Дэлхийн хамгийн аймшигтай өвчнүүд

Өвчин хэлж биш хийсч ирдэг гэсэн үг байдаг. Зарим хүмүүс үнэхээр аймшигтай, бүр сонирхолтой ч гэмээр өвчнүүдийг биедээ тээн, эрдэмтдийн судалгааны гол обьект болж, дэлхий нийтийн анхаарлыг татсан байдаг. Доор дурьдсан ховор өвчнүүдийг хараад уншигч та бүхэн "Хөөх үнэхээр ийм зүйлс байдаг гэж үү?" хэмээн гайхшрах нь лавтай. 
Дэлхийн хамгийн аймшигтай өвчнүүд


1. Пикацизм
Тус өвчнөөр өвчилсөн хүн гартаа тааралдсан, идэж болохуйц бүхий л зүйлсийг идэж, улмаар тэрхүү идсэн зүйлс нь дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, тухайн хүнийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг ажээ. Энэхүү өвчнөөр гол төлөв хүүхэд багачууд, бие давхар эмэгтэйчүүд өвчилдөг байна. Өвчлөлийн хугацаа нь хүн тус бүрээс хамаараад харилцан адилгүй боловч хамгийн багадаа жил, түүнээс ч урт хугацаанд үргэлжилдэг гэнэ. Энэ өвчнөөр өвчилсөн хүнд ихэнхдээ сэтгэл заслын эмчилгээг хийдэг.



2. Микропсиа буюу "Алиса гайхамшгийн оронд" хам шинж
Та "Алиса гайхамшгийн оронд" киног үзэж байсан бол гол дүрийн охин Алиса өөр ертөнцөд очоод нэг жигнэмэгийг идэн том биетэй болчихдог шүү дээ. Яг үүний адилаар, энэхүү өвчнөөр өвчилсөн хүмүүст эргэн тойрны зүйлс нь байгаагаасаа хамаагүй жижигхэн болж харагддаг аж. Ингэснээр тухайн хүмүүс орчинтойгоо холбогдож чадахгүй, уг өвчин нь даамжирсан тохиолдолд нүдэнд нь хий зүйлс харагдаж, унаж татах гэх мэт мэдрэлийн эмгэг тусдаг байна.



3. Гарны синдром
Шинжлэх ухааны хэлэнд неоропсичиатрик хэмээн нэрлэгддэг энэхүү өвчний үед тухайн хүн өөрийнхөө гарыг удирдаж чадахаа болих, яг л өөр хүний гар, эсвэл нэгэн харь гарагийн биет гаран дотор нь амьдраад байх шиг санагддаг байна. Энэ нь гарыг удирдаж байгаа тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд доголдол учрах, тэнцвэрт байдал алдагдах зэргээс үүдэн үүсдэг өвчин ажээ. 



4. Өвчин мэдрэхийг хүсэх
Зарим хүмүүс биеэ өвтгөх, зовоох хүслээ хэн нэгний хараал хүрсэн, эсвэл ер бусын чадвар хэмээн буруу ойлгодог. Энэ нь нэг төрлийн тархины саатал, ямар нэгэн зүйл нь хэвийн бус байгаатай холбоотой  юм. Улмаар ийм эмгэгтэй хүмүүс, өөрийгөө үхэлд хүргэж болохуйц аюултай зүйлс туршин, улмаар нас барах ч аюултай ажээ. Одоогийн байдлаар тус өвчнөөр хамгийн багадаа л гэхэд 100 орчим хүмүүс өвчилсөн гэх мэдээлэл байдаг.



5. Усны харшил
Ийм эмгэгтэй хүмүүс усанд орох, гараа угаах, бороонд жаахан л норох төдийд л биеэр нь тууралт гардаг байна. Гарсан тууралт нь ойролцоогоор 2 цаг хэртэй үргэлжлээд арилах үе байхад, зарим үед түүнээс ч удаан үргэлжилдэг. Уснаас харшлах эмгэг нь хүмүүст тийм ч их илрээд байдаггүй ч одоогоор дэлхий даяар 50 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Ихэвчлэн эрчүүдэд түгээмэл тохиолддог энэхүү өвчлөл нь бэлгийн бойжилтийн үед илэрдэг ажээ.



6. Амьд үхдлийн синдром
Энэхүү эмгэгээр өвчилсөн хүмүүс өөрсдийн арьс, дотор эрхтэн, биеийн бүх л хэсгүүдээ бага багаар үхжиж байгаа хэмээн өөртөө итгүүлж, өөрийгөө "зомби" хэмээн боддог ажээ. Энэ нь үхдэлтэй кинонд хэт донтох, видео тоглоомонд нойр хооолоо умартан улайрах үед үүсэх магадлалтай бөгөөд улмаар сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эмгэгүүдийн нэг юм.



7. Бие чулуужих эмгэг
Бие чулуужих эмгэг нь дээр дурдсан өвчнүүдээс хамгийн аймшигтай нь гэж хэлж болно. Учир нь хүний биеийн булчин, шөрмөс, зөөлөн эд  зэргүүд нь аажмаар чулуужин яс болон хувирдаг аюултай өвчин юм. Ингэснээр дотоод эрхтэнд асар их даралт үүсэж, хавчигдан шахагдаж, улмаар амьсгалын замын эрхтнүүд гэмтэн, хөдөлж чадахгүй болдог. Ийм өвчнөөр өвчилсөн хүн ойролцоогоор 40 насандаа таалал төгсдөг байна. Одоогоор энэхүү өвчин нь тийм ч түгээмэл биш ч гэлээ, нэгэнт туссан тохиолдолд ямар ч эмчилгээгүй болдог аж.



8. Нойрсож буй гүнжийн синдром
Кинон дээрээс л харж байснаас биш, амьдрал дээр иймэрхүү синдромтой хүн байдаг гэж та лав бодоогүй биз... Тус синдромоор өвчилсөн хүн, өдөрт 20 орчим цагийг унтаж өнгөрүүлдэг. Энэ нь долоо хоног, тэр ч бүү хэл хэдэн сар жилээр ч үргэлжилж болдог. Хамгийн сонирхолтой нь нойрсож буй гүнжийн синдромоор өвчлөгсдийн 70 орчим хувь нь эрчүүд байдаг гэнэ шүү.



9. Нойргүйдэх өвчин
Нойргүйдэл нь хүнийг маш удаанаар тарчлаан зовоодог өвчнүүдийн нэг юм. Удаан хугацаанд унтахгүй явах нь хүний хүч тамирийг дотроос нь аажим аажмаар сорж, энэ маягаараа үргэлжилбэл 12-16 сарын дараа тухайн хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг. Ихэвчлэн удаан хугацаанд ачаалалтай ажиллах, сэтгэл гутрал зэргээс үүдэн нойргүйдлээр өвчилдөг.



10. Далай руу үсрэх синдром
Гиперекплексияа буюу далай руу үсрэх синдромоор өвчилсөн хүмүүс гүйх, үсрэх, харайх зэрэг үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй, ямар ч хяналтгүйгээр хийж эхэлдэг байна. Тэд ингэх явцдаа далай, тэнгис, гол нуур зэрэг рүү гүйж орон өөрсдийгөө үхэлд хүргэдэг. Энэхүү өвчнөөр өвчлөгсдийн тоо харьцангүй бага боловч, мэр сэр байсаар л байдаг гэнэ. 



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()