Өөрөөсөө болж амиа алдсан хүмүүс

Үхэл гэдэг амьдрах хувьтай, ус уух заяатай хүнд дуудаад ч ирдэггүй гэлцдэг. Харин үйл нь ирсэн хүнд тэр дорхноо л “яваад очдог” хачин зүйл шүү... Маш өчүүхэн, бүр тэнэг ч гэмээр зүйлээс болж харамсалтайгаар амиа алдсан хүмүүс цөөнгүй. Одоо ч бидний эргэн тойронд хичнээн хүн нас барж байгааг таашгүй. Ингээд түүхэн дэх хамгийн эмгэнэлтэйгээр бас санамсаргүйгээр амиа алдсан хүмүүсийн товч түүхийг хүргэж байна.
Өөрөөсөө болж амиа алдсан хүмүүс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. “Урт алчуур хүзүү орооно”
1920-иод оны үеийн Америкийн алдарт бүжигчин Исaдора Дaнкан (Isadora Duncan) урт гоолиг хүзүү, сайхан биеэрээ алдартай байжээ. Тэрээр мөн төрөл бүрийн ороолт, хүзүүний алчуур зүүн хөдөө талаар машинтайгаа давхин, алчуураа намируулах дуртай байсан гэдэг. Гэтэл нэгэн удаа тэр улаан ороолтоо зүүн машинд суун хөдөлтөл машины дугуйнд алчуур нь орооцолдсоныг мэдсэнгүй. Алчуур түүнийг хоолойг боон, харамсалтайгаар нас барсан байна. Исадора 1927 оны 9-р сарын 14-нд ийнхүү эмгэнэлтэйгээр тэнгэрийн оронд одож, бүжигт хайртай олон хүнийг уй гашууд автуулсан юм.



2. Хэт их амттангаас болж амиа алдсан хаан
Шведийн хаан Адольф Фредрик (Adolf Fredrick) XVI зууны үед буюу 1710-1771 оны хооронд амьдарч, 20 жил төр барьсан юм. Тэрээр нэгэн оройн зоогтоо хавчны мах, загасны түрсийг тансаг оргилуун дарсаар даруулжээ. Хоолныхоо дараа тэрээр дессертэндээ маш их амттан идмээр санагдан 14 таваг пуддинг, хөөрүүлсэн халуун сүүний хамт зооглосон байна. Хэдхэн минутын дараа түүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдон, гэдэсний түгжрэл үүсч, зоогийн ширээнээсээ ч босч чадалгүй тэндээ амьсгал хураасан юм.



3. Хэт их дуу чимээ аминд халтай
Нисдэг тэргэнд сууж яваа болон жолоодож яваа хүмүүс чихэвч зүүдэг нь цаанаа учиртай. Тусгай чихэвч зүүгээгүй л бол нисдэг тэрэгний моторын дуу сонсох эрхтний системийг гэмтээж, аминд ч хүрэх аюултай. Харин яг ийм явдал Англид болсон байна. Газраас нэг их хөөрч амжаагүй байсан нисдэг тэрэгний жолоодогч чихэвчгүй байсан тул газар дээрээ нас барж, яг тэр хавиар алхаж явсан золгүй явган зорчигч Исиах Отено (Isaiah Otiena) ч гэсэн нисдэг тэрэгний хэт чанга, нүргэлсэн чимээнээс болж амиа алдсан ажээ.



4. Сониуч зан ч заримдаа аминд хүрдэг
Хоёр дугуйтай өөрөө явагч дугуй “Segwey”-ийг Английн зохион бүтээгч Дийн Камен (Dean Kamen) 2001 онд бүтээж байжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч “Segwey Inc.,” компанийн хувьцааг 2010 онд Английн бизнесмэн, нүүрсний уурхайн эзэн Жими Хеселдэн (Jimi Heselden) худалдан авсан түүхтэй. Жими энэхүү дугуйгаа өөрийн биеэр туршихаар шийдэж засмал замаар явсан байна. Дугуйгаа залж чадалгүй хурдаа аван явсаар замаас гарч, гол руу унажээ. Цагдаагийн газарт нэгэн эр 24 метр өндөртэй замаас эрэг рүү уначихлаа гэсэн дуудлага ирж, хэргийн газарт очиход Жими аль хэдийн амьсгал хураасан байжээ. Түүний үхлийг гэмтэлтэй дугуй унаснаас болсон хэмээн тогтоосон байна.



5. Олон хүнд сургамж болсон Солонгос залуугийн үхэл
Өмнөд Солонгосын иргэн Ли Сын Соп (Lee Seung Seop) компьютер болон видео тоглоомын донтой байжээ. Видео тоглоомоо тайван тоглохын тулд ажлаасаа хүртэл гарсан байна. 2005 онд тэрээр нэгэн кофешопд 50 цагийн турш тасралтгүй тоглон, ариун цэврийн өрөөнд ороод гэнэт ухаан алдан унаад ахин сэрээгүй аж. Задлан шинжилгээгээр түүнийг нойр болон шингэний дутагдалд орсон хэмээн тогтоожээ.



6. Өөрийн бүтээлээсээ болж нас барсан нь
Францын оёдолчин, зохион бүтээгч Франц Райхельт (Franz Reicheld) 1912 онд өмсдөг шүхэр зохион бүтээжээ. Тэрээр үүнийгээ өөрийн биеэр туршиж үзэхээр шийдэн, 1912 оны 2-р сарын 4-нд Эйфеллийн цамхагаас үсэрсэн боловч туршилт нь бүтэлгүйтэн, харамсалтайгаар амиа алджээ. Youtube хуудсанд түүний хамгийн анхны бөгөөд сүүлийн шүхрийн үсрэлтийн бичлэг тавигдсан байдаг байна.


Видео




7. Виагра хэтрүүлэн хэрэглэсэн нь
Оросын иргэн 28 настай Сергей Туганов бүтэн өдрийн турш тасралтгүй секс хийж чадна хэмээн 2 бүсгүйтэй 3000 доллараар мөрийцжээ. Мөрийгөө авахын тулд бүтэн шил виагра уусан байна. 12 цагийн дараа түүний зүрх зогсож, мөрийгөө ч, амиа ч алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.



4
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()