Шөнийн цэнгээний газар яагаад хүнтэй танилцаж болохгүй вэ?

Хүн бүрийн хань ижилтэйгээ танилцсан түүхүүд харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг. Үнэхээр хачирхалтай учралаар учирч, өнөөг хүртэл аз жаргалтай сайхан амьдарч байгаа хосуудыг үгүйсгэх гэсэнгүй.  Зөвхөн та бүхэндээ ирээдүйн хань ижлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд учирч болох эрсдлүүдээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Шөнийн цэнгээний газар яагаад хүнтэй танилцаж болохгүй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа


1. Халдварт өвчин
Таны цэнгээний газар тааралдсан нэгэн бүсгүй мэдээж урьд өмнө хэд хэдэн хүнтэй унтсан нь лавтай. Ихэнх тохиолдолд эрчүүд, дотно харилцаанд орсон бүсгүйчүүдийнхээ тоог нэмж хэлдэг. Гэхдээ хэрвээ таны нэмж хэлсэн тооноос тэрхүү бүсгүйн унтсан эрчүүдийн тоо их байвал яах вэ? Тэр бүсгүй урьд өмнө хэдэн хүнтэй дотно харьцаанд орж байсныг та мэдэх боломжгүй. Тиймээс энэ нь таны хувьд, яаж ч бодсон өндөр эрсдэлтэй гэсэн үг. Хэрвээ танд ийм зүйл тохиолдсон бол, яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэйг зөвлөе. Ганц бие байх нь шившигтэй биш, харин өвчтэй байх л үнэхээр шившигтэй юм.



2. "Мөнгө хүүлэгч"
Хэрвээ та шөнийн цэнгээний газраар хамгийн үнэтэй гутал, хувцсаа өмсөн үйлчлүүлдэг бол, хэн нэгний хараанд орсоон гэсэн үг. Мэдээж тэр бүсгүй таны хэн гэдэгт бус, зөвхөн өмссөн хувцсанд тань татагдсан байх магадлалтай. Тэр үнэхээр халуухан бүсгүй байхыг үгүйсгэхгүй, гэвч тэр таныг бэлэн мөнгөний машин мэтээр харж, таниас хэдэн төгрөг салгах талаар л бодож байвал яах вэ? Тэрээр өөрийгөө яг л Ким Кардашьян мэтээр төсөөлж, хэн нэгэн баян залуугийн хэтэвчээр алдартай брэнд цүнх, цэцэг, тансаг оройн зоог, кино үзэх тасалбар зэргийг авах сонирхолтой байж болно. Хэрвээ үнэхээр тийм бол, тэр таны сарын цалинг хангалттай сэгсрэх хэмжээний овжин бүсгүй гэсэн үг.



3.  Архичин эмэгтэй
Та төсөөлөөд үзээрэй. Тэр яагаад таныг онцлон, өөртэй чинь шөнийг өнгөрөөхийг хүсэв?  Учир нь тэрээр тань шиг маш олон залуусыг урьд өмнө уургалж байсан туршлагатай. Дотно танилцаад ирэх үед, тэр бүсгүй архинд донтсон, түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрчихсөн байвал хэцүү л биз дээ. Хэрвээ тийм бол тэр бүсгүй уухаа болино гэдэг хэцүү. Юмыг яаж мэдэх вэ, бүсгүйнхээ гэр, ажил зэргийг нь шалгаарай. Хаа нэгтээ архи нуучихсан байж болзошгүй. Үнэхээр тийм байвал, тэр чамайг хэзээ ч лонхтой архинаасаа дээгүүр тавихгүй гэдгийг санаарай.



4. Нэг л жигтэй
Тэр бүсгүй яагаад одоог болтол ганц бие байна вэ? Энэ ч бас учир шалтгаантай байж таараа. Тэр хэдий сайхан харагддаг, хэзээ ч хэтрүүлж уудаггүй, бас мөнгөтэй байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэр яагаад шөнийн клубүүдээр хэснэ гэж? Магадгүй тэр манай гарагийн хамгийн хачин бүсгүй байх. Эсвэл ямарваа нэгэн гаж таашаалтай, эсвэл бүр үгүй ч байж болно. Гэхдээ л сайн нягтлах хэрэгтэй.



5. Замбараагүй явдалтан
Та шөнийн цэнгээний газарт үнэхээр сайхан бүсгүйтэй танилцсан гэж бодъё. Түүний найзууд үнэхээр хөгжилтэй, тэр таны заяаны хань мэтээр санагдаж магадгүй. Тэр тантай хэзээний дотно мэт бүхий л зүйлсээ дэлгэн ярьж,  тамхи баагиулан, таныг дотноор тэврэн үнсэхийг ч үгүйсгэхгүй. Түүнчлэн тантай урьд хэнч түүн шиг харьцаж байгаагүй мэтээр сайхан аашилж болох юм. Гэвч инээсэн бүхэн нөхөр биш байдгийг санаарай. Иймэрхүү охид хэзээд танд хань болохгүй. Тэгээд ч эхний уулзалтаар л хэтэрхий "нөхөрсөг" зан гаргаж байгаа эмэгтэй сайн бүсгүй байх нь мянгад ганц тохиолдох ховор зүйл юм.



7. Нас
Эмэгтэй хүний насыг асуух нь түүний биеийн жинг асуухаас бүдүүлэг зүйлсийн нэг. Тэр таны төсөөлж байснаас ч хөгшин байж болно. Аан... эсвэл бүр жаахан ч байж болно. Шөнийн цэнгээний газраас хэн нэгэн баян залууг дэгээдэх гэсэн зорилготой байгаад та түүнд нь орсон байж болох шүү дээ. Хэрвээ та шоронд орохыг хүсээгүй л бол жаахан охидтой зууралдах хэрэггүй гэж зөвлөе.



8. "Бонустай" эмэгтэй
Шөнийн цэнгээний газарт танилцсан нэгэн аятайхан бүсгүй таныг гэртээ урин, та түүнтэй ярилцаж, хувцсыг нь алгуурхан тайлж, орондоо орон үйл явдал ид өрнөж байхад, хаа нэгтээ гэнэт хүүхэд уйлвал та яах вэ? Гэнэтийн бэлэг! Тэр бүсгүй хүүхэдтэй байх нь... Ээж гэхээрээ л замбараагүй эмэгтэй гэсэн үг биш л дээ. Гэвч танд маш их үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс та энэ талаар нухацтай бодоорой.



9. Гэрлэсэн эмэгтэй
Та хэн нэгэн аятайхан бүсгүйтэй танилцсан бүх зүйл сайхан болж, түүний гэрт очин цагийг сайхан өнгөрүүлж байтал, хэн нэгэн тэдний хаалгыг ууртайгаар нүдвэл та яах вэ? Азаар доод давхарт байвал та цонхоор нь үсэрч болох юм. Гэвч иймэрхүү нөхцөл байдлаас амархан мултрах хэцүү л болов уу. Хартай нөхрийн гарын шүүс болох гээгүй л бол танилцсан эмэгтэйгээ судалж байж гэрт нь очоорой.



10. Гэмт хэрэгтэн
Хэн нэгэн бүсгүйтэй арай хийж танилцтал тэр нь гэмт хэрэгтэн байвал яах вэ? Иймэрхүү зүйлс урьд өмнө нь болж байжээ. Та Америкийн цуврал алуурчин Тед Банди (Ted Bundy)-ийн талаар сонсож байсан уу? 20-р зууны хамгийн аймшигтай цуврал алуурчдын нэг Тед Банди 1970-аад оны үед, олон залуу эмэгтэйчүүдтэй танилцах нэрийн доор гэртээ дагуулан авчирч, улмаар хүчирхийлэн амийг нь харгисаар бүрэлгэдэг байсан юм. Тиймээс "юмыг яаж мэдэх үү?" та ч гэсэн болгоомжтой л байх хэрэгтэй.


 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()