Бид амьдралынхаа хэдэн цагийг юунд зарцуулдаг вэ?

Орон орны хүмүүсийн дундаж наслалт харилцан адилгүй байдаг. Манай орны дундаж наслалт 69.1 билээ. Харин Америк 78, Хятад 80, Япон 86, Орос 64 байдаг байна. Бид ийм ахархан наслахдаа юу эсийг хийдэг гэх вэ. Дараах зүйлсийг хараад та бид ямар их цаг хугацааг дэмий өнгөрүүлдгээ анзаарна гэдэгт итгэлтэй байна.
Бид амьдралынхаа хэдэн цагийг юунд зарцуулдаг вэ?
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Хүн амьдралынхаа 25 жилийн унтаж өнгөрүүлдэг. Их нойртой, залхуу, тогтсон ажилгүй хүмүүс үүнээс ч их байж мэднэ.



2. Харин 10.3 жилийг ажиллаж өнгөрүүлнэ.



3. Нэг удаагийн бэлгийн хавьталтаар 7 минутийн турш үнсэлцэж (хувцсаа тайлах ч бас орно), 12 минут бэлгийн харьцаанд ордог гэж тооцвол бид бүх л амьдралынхаа туршид 48 өдөрт нь секс хийдэг.



4. Эмэгтэйчүүд нийт 17 жилийг жингээ хасахад зарцуулдаг. Үүнд тусгай хоолны дэглэм барих, дасгал хийх, фитнесст явах зэрэг хамаарна.



5. Телевиз үзэхдээ 9.1 жилийг зарцуулна. Энэ нь бид өдөрт дунджаар 2.8 цаг зурагт үздэг гэсэн үг юм.



6. Харин 2 жилийг реклам, зар сурталчилгаа үзэж өнгөрүүлдэг.



7. Эрэгтэй хүн дунджаар 1.1 жилийг цэвэрлэгээ хийхэд зарцуулдаг бол эмэгтэй хүн тэднээс 2 дахин их хугацааг цэвэрлэж, угаахад зарцуулдаг байна.



8. Хоол хийхдээ 2.5 жилийг зарцуулдаг.



9. Нийт амьдралынхаа 3.66 жилийг юм идэж өнгөрүүлдэг бөгөөд бүх амьдралынхаа туршид дунджаар 35 тонн хоол хүнс хэрэглэдэг байна.



10. Машин барихдаа 4.3 жилийг зарцуулдаг. Энэ нь сар луу 3 удаа ирж очиж болохоор их хугацаа юм.



11. Бүх амьдралынхаа туршид 3 сарыг замын түгжрэлд өнгөрөөнө. Харин жилд 38 цагийг түгжирч өнгөрөөдөг гэсэн үг юм.



12. Энгийн хүн өдөрт дунджаар 6 удаа угаалгын өрөө ордог гэж үзвэл бид нийт амьдралынхаа 1.5 жилийг угаалгын өрөөнд өнгөрүүлдэг байна.



13. Харин ариун цэврийн өрөөнд 92 өдрийг өнгөрөөнө. Эрчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин их ариун цэврийн өрөө ордог байна.



14. Бид нийт амьдралынхаа 70%-ийг гар утас болон компьютерээрээ интернэт ашиглаж өнгөрүүлдэг.



15. Хэрвээ өдөрт дунджаар 10 удаа инээдэг гэж үзвэл нийт амьдралынхаа туршид 290,000 удаа инээдэг байна.



16. Бүх амьдралынхаа туршид нийт 177,027 км алхдаг.



17. Хүн амьдралынхаа 90%-ийг гэр дотор, ажил дээрээ, айлд гэх мэт дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Энэ нь 71 жил гэсэн үг юм.



18. Нийт амьдралынхаа турш 5458 литр архи уудаг гэж үзвэл, нэг өдөрт 1 халбага архи гэсэн үг юм.



19. Эрүүл хүн нэг шөнө 4-6 өөр зүүд зүүдэлдэг гэж үзвэл жилд 2000 зүүд зүүдэлдэг. Харамсалтай нь бид тэдгээр зүүднийхээ 80%-ийг ор тас мартдаг байна.



20. Бүхий л амьдралынхаа турш 402,000 удаа хийгээ гаргадаг байна.



21. Нийт 14 өдрийг үнсэлцэж өнгөрүүлдэг.



22. Өдөрт дунджаар 1.6 аяга кофе уудаг гэж бодвол нийт 12,000 аяга кофе уудаг байна.



23. Хүн амьдралынхаа туршид 480 литр цай уудаг.



24. Эмэгтэй хүн жилд дунджаар 1 жилийг юу өмсөхөө шийдэж өнгөрүүлдэг.



25. Эрэгтэй хүн дунджаар 1 жилийг бүсгүй хүнийг ширтэж өнгөрүүлдэг ажээ.



26. Эмэгтэй хүн 8 жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг.



27. Ахиад л эмэгтэйчүүд... Тэд 14,000 цагийг үсээ самнаж, угааж, сэнсдэж, индүүдэж, буржийлгаж өнгөрөөдөг. Энэ нь нийт амьдралынх нь 1.5 жилийг эзэлж байгаа юм.



28. Оффисийн жирийн ажилтан 5 жилийг ширээний ард өнгөрүүлдэг.



29. Жирийн ажилтан дунджаар 2 цагийн хурал цуглаанд оролцож өнгөрүүлдэг.



30. Хүн бүхий л амьдралынхаа туршид 2 сая гаруй амлалтыг бусдад өгдөг байна.



8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()