Сирийн дүрвэгсдэд тусалсан сайхан сэтгэлтэй хүмүүс

Дэлхийн өнцөг булан бүрт, хүн төрөлхтний сайн сайхны төлөө, зовж шаналсан хүмүүстэй зүрх сэтгэлээрээ хамт байж, бүхий л зүйлсэд нь гар бие оролцон ажилладаг хүмүүс цөөнгүй. Ингээд та бүхэндээ, хүнд хэцүү цаг мөчийг даван туулж буй Сирийн дүрвэгсдэд тусалсан сайхан сэтгэлтэй хүмүүсийг танилцуулж байна.
Сирийн дүрвэгсдэд тусалсан сайхан сэтгэлтэй хүмүүс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хуримын өдрөө 4000 сирийн дүрвэгсдийг хооллосон Турк хосууд
Турк хосууд хуримын өдрийнхөө баяр хөөрийг Сирийн дүрвэгсэдтэй хуваалцахыг хүсэн, тэдэнд үнэгүй хоол тараажээ. Хосууд 2015 оны 7-р сад хуримаа хийсэн бөгөөд Сирийн иргэний дайн эхэлсэн мөчөөс л эхлэн, ийнхүү буяны үйлсэд харамгүй гар сунган ажилласан байна.



2. Дүрвэгсдэд зориулан арал худалдан авах хүсэлтэй тэрбумтан
Египетийн тэрбумтан Нагиб Савирис (Naguib Sawiris) үймээн самуунаас болж Европын улс орнууд руу тасралтгүй дүрвэж буй ард иргэдэд зориулан тусгай арал худалдан авч өгөх хүсэлтэй байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд мэдэгдсэн юм. Тэрээр гэр бүлийн хамт дүрвэж яваад далайд осолдон харамсалтайгаар нас барсан бяцхан хүү Aялаан Курди (Aylan Kurdi)-ийн гэгээн дурсгалд зориулан авах арлаа "Аялааны арал" хэмээн нэрлэх бодолтой байгаа гэнэ.



3. Сирийн дүрвэгсдэд зориулан мөнгөө хадгалсан охин
Мали улсад амьдардаг Шарлотта Тристан (Charlotte Tristan) хэмээх 8 настай сайхан сэтгэлтэй бяцхан охин, дүрвэгсдэд шаардлагатай хоол хүнс, хувцас, эм тариа зэргийг цуглуулахын тулд хандивын аян зарлажээ. Тэрээр энэхүү аянаа өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан 6000 хүнд хүргэсэн нь 11 сая дүрвэгсдэд шаардлагатай зүйлсийг цуглуулж чадсан байна.



4. Сирийн дүрвэгсдэд 1 сая долларыг хандивласан Английн инээдмийн жүжигчин
Английн инээдмийн жүжигчин Саша Барон Коэн (Sacha Baron Cohen), болон түүний эхнэр Айла Фишер (Isla Fisher) нар Сирийн дүрвэгсдэд 1 сая долларыг хандивласан байна. Үүгээр ч зогсохгүй, түүний эхнэр Айла хүүхэд хамгаалах санд зориулан 500 мянган долларыг хандивлаж байсан юм.



5. Мөрөөдлөө биелүүлсэн бяцхан хүү
7 настай хүүгээ тэврээд гүйж явсан нэгэн эрийг зураг авахын төлөө дэгээдэн унагаасан Унгарын зурагчин бүсгүй, олон нийтийн дургүйцлийг хүргээд амжсан. Тэрхүү үйл явдлаас хойш олонд танигдаад байсан Сири хүү Испанийн "Real Madrid" багийн мэргэжлийн хөл бөмбөгийн багийн тоглогч Криштиано Роналдо (Cristiano Ronaldo)-гийн үнэнч фен ажээ. Тамирчин залуу бяцхан жаал хүүг аав, ахынх нь хамтаар өнгөрсөн 9-р сард "Гранада"-д болсон тэмцээндээ урьсан байна. Бяцхан хүү, шүтдэг тамирчинтайгаа хөл бөмбөгийн талбай дээгүүр хамтдаа алхаж, мөрөөдлөө биелүүлжээ.



6. Уриалгахан зантай нутгийн оршин суугчид
Германы орон нутгийн оршин суугчид "Тавтай морил" гэсэн бичиг бүхий зурагт самбаруудыг наран цэцгийн хамтаар өргөж, 100 гаруй сирийн дүрвэгсдийг нутагтаа урьж авчирсан байна. Үүний дараагаар Англи, Герман, Франц, Араб зэрэг улс орнуудын иргэд ч мөн адил энэхүү сайн үйлтэй нэгдсэн  ажээ.



7. Сирийн дүрвэгсдэд 3000 үүргэвч хандивласан сайхан сэтгэлтэй бүсгүй
Кристал Логотетис (Cristal Logothetis) хэмээх дүрвэгсдийн түр байрлах газарт ажилладаг нэгэн бүсгүй, бага насны хүүхэдтэй 3000 ээжүүдэд хүүхэд үүрэх зориулалттай үүргэвчийг хандивласан байна. Тэрээр 3 настай бяцхан хүү Aялаан Курди (Aylan Kurdi)-г харамсалтайгаар нас барсны дараагаар ихэд эмзэглэн, энэхүү шийдвэрээ гаргасан гэдэг. Мөн хүүхдээ хэрхэн үүрэх аюулгүй зааварчилгааг зааж өгчээ.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()