2015 онд дэлхийг уяраасан гэрэл зургууд

Дэлхийн нэг өнцөгт аймшигтай, зүрх чичрэм үйл явдал болж байхад харин нөгөө талд нь сайн хүний хийсэн ганцхан бяцхан үйл олон хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж, хүн байхын утга учрыг сэрээж өгдөг. Ингээд та бүхэндээ өнгөрөгч 2015 онд болсон сэтгэл хөдөлгөм, гайхалтай гэрэл зургуудыг хүргэж байна. Та эдгээрийг хараад нэгийг бодно биз ээ...
2015 онд дэлхийг уяраасан гэрэл зургууд
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа


1. Папуа-Шинэ Гвенейн харьяат залуу зах дээр зарагдах гэж байсан амьд яст мэлхийг худалдан авч, далайд нь буцаан тавьжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.



2. Түргэн хоолны “McDonalds” рестораны ажилтан залуу тэргэнцэртэй үйлчлүүлэгчдээ хоолыг нь хуваан өгчээ. Уг нь түргэн хоолны салбарын ажилтнууд ширээгээ цэвэрлэхээс бусдаар заалаараа явдаггүй билээ.



3. Хятадын Жэ Жиан мужийн мэс заслын эмч зүрхний хагалгаанд орох гэж байгаа 2 настай охиныг утсаараа саатуулан, тайвшруулж байгаа нь.



4. Турк хосууд хуримын өдрөөрөө Туркийн нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа 4000 гаруй Сири улсын дүрвэгчдэд хоол тараажээ.



5. Метроны буудал дээр зангиагаа зөв зангидаж чадахгүй аргаа барж суугаа залуухан хөвгүүнд тусалж буй эр. Уг нь тэд бие биенээ огт танихгүй, харь элгийн хүмүүс шүү дээ...



6. Ирландад болсон үерийн үеэр живж явсан илжгийг аврах багийнхан уснаас татан гаргажээ. Тэдэнд баярласан илжиг нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нь олон хүний зүрхийг дулаацуулсан билээ.



7. Лекцийн танхимд ээжтэйгээ хамт сууж байсан хүү уйлаад тайвшрахгүй болохоор нь профессор багш ийнхүү тэврэн хичээлээ үргэлжлүүлэн заасан байна.



8. Хоёр хүүхэдтэй энэхүү залуу гэр бүл хорт хавдраар нас барсан найзынхаа 4 охиныг өөрсдийн нэр дээр үрчлэн авчээ.



9. Шинэ жилийн баярын үеэр кофе шопын эзэн гудамжны нохдыг нэг өдөр ч гэсэн дулаан газар унтаг хэмээн кафедаа оруулж ирсэн байна.



10. Канадын сайхан сэтгэлт хүүхдүүд орон гэргүй гудамжны хүмүүст зориулан дулаан хувцас бэлдэн, тэднийгээ шонд тохон үлдээжээ.



11. Араатны идэш болох гэж байсан бяцхан янзага, өөрийг нь аварсан залууг явуулах тун дургүй байх шиг...



12. Өөрийн биеийг үл хайхран үрээ гэдэг эцгийн хайр юутай агуу...



13. Хэвтэрт буй 92 настай эмээ төрөөд хоёрхон хонож буй зээ охинтойгоо уулзаж байна. Үл тасалдах амьдралын тойрог гэж энэ билээ.



14. Энэхүү эмэгтэй бага залуудаа эхээ алдаж, өнчин дүү нараа асрах зайлшгүй шаардлагататай тулсан учир дунд сургуулиа төгсөж чадалгүй хаяжээ. Харин 79 жилийн дараа буюу 97 насанд нь түүнд дунд сургуулийнх нь гэрчилгээг гардуулж өгчээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.



15. Үсээ засуулах дургүй бяцхан жаалын ая эвийг олж, үсийг нь тайрч чадсан авьяаслаг Англи үсчин. Энэ тухай дэлгэрэнгүй
мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
 


16. Халуун өдөр хамгаалалтанд гарч буй цагдаа нарт ус тарааж буй жаалхүү, Балтимор хот.



17. Тэд 68 жил ханилжээ. Бие нь муудаж, эмнэлэгт хэвтэхдээ тэд нэг өрөөнд оруулж өгөхийг хүссэн тул эмнэлгийн ажилтнууд тэдний хүсэлт ёсоор бүхнийг зохицуулсан байна.



18. Нэгэн настай эр хашааныхаа цасыг цэвэрлэж байх үеэрээ зүрх нь өвдөж, түргэн тусламж дууджээ. Дуудлагын эмч нар түүнийг эмнэлэгт хүргэж өгчихөөд, цасыг нь цэвэрлэж дуусгажээ.



19. Хар тамхинд донтсон орон гэргүй залуу Сэм Барберийн (Sam Barber) үсийг энэхүү үсчин залуу үнэгүй засч өгнө гэдгээ хэлэв. Залуугийн баярласан царайг хараад хэний ч сэтгэл уярахгүй байхын аргагүй. 



20. Гудамжны золбин муурийг хүүгийн ээж гэртээ тэжээхээр болжээ. Тэд муураа Ларри хэмээн нэрлэсэн бөгөөд одоо Ларри, жаалхүү хоёр нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахааргүй болтлоо ээнэгшин дасчээ.



21. Хорт хавдартай найз бүсгүйдээ дэм өгөхөөр үсээ хусуулсан залуу.



22. Сонсголын аппараттай охиныхоо сэтгэл санааг хүнд байдалд оруулахгүйн тулд ижилхэн зурагтай шивээс хийлгэсэн залуухан аав.



23. Германы иргэн Томми Клейн голын эрэг хавийн асар их хог хаягдлыг ганцаараа цэвэрлэжээ.



24. Дауны синдромтой 18 настай Мадалейн Стюарт (Madeleine Stuart) охиныг Нью-Йоркын загварын долоо хоногт урин оролцуулсан байна.



25. Гараа тайруулсан охинд 3D дизайнер хиймэл гар хийж, бэлэглэжээ.



26. Гурван охинтой нэгэн ээж хорт хавдартай тэмцэж буй бага охиндоо өөрийн гараар Диснейн хүүхэлдэйн киноны мөсөн гүнж Элсагийн хувцсыг оёж өгсөн байна. Тэр үнэхээр жаргалтай байсан нь илэрхий харагдах аж.



27. Үргэлж харанхуй пүнзэнд амьдарсаар ямар ч дархлаагүй болсон, “өвчтэй” тахиануудад Англи эмэгтэйчүүд ноосон цамц нэхэж өгчээ.



28. Америкийн Калифорни мужид байрлах “Горилл хамгаалах сан”-ийн 44 настай Коко хэмээх эмэгчин горилл зулзагаа тээх чадваргүй тул тус сангийн ажилтнууд түүнд муурын зулзага бэлэглэсэн байна. Коко 1000 гаруй төрлийн дохио зангаагаар хүмүүстэй харилцан ойлголцож чаддаг бөгөөд нэгэн өдөр муурын зулзага харамсалтайгаар эндэхэд “Унтдаа муур аа” хэмээн дохионы хэлээрээ “ярьсан” гэдэг.



29. Бейсболын багийн дасгалжуулагч багийнхаа хамгийн залуу тамирчинд нэг бөөрөө өгчээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()