөө рүү орж гэж бодъё. Даргадаа энэ тухайгаа хэлтэл дарга нь компьютерээсээ ч харц салгалгүй түвэгшээсэн байдалтайгаар “Заза, энэ тухай бодож үзнэ ээ” гэж хэлвэл нэгдүгээрт тухайн ажилтны урмыг хугалж, удирдлагаа үнэлэх үнэлэмж нь буурна. Хоёрдугаарт борлуулалтын тоо ч өссөн зүйлгүй хэвээр үлдэнэ.

Энэ талаар дурын 600 ажилтны дунд хийсэн судалгаагаар 23% нь л даргынхаа нээлттэй зан чанарт сэтгэл хангалуун байгаа гэсэн байна. Түүнчлэн ажлын болон бусад асуудлаар бусдын үгийг сонсохыг ч хүсдэггүй бол тухайн удирдах албан тушаалтныг хувиа бодсон, эсвэл зөрүүд нэгэн хэмээн дүгнэж болох юм.



2. Бусдын бурууг шилжүүлэн тохдог
Ажиллах явцын дунд хэн нэгэн алдаа гаргах нь ойлгомжтой. (Ихэнх тохиолдолд бараг бүгд л алдаа гаргана) Энэ алдааг ухаалгаар хэлж, ойлгуулах, шаардлагатай тохиолдолд сануулга буюу боломж өгөх хэрэгтэй байдаг. Харин нэг ажилтны гаргасан алдааг бусдад шилжүүлэн тохох, “Чамаас үүдэж ийм алдаа гарсан байна” хэмээн байнга зэмлэдэг бол хэн хэнийх нь харилцаанд сэв сууж, цаашдын ажил хэрэг ч өмнөх шигээ ахидаггүй. Бусдын бурууг байнга тодруулж, тухайн хүнийг эвгүй байдалд оруулахаасаа хэзээ ч эмээдэггүй удирдах албан тушаалтан өөрийгөө бусдаар хүндлүүлэх шалтаггүй болж хоцордог байна.



3. Ажилтнуудаа “дааруулдаг” удирдагч
Хүчтэй дарга бол ажилтнууддаа маш их итгэл хүлээлгэж, аливаа ажлыг хамгийн сайнаараа хийх боломжийг олгодог. Харин бие дааж хий гэчихээд тэр чигт нь ямар ч хяналтгүй орхичихдог хэнэггүй захирал бол өөр хэрэг. Ийм төрлийн удирдагч эрсдлийг ажилтнууддаа даалгаж хаячихаад дараа нь тэднийг буруушаан зэмлэж байдаг бол түүнд ч сурах зүйл их бололтой.



4. Сөрөг тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг
Аливаа яриаг үргэлж сөргөөр эхлүүлж, сөргөөр дуусгадаг хүмүүс байдаг. Хэрвээ танай захирлын ярианд сөрөг асуудлууд ихэнх байрыг эзэлж байвал түүнийг ерөнхийдөө сөрөг араншинтай хэмээн дүгнэж болно. Сөрөг энерги маш хурдан тархдаг учраас орчин тойрноо үргэлж “муу агаар”-аар цэнэглэж, бусдын эрч хүчийг сорон авдаг байна.



4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()