Хамгийн тансаг 10 шорон

Ихэнхи хүмүүс шорон гэдэг үгийг хэлэхэд л хамаг биеийнх нь шар үс босож, яг л кинон дээр гардаг шиг харгис, хатуу дэглэмтэй, аймшигтай хүмүүсээр дүүрэн газраар төсөөлж, зүрхээ үхүүлдэг. Үнэндээ шорон гэдэг угаасаа хэн хүний орохыг хүсээд байх газар биш юм. Харин зарим өндөр хөгжилтэй орнуудын хувьд хүмүүсийг шоронд орсноо марттал нь хооллож ундлан, халамжилдаг гэвэл та итгэх үү? Ингээд дэлхийн хамгийн "хүнлэг энэрэнгүй" гэх тодотголтой 10 шоронг танилцуулж байна.
Хамгийн тансаг 10 шорон
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


10. "Холден" шорон, Норвегийн Вант Улс  
Энэ шоронг хамгийн өвөрмөц болгодог зүйл нь ханан дээрх зураг юм. Шоронгийн хана бүрт шоронгоос оргох оролдлогыг хийж байгаа хоригдлуудыг дүрслэн зурж өгсөн нь хоригдлуудын сэтгэл зүйг засах зорилоготой гэнэ. Учир нь шоронд орсон хоригдлууд ямар нэгэн байдлаар хугацаанаасаа өмнө суллагдахаас илүүтэй, өмнө нь суллагдах сонирхолтой байдаг ажээ. Эдгээр зургуудыг зурж өгснөөр тэднийг шоронгоос зугтсан мэт мэдрэмжийг өгөх болно хэмээн шоронгийн удирдах хүмүүс үзсэн байна. Түүнчлэн тус зургуудыг хоригдлууд өөрсдөө зурдаг гэнэ.  Тиймээс энэ нь илүү бодит төсөөллийг өгдөг юм. Тус шоронд дээд тал нь 21 жилийн хоригдох ялтай хүн байдаг гэнэ. Түүнчлэн шоронд байх хугацаандаа хоригдлуудад зураг, гар урлалын хичээлүүдийг заадаг байна. Магадгүй тус шоронгоос дараагийн Пикассо болоод гарах ч юм бил үү.



9. "Сан Педро" шорон, Боливийн Олон Үндэстний Улс 
Тус шорон нь бусдаас үнэхээр онцгой. Учир нь энэ нь нэг төрлийн хөгжин цэцэглэж байгаа хаалттай хот гэсэн үг. Энэхүү шоронд хоригдогсод  эрэгтэй, эмэгтэй тэрчлэн хүүхэдтэйгээ хүртэл байх боломжой юм. Энд  зоогийн газар, гоо сайхны салон, зочид буудал,  үсчин, засварчин, угаалгын үйлчлэгч зэрэг ажлын байруудыг бий болгожээ. Хоригдогсод ял эдлэж байх хугацаандаа эдгээр ажлуудаас хийж мөнгө олон, амьдрах байраа сайжруулах боломжтой гэнэ. Өрөө бүр төлбөртэй. Доторхи тохижилт, байршил, багтаамж зэргүүдээс хамааран үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Жишээ нь энэ дундаа тансагт тооцогдох өрөө нь 1000 долларын үнэтэй, бүр тансаг нь 1500 доллар гэх мэт.Үндсэндээ энд ажиллахгүй бол амьдарч чадахгүй гэсэн үг.



8.  "Отаго шорон", Шинэ Зеланд
"Отага" шорон нь хамгийн хангамж сайтай шоронгуудын тоонд ордог байна. Учир нь хоригдлууд энд өөрсдөө газар тариалан, мал аж ахуй зэргээ хөгжүүлж, түүгээрээ өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг гэнэ. Түүнчлэн инженер, мужааны сургалтыг хүртэл явуулдаг ажээ. Энэхүү шоронд 30.000 гаруй улаан лоолийн багтаамжтай тариалан байдаг гэнэ. Тэд ялаа эдлэж байх хугацаандаа үнэхээр их зүйлсийг сурч авдаг нь ойлгомжтой юм.



7. "Жастис Центер" шорон, Бүгд Найрамдах Австри Улс
"Жастис Центер" шоронг архитектор Жозеф Хoкeнсинг (Joseph Hohensing)-н загвараар, нийт 205 хоригдол байршуулах боломжтой маш цэлгэр зохион байгуулалттай хийсэн.Тус шоронгийн  төлөвлөгөө, гүйцэтгэл нь 2005 онд дуусгавар болжээ. Энэхүү шорон нь шилэн загвартай, маш уужим том цонхнуудаараа бусад шоронгуудаас эрхгүй ялгарч чадсан юм. Тус шоронгийн ханан дээр "Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүст ч гэсэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй " хэмээн бичээтэй байдаг ажээ. Түүнчлэн тус шоронд хоригдогсдийн өрөө бүр хувийн ариун цэврийн өрөө, гал тогоо, телевиз, тагт зэрэг хүний бүхийл хэрэгцээг багтааж өгсөн гэнэ. Түүнчлэн сагсан бөмбөгийн талбайтай. Энд хүмүүс хоригдож байгаагаа мартах нь амархан байдаг. Тус шоронд хөнгөн гэмт хэрэг хийсэн хүмүүс л зөвхөн  хоригддог байна.



6. "Аранхуэс" шорон, Испанийн Вант Улс
Ихэнхи хүмүүс шоронд орвол гэр бүлээ ахиж харж чадахгүй хэмээн шаналдаг. Харин Аранхуэс шоронгийн хувьд та хоригдож байх хугацаандаа өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх боломжтой гэнэ. Ялангуяа 3 хүртэлх насны хүүхэдтэй хүмүүст хамааралтай юм. Тухайн шоронг хүүхдэд яг л гэртээ байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх зорилгоор хана, тааз, тавилга зэргүүдийг хүүхдэд зориулан тохижуулжээ. Түүнчлэн шоронгийн зүгээс 7 хоногт хоёр удаа гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байна. Хэдий шоронд орсон ч, тэдэнд эцэг эх байх боломжийг нь олгодог юм.



5. "Монтгомери федераль" шорон Алабама Муж Улс 
Энэхүү шорон нь үнэхээр энэрэнгүй шоронгуудын нэг юм. Учир нь шоронгийн зүгээс хоригдлуудаа эргээд нийгэмд гарахад хэзээ ч унахааргүй бат мэдлэгийг олгодог гэнэ. Хоолны дамжаа, нохой сургагч багш, тэр ч байтугай жолооны курсэд хүртэл суулгадаг байна. Шоронгийн зүгээс " Хүн алдаж болно, гэхдээ энэ алдаагаа дахин алдахгүйн тулд, маш сайн суралцаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Ингэсэн цагт дахиж алдахгүй. Шоронд ч суух хэрэг гарахгүй " хэмээн хэлсэн байдаг. Тус шоронд хоригдлуудтайгаа тулж ажиллан,  дутагдлыг нь засаж, зөв хүн болох тал дээр ихээхэн анхаардаг байна. Үнэхээр зөв бодлоготой шорон биш гэж үү?



4."Пондок Бамбу" шорон, Бүгд Найрамдах Индонез Улс 
Индонез улсын энэхүү шорон нь эмэгтэйчүүдийг хорих газар юм. Хоригдож байх хугацаандаа эмэгтэйчүүд олон нийтийн ажил хийдэг бөгөөд, ажлын цагийн дараа алжаал тайлах массаж, караоке, маникур, педикюр хийлгэж болохоос гадна хоригдлуудын өрөө нь хөргөгч, буйдан, ор, ширээ сандал, ариун цэврийн өрөөтэй гэнэ. Ингэснээр хоригдлууд хоригдож байх хугацаандаа тав тухтай байх бололцоог бүрдүүдж өгсөн юм.



3. "Квинченг" шорон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 
"Квинченг" шорон нь хотоос алслагдсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар байрладаг бөгөөд тус шорон дотор үзэсгэлэнтэй загасны цөөрөм, HDTV, буйдан, угаалгын машин, ширээ зэрэг хүний хэрэглээ цөм байдаг байна. Тус шоронд эртний гэмээр бүдүүлэг эд зүйлсийг халж өгсөн тансаг зэрэглэлийн шорон юм. Энэхүү шорон нь 20 квадрат километр газрыг хамардаг байна. Тэрчлэн хоригдогсдын эрүүл мэндэд ихээхэн анхаардаг байна. Түүнчлэн амттай хоолтой гэнэ.



2."Оксфорд" шорон, Висконсин Муж Улс 
Уг шорон нь 1000 хоригдил багтаах багтаамжтай юм. Түүнчлэн байгалийн сайханд байрладаг тус шорон нь яг л сургуулийн дотуур байрыг санагдуулам зохион байгуулалттай. Энэхүү шорон нь зүгээр ч нэг шорон бус, Оксфордын их сургуульд олгодог бүхий л боловсролыг хоригдлууддаа олгодог байна. Түүнчлэн хоригдлууддаа ажлын хөлсөнд цагийн 0.12 центийг өгдөг гэнэ.



1. "Батнерийн засан хүмүүжүүлэх шорон", АНУ, Хойд Каролина муж, 
Энэхүү засан хүмүүжүүлэх шорон нь Америкийн түүхэнд байсан хамгийн энэрэнгүй шоронгуудын нэг байсан юм. 3600 хоригдлын багтаамжтай, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг шорон юм. Тодруулбал: Хорт хавдраар шаналж байгаа хоригдлууддаа хавдрын эсрэг эмчилгээг хийдэг байна. Түүнчлэн хоригдлууддаа үсчин, мужаан зэрэг олон төрлийн сургалтуудыг заадаг гэнэ. Тус шорон нь хоригдлууддаа шоронгоос гараад сайхан амьдрах тал дээр нь түлхүү анхаарч ажилладаг ажээ. Мөн тус шоронд хоригдож байгаа хоригдлууд нь ихэвчлэн хүнд гэмт хэрэгтнүүд байдаг учир тэдний сэтгэл санааг засах, дахин гэмт хэрэг хийлгэхгүй байх тал дээр илүү анхаарч ажилладаг байна.



25
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()