Бид юунд хамгийн их мөнгө үрдэг вэ?

Бид халаасандаа мөнгөтэй үедээ замдаа тааралдсан, тухайн үедээ л сэтгэлд нийцсэн дэмий зүйлсийг худалдаж авдагаа төдийлөн мэддэггүй. Хүмүүс ихэвчлэн гэр орноо цэвэрлэж, эмхлэх үедээ л ямар их хэрэгцээгүй зүйлсийг худалдаж авснаа ойлгодог юм. Ингээд хүмүүсийн хамгийн их мөнгөө үрдэг дэмий зүйлсүүдийг танилцуулж байна.
Бид юунд хамгийн их мөнгө үрдэг вэ?
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


1. Телевизийн төлбөртэй сувгууд
Бид телевизийн төлбөртэй сувгуудыг үзэхэд, санаснаас ч их мөнгө зарлагддаг байна. Тэрчлэн кино, нэвтрүүлэг, тоглолт зэргүүдийг өндөр төлбөр төлж үздэг. Байнга ингэж үзэх нь таны халааснаас маш их мөнгө хэрэгцээгүй урсан гарна гэсэн үг юм.



2. Банкны баримт
Та банкны баримт, АТМ зэрэгт ямар их мөнгө зарцуулдаг болохоо мэдэхгүй дээ. Учир нь бид бүхэн өдөр тутмын жижиг сажиг гүйлгээ хийхдээ зөвхөн баримтанд л гэхэд хөөрхөөн мөнгө үрчихдэг байх нь. Тиймээс экологи байгалиа бодсон ч, мөнгөө бодсон ч тэр банкны баримтнаас татгалзаарай.



3. Баталгааны хуудсанд итгэх
Ихэнхи хүмүүс авах зүйлийнхээ эдэлгээнд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Энэ нь ч зөв. Сүүлийн үед худалдагчид бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгааны хуудсаар илтгэх болсон. Гэхдээ тухайн бараанд баталгааны хуудас өгсөн гээд тэрхүү бараа нь чанартай бат, бөх найдвартай гэсэн үг биш. Тиймээс бараагаа сонгохдоо үйлдвэрлэсэн улс, хугацаа, материал гэх мэт зүйлсийг сайн шалгасны үндсэн дээр худалдаж авахыг зөвлөж байна.



4. Орон сууцны байршил
Бид хотын төвд, олон давхар байрны дээгүүр давхруудад, наран талдаа цонхтой гэхчилэн маш олон зүйлсийг анхаарч байж, амьдрах байраа сонгодог. Амьдрах байрандаа тав тухтай, сайхан амьдрах нь чухал ч зарим үед бид байрны байршил, метр квадрат зэрэг "үнэтэй" гэсэн тодотголтой байрыг сонгодог. Тэгж сонгосон байр нь төлбөрийн хувьд танд хүнд дарамт учруулахаас гадна, үнэндээ таарахгүй чанар муутай байх тохиолдлууд байдаг. Тиймээс үнэтэй бол чанартай гэж ойлголгүй, таны үр хүүхэд, та амьдрахад тав тухтай түүнчлэн өөрийн төлөх чадвартаа тааруулан байр сонговол илүү хялбар байх болов уу.



5. Ухаалаг утасны дата эрхүүд
Ухаалаг утас, интернэт хэрэглээний эрин үе эхэлснээр гар утасгүй, интернэт хэрэглэдэггүй хүн үнэхээр ховор болжээ. Бид гадуур явахдаа интернэтэд холбогдохын тулд "дата" худалдаж авдаг. Энэхүү худалдаж авдаг дата эрхүүдээ бодоод үзвэл овоо их мөнгө зарлагдсан байдаг байна.



6. Интернэт худалдаа
Хүмүүс сүүлийн үед арилжаа наймаа хийхдээ дэлгүүр хоршоо хэсэхээс илүүтэй гэрээсээ интернэт худалдааг хийх болсон. Энэ нь таны цаг завыг хэмнэх боловч, нөгөөтэйгүүр сэтгэлдээ нийцээгүй бараа авах, бусдаас өндөр үнээр авах гэхчлэн болдог байна. Тиймээс хэрвээ үнэхээр интернэтээс бараа худалдаж авах нөхцөлд, сайн нягталж шалгасны үндсэн дээр авч байхыг зөвлөе.



7. Хямдхан уран зургууд
Танд чухал хэрэгцээгүй, бас авахаар төлөвлөөгүй бол гудамжинд зардаг хямд чанаргүй зүйлсэд мөнгөө үрээд хэрэггүй л болов уу? Зарим үед үнэхээр авмаар санагдаад, хорхой хөдлөөд байвал дахин нэг эргэцүүлэн бодоорой. Иймэрхүү зүйлс цаашлаад гэрт хөглөрөхөөс гадна эргээд үнэд хүрэхгүй юм.



8. Түргэн хоол
Гамбургер, шарсан төмс, сэндвич иддэггүй, дургүй хүн ховор юм. Гэртээ хооллох боломжгүй, эсвэл хааяа нэг идчихэд гэмгүй л дээ. Гэхдээ байнга идээд байх нь таны эрүүл мэндэд ч, мөнгөнд ч тэр үнэхээр хохиролтой байна.



9. Даатгалууд
Зарим үед хүмүүс шал хэрэгцээгүй зүйлсээ даатгуулж, тэрэндээ тогтмол мөнгө тушаадаг. Үнэхээр чухал зүйлсийг даатгуулснаар, ирээдүйд учирч болзошгүй зүйлийг хөнгөхөөн давахад тусладаг боловч, танд төдийлөн чухал биш шаардлагагүй зүйлсийг даатгуулж мөнгөө үрээд хэрэггүй л болов уу.



10. Үнэтэй бэлэг
Бид баяр ёслолын өдрүүд, тэмдэглэлт өдөр, эсвэл зүгээр л хэн нэгэнд гэнэтийн бэлэг барихаар бэлэг худалдан авдаг. Та бэлэг өгөх хүндээ, бэлэг нь илүү үнэ цэнэтэй, өөрт нь хэрэг болохуйц бэлэг сонгож байгаарай. Эс бөгөөс таны сэтгэлээ шингээж мөнгөө үрсэн бэлэг зүгээр л нэг хэрэггүй зүйлс болон үлдэх болно.



11. Жин хасах зүйлс
Ялангуяа эмэгтэйчүүд жингээ хасах гэж, сайн л гэж сонссон бүхнээ мөнгөө хайрлалгүй худалдаж авдаг. Гэвч үнэн хэрэг дээрээ тэдний цөөхөн хувьд нь л үр ашгаа өгдөг юм. Тиймээс жингээ хасахын тулд амар хялбар аргаар турах цай, эм бэлдмэл зэргээс татгалзаж, эрүүл аргаар турахыг хичээгээрэй.



12. Сугалаа
Сугалаанд маш их хэмжээний мөнгө хожихыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Тиймдээ ч азаа үзэн замдаа тааралдсан сугалааг аван мөнгөө үрдэг. Харамсалтай нь маш цөөхөн хүн л ийм маягаар мөнгө хожсон байдаг байна. Тиймээс сугалаанд мөнгө хожино гэж найдаад ч хэрэггүй.



13. Брэндийн үнэтэй машинууд
Эрчүүдийн хувьд үнэтэй чанартай, хурд хүч бүхий машин унах нь нэр хүндийн баталгаа хэмээн боддог. Үнэтэй машин харахад үнэхээр сайхан хэдий ч та түлш зарцуулалт, наанадаж эдэлгээгээ бодож машинаа сонгоорой. Хичнээн сайхан машин байлаа гээд бензин уугаад байвал хэцүү л байх.



14. Сэтгүүлүүд
Хүмүүсийн мөнгөө дэмий үрдэг зүйлсийн тоонд сэтгүүлүүд ордог байна. Учир нь бидний худалдаж авсан сэтгүүлүүд нэг мэдэхэд уул овоо шиг их болчихсон, гэрт дэмий хөглөрөх нь олонтаа. Ёстой л хаях ч хэцүү, болих ч хэцүү байдаг шүү.



15. Өглөөний кофе
Та өглөөг кофе ууж эхэлдэг үү? Кофе нь хэдий ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүч өгдөг ч хэмжээтэй уухыг зөвлөж байна. Тэрчлэн өглөөг кофегоор эхлүүлэх нь эрүүл мэндэд муу, цаашлаад эдийн засгийн хувьд ч алдагдалтай байдаг байна. Тиймээс уух кофеныхоо тоог багасган, эрүүл мэнд мөнгөө гамнаарай.



6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()