Та үүнийг мэдэх үү?

Та бүхнийхээ танин мэдэхүйд зориулан сонин содон баримт, зөвлөгөөнүүдийг бид хүргэсээр байдаг билээ. Энэ удаа ээлжит түүхэн сонирхолтой баримтуудыг танилцуулъя. Бидний хүргэдэг сонирхолтой баримтууд мэдлэгийн тань хүрээг тэлдэг гэдэгт бид итгэлтэй байна.
Та үүнийг мэдэх үү?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Клеопатра хатан Египетийн пирамидаас илүү "Pizza Hut" сүлжээ ресторантай илүү ойр амьдарч байсан. Өөрөөр хэлбэл Египетийн Пирамид МЭӨ 2560 онд баригдсан, харин Клеопатра хатан МЭӨ 30 оны үед амьдарч байв. Анхны "Pizza Hut" ресторан 1958 онд байгуулагдаж байсан нь Клеопатра хатны үеэс 500 жилийн наана л гэсэн үг юм.  Харин Египетийн Пирамид болон Клеопатра хатны үе нь хоорондоо 2500 гаруй жилийн зайтай байдаг ажээ.



2. Энэхүү хоёр зураг бол "Хамгийн анхны" гэх тодотголоороо холбогдсон гэрэл зургууд юм. “Дүрс” хэмээх уг гэрэл зураг нь дэлхийн хамгийн анхны гэрэл зураг хэмээн тооцогддог бөгөөд 1826 онд Францын зохион бүтээгч Жосеф Нисфер (Joseph Nicephore Nierce) авч байжээ. Харин энэ хөвсгөр, өхөөрдөм муур нь хамгийн анх өөрийн зургаа авсан амьтнаар тодорчээ.  



2. Оксфордын их сургууль нь 14-16-р зууны үед оршин тогтнож байсан Ацтекуудын иргэншилтэй "чацуу" бөгөөд анх 1096 онд нээгдсэн хэдий ч 1249 онд сургалт явуулж эхэлжээ.



3. “Apollo 11” хөлөгт суурилуулсан компьютер нь, “TI-83” тооны машинаас ч бага хүчин чадалтай байжээ.



4. Анхны факсийн машин, Америкийн их цагаачлалын үеэр буюу 1843 онд зохион бүтээгдсэн байна.



5. Хүүхэлдэйн киноны “Warner Bros” энтертайнмент нь 1903 онд АНУ-ын Пенсилвани мужид үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд энэ хугацаанд турк үндэстний өвөг эцэг гэгдэх эртний “Оттаманы иргэншил” мөхөөгүй байв. (Оттаманы эзэнт гүрэн анх 1299 онд байгуулагдаж, 1923 онд задарсан юм.) Тэгэхээр бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудыг хийсэн кино компани маань эртний эзэнт гүрний үед үүсгэн байгуулагдсан гэсэн үг юм.



6. Энэхүү зурган дээрх үйл явц бодит байдал дээр огт болоогүй юм. Учир нь ногоон өнгөтэй Стегозавр нь 150 сая жилийн өмнө амьдарч байсан, харин Триннозавр  бол дөнгөж 65 сая жилийн өмнө л амьдарч байсан аж. Тэгэхээр энэ зураг бол таныг Чингис хаантай хамт дүрсэлснээс ялгаагүй зүйл юм.



7. Хэрвээ эх дэлхий үүссэнээс эхлээд дуусах хүртэл бүх цаг хугацааг 1 бүтэн жил хэмээн бодвол хүн төрөлхтний үүсэл, амьдрал нь зөвхөн 12-р сарын 31-ний 23:58 минутанд тохиох тэр үе юм. Тэгэхээр хүн төрөлхтөн хэмээх зөвхөн нэг үзэгдэл бол “цэнхэр нүдэн гараг”-ийн нийт түүхийн 0.004 хувьтай тэнцэх төдий л өчүүхэн зүйл билээ.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()