Таныг уулга алдуулах гаж сонирхолтой хүмүүс

2016-01-15, 22:47
16,964
Хүн гэдэг үнэхээр учир нь үл тайлагдах бодгаль юм. Та бидний мэдэхгүй, магадгүй "ийм зүйл үнэхээр байдаг гэж үү" хэмээн өөрийн эрхгүй дуу алдуулам, хачирхалтай зуршилтай хүмүүс олон байдаг. Та энэхүү мэдээг үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. Хүмүүс заримдаа өөрсдөө ч мэдэхгүйгээр бие болоод амьдралаа сүйрүүлчихдэг. Одоо ингээд зогсоё гэхнээ аль хэдийн оройтсон байх үе цөөнгүй. Тиймээс бүхэндээ сонирхуулах үүднээс хачирхалтай гаж зуршилтай хүмүүсийг танилцуулж байна. 
Таныг уулга алдуулах гаж сонирхолтой хүмүүс
Хаах
Сурталчилгаа


1. Мөрийтэй тоглоомонд донтох
Бид урьд өмнө мөрийтэй тоглоомонд эргэлт буцалтгүйгээр донтсон хүмүүсийн талаар зөндөө сонсож байсан. Хар тамхины адилаар энэхүү тоглоомонд нэгэнт донтсон бол, түүнээс салах тийм ч амар биш бололтой. Тоглон тоглосоор сүүлдээ бүр юу ч үгүй болтлоо хоосрон, өмсөж байгаа дотуур өмднөөсөө бусдыг мөрийндөө алдах тохиолдлууд ч олон тохиолддог. Мэдээж хүн л юм чинь хожих үе бий. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн таны шуналыг хөдөлгөн, мөнгөө алдахад л хүргэнэ.

Мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүс, сүүлдээ хяналтаа алдан, түүндээ бүхнээ золиослоход бэлэн болчихдог нь харамсалтай. Эцэст нь гэр орон, хайртай гэр бүл, амьдралаа тэр чигээр алддаг. Сонирхуулахад, жүжигчин, найруулагч Бен Аффлек (Ben Affleck)-ийг мөрийтэй тоглоомын газарт орох нь ихэссэн талаар цахим ертөнцөөр шуугих болсон. Азаар тэр шаггүй тоглоомчин бололтой.



2. Гипсэн хавтанд донтох
Хооллох хэв маяг нь өөрчлөгдсөн, гарт тааралдсан бүхнээ иддэг хүмүүс байдаг. Тэдний идсэн зүйлсэд, хүний биед хэрэгтэй, амин дэмтэй зүйлс байхгүй нь ойлгомжтой. Харин ч биед нь хор хөнөөл учруулсаар байгаа мэддэг хэрнээ л, тэд идэхээ зогсоож чаддаггүй. Түүнтэй адил, барилгын материалын нэг болох гипсэн хавтангийн тоосонцорт донтдог хүмүүс байдаг.

"Миний хачирхалтай гаж зуршлууд" буюу "My Strange Addition" хэмээх нэгэн шоун дээр болсон явдлыг та бүхэндээ сонирхуулъя. Шоуны оролцогч нэгэн бүсгүй гипсэн хавтангаар гэрээ бүхэлд нь бүрдэг. Дараа нь гипсэн хавтангынхаа хэсэг орчимыг үүрүүлэн буталж, түүнээс гарах тоосонцроос таашаал авдаг байна. Иймэрхүү зүйлд донтох нь уушгийг гэмтээхээс өгсүүлээд, үхэлд хүргэх аюултай.



3.  Коланд донтох
Сүүлийн үед хүмүүс "газтай ундаа"-г өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэх болсон. Гэвч зарим хүмүүс иймэрхүү төрлийн хийжүүлсэн ундааг уухгүй байж чаддаггүй гэнэ. Үүнийгээ тэд "Коланы дэглэм" хэмээн нэрлэдэг байна. "Бүрэнхий" киноны гол дүрийн жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson) ч мөн адил хийжүүлсэн ундаагүйгээр өдрийг өнгөрүүлж чаддаггүй ажээ.

Учир нь хийжүүлсэн ундаанд агуулагдах кофейн нь, хүмүүсийг өөртөө ийнхүү донтуулдаг байна. Кока Коланд агуулагдах сахарын хэмжээ нь хүнийг чихрийн шижин өвчтэй болгох, зүрхний хэмнэл алдагдуулах, таргалалт гэх мэт маш олон өвчинг үүсгэх шалтгааны нэг болдог.



4. Хүүхэлдэйнд донтох
Зарим хүмүүс хүүхэлдэйн бүхэл бүтэн цуглуулгатай байдаг. Тэдний зарим нь хүүхэд ахуйдаа тоглож байсан тоглоомуудаа хадгалдаг байхад, зарим нь тэднээрээ тоглон улам баяжуулах сонирхолтой хүмүүс ч гэсэн цөөнгүй ажээ. "Миний хачирхалтай гаж зуршлууд" буюу "My Strange Addition"  хэмээх шоуны "Davecat" нэрээрээ танигдсан нэгэн оролцогч эр, хүүхэлдэйтэйгээ дотно харьцаатай байдаг гэнэ.

Тэрээр хүүхэлдэйндээ "Сидоре" нэрийг өгөөд зогсохгүй, түүнтэйгээ  хамт хооллож, дэлгүүр хэсэн, хувцаслах гэх мэт яг л хүнтэй харьцаж байгаа мэт харьцдаг гэнэ. Энэ төрлийн гаж хүслийг, шинжлэх ухааны нэршлээр "обжектопилиа" гэдэг байна.



5. Шүдээ угаах дон
Шүдээ угаах нь хүмүүсийн наад захын ариун цэвэр сахих энгийн зүйл юм. Ихэнх хүмүүс өдөрт дунджаар 2-3 удаа угаадаг. Харин шүдээ угаах донтой хүмүүс өдөрт доод тал нь 8 удаа, түүнээс ч их угаадаг байна. Иймэрхүү зуршилтай хүмүүс, хэн нэгэнд уурлаж бухимдах, сэтгэл санаа тавгүйрхэх болгондоо л сойзоо аваад шүдээ угааж эхэлдэг гэнэ шүү. Дуучин Кэти Пери (Kаty Perry)-ийн хувьд тэрээр энэ төрлийн зуршилтай бөгөөд өдөрт 7 удаа шүдээ угаадаг аж.



6. Хүүхдийн нунтаг пудрт донтох
Бид урьд өмнө хар тамхийг л сорж түүнээсээ таашаал авдаг хүмүүсийн талаар сонсож байсан. Тэгвэл зарим жирэмсэн эхчүүд хар тамхи сорж байгаа мэтээр хүүхдийн нуралтаас сэргийлэх талк пудрийг сорж, таашаал авдаг байна. Учир нь хүүхдийн талк-д витамин Д, төмрийн бэлдмэл агуулагддаг. Жирэмсний явцад тэрхүү амин дэмүүд хүний биед дутагддаг тул талкийг сорох нь тэдний биеийг сэргээдэг хэмээн боддог гэнэ. Үнэндээ энэ нь жирэмсэн эхэд өөрт нь болон, хэвлий дэх урагт маш сөрөг нөлөөтэй байдаг аж.



7. Хүний чандарт донтох
Хайртай хүнээ энэ хорвоогоос алдахад, бидэнд үнэхээр дааж давшгүй хүнд цаг мөчүүд тулгардаг. "Үхэж байгаа нь байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхдэг" гэсэн үг ч байдаг. Жишээ дурьдвал, нэгэн бүсгүй ослын улмаас харамсалтайгаар нөхрөө алдан, уй гашуудаа автаж, нөхрийнхөө чандрыг идэж эхэлсэн байна. Улмаар үүндээ донтож, хаа явсан газраа авч яван, бага багаар идэж эхэлжээ. Энэ нь түүнийг эргэлт буцалтгүйгээр хүний чандарт дурлуулсан байна.



8. Пластик мэс засалд донтох
Зарим хүмүүс хайртай дуучин, жүжигчин гээд л хүндэлж явдаг хүнтэйгээ ижилхэн болох гэж маш олон хагалгаанд орж улмаар хэдэн сая долларыг түүндээ зарцуулдаг. Жишээ нь, реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian)-тай ижилхэн болох гэж, эсвэл жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie)-ийн уруулыг дууриан  урууландаа гел шахуулах гэх мэтээр өөрсдийгөө асар их эрсдэлд оруулдаг байна.



9. Машины дон
Эрэгтэй хүн бүр сайхан төмөр хүлгээр салхи татуулан давхихыг хүсдэг. Гэвч зарим эрчүүдийн хувьд машинтайгаа арай илүү онцгой холбоогоор холбогддог . Жишээ нь хамгийн сүүлийн үеийн хурд хүчтэй машиныг хамаг хөрөнгөө үрэн таран хийж байж худалдан авах, эсвэл бүр хуучны машиныг хаанаас ч хамаагүй олох гэх мэт... Эрчүүд ихэвчлэн машиныхаа өнгө үзэмжинд анхаарлаа хандуулдаг. Түүндээ хэт улайран машинаа тоноглоход хамаг анхаарал, цаг зав, тэрчлээ мөнгөө зарцуулдаг гэнэ. Машинтайгаа яг л хайрттайгаа харьцаж байгаа мэтээр илбэн арчилж, болзох нь холгүй л байдаг ажээ.



10. Дугуйны хаймранд донтох
Хорвоо дэлхий үнэхээр уужим юмаа. Дугуйны хаймар иддэг хүмүүсийн талаар та урьд нь сонсож байсан уу? Зүгээр ч нэг хаймар биш, элэгдсэн, шатсан дугуйны хаймрыг яг л шарсан зайдас мэтээр төсөөлж иддэг хүмүүс байдаг байна. Тэрчлэн түүний хурц үнэр, сонин амтанд нь дурлах нь ч цөөнгүй. Мэдээж тэрхүү зүйл нь хүний ходоодонд ороод юу болох нь ойлгомжтой. Шингэхгүйн дээр ходоодыг айхтар гэмтээх аюултай юм.



11. Зөгийний хатгалтанд донтох
Та зөгийний хатгалтаас айдаг уу? Тэр бяцхан амьтны хатгуурт хатгуулсан хүн хэсэгтэй л хатгуулсан газар нь  хавдаж, мэдээ алдан улмаар зөгийний харшилтай болдог гэнэ. Цаашлаад амь насанд хүртэл хор хөнөөлтэй байдаг. Тэгвэл зөгийний час хийсэн хатгалтанд дуртай, хэргээр хатгуулан түүнээсээ таашаал авдаг хүн байдаг гэнэ шүү. Ихэвчлэн маш эмзэг мэдрэг зантай, амархан уурлаж бухимддаг хүмүүс энэ төрлийн хачирхалтай донтой байх нь элбэг ажээ.



12. Үсээр урт ургуулах дон
Урт сайхан намирсан үс, бүсгүй хүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулдаг нь нууц биш. Хэдий тийм боловч "шалаар нэг" урт үс үнэхээр аймшигтай бас арчлахад түвэгтэй байдаг байх. Яг л үлгэрт гардаг Рапунзел гүнжийг санагдуулам, үсээ ургуулах донтой хүмүүс мэр сэр байдаг. Зураг дээрх бүсгүй ямар нэг онцгой зорилгогүйгээр, зүгээр л үсээ ургуулах дуртай бөгөөд үс нь ургасаар сүүлдээ бүр 6 метр, 40 см болсон гэнэ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()