Хүмүүсийн залгисан итгэмээргүй зүйлс

Бид бүхэн кинон дээрээс, аль эсвэл хэн нэгэн хүнд тохиолдсон аймшигт түүхүүдээс, тэдний биед хүчээр хийсэн гадны биетийн талаарх хар дарсан зүүд шиг аймшигтай зүйлийг бишгүй л харж, сонсож байсан. Тэгвэл та бүхэндээ бодит амьдрал дээр хүний биеэс гарсан, санаанд оромгүй зүйлсийг танилцуулж байна. 
Хүмүүсийн залгисан итгэмээргүй зүйлс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Нэгэн Хятад залуу шулуун гэдэс рүүгээ бүхэл бүтэн лонх хийлгүүлсэн байдалтай эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Эмч нар гайхшаа баран, түүний рентген зургийг авч, хүмүүст сонирхуулсан нь энэ.



2. Бас нэгэн Хятад эмэгтэй 20 ширхэг чулуу залгисан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнээс яагаад ингэх болсныг асуухад, тэрээр найз залуутайгаа муудалцан, амиа хорлохоор ийнхүү чулуу залгисан хэмээн хариулсан байна. Ямар хямдхан амь гээч вэ?



3. Нидерландын иргэн 52 настай нэгэн эмэгтэйн ходоодноос, эмч нар 78 ширхэг мөнгөн халбагыг гаргажээ. Чухам яагаад түүний гэдсэнд ийм их халбага байсан шалтгаан нууц хэвээрээ үлдэж, харин амийг нь аварсан нь л чухал явдал болжээ. 



4. Хятад залуу гэрээ засах үеэрээ хадаасаа амандаа зуун хадаж байгаад, санаандгүй залгичихсан байна. Азаар залуугийн улаан хоолой, ходоод нь гэмтээгүй аж. Хадаасаа амандаа зууж юм хадах ийм л аюултай байдаг байх нь ээ. 



5. Хэрвээ та хооллож байгаа бол энэхүү зургийг харахгүй байхыг хүсье. Учир нь 18 настай нэгэн охин олгойгоо авхуулахаар очиход түүнээс 4.5 кг жинтэй үсэн бөмбөлөг гарсан байна. Хожим тэр охиныг үс идэх донтойг тогтоосон гэдэг. 



6. Нэг ой, 2 сартай хүүхдийн ходоодноос 4 ширхэг хуруу зай гарчээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ойр орчим байгаа, залгиж болзошгүй зүйлсийг холдуулж байхгүй бол ийм зүйл болж болзошгүй нь байна шүү. Азаар бяцхан хүү амьд үлджээ.



7. Францын нэгэн залуу онгоцны далавч, унадаг дугуй, телевиз зэрэг хачирхалтай зүйлсийг иддэг байжээ. Түүний ходоод яг л хогийн цэг шиг болсон байхдаа...



8. Амиа золиослогчын ходоодноос тэсрэх бодисыг гарган авчээ.



9. Бяцхан хүүгийн ходоодноос эмч нар эвлүүлдэг тоглоомыг бүрэн бүтнээр нь гарган авсан гэдэг.



10. Хилээр хар тамхи нууцаар гаргах гэж ийнхүү гэдсэндээ нуугаад баригджээ.



11. Зарим хүнд дэглэмтэй шоронд хоригдож байгаа хоригдлууд амиа хорлох гэж орныхоо матрасны пүршийг идэж байжээ.



12. Нэгэн бүсгүйн ходоодноос, эмч нар амьд могойг гарган авсан аж. 



13. Эцэг эхчүүдээ анхаараарай. Хүүхэд тань сүлбээрэн зүү залгихвий. Нэгэн бяцхан хүүгийн ходоодноос сүлбээрэнг зүүг маш болгоомжтойгоор авсан гэнэ. Хэрвээ хэдхэн минутын хугацаа алдсан бол бяцхан хүү үхэх аюулд орох байлаа.



14. Залуу, хайртай бүсгүйдээ зориулж, романтик оройн зоог барин, бялуун дотроо хуримын бөгжөө хийн өгснийг найз бүсгүй нь бялуутайгаа хамт залгичихжээ. Ийнхүү хосууд эмнэлэгт очин, бөгжөө гарган авсан байна.



15. Нэгэн бүсгүй шүдээ чигчлэх модоо олоогүй тул хумсны хайчаар чигчилж байгаад түүнийгээ залгичихсан гэнэ. Ийм юм бас байдаг аа...



16. Шоронд хоригдож байсан хоригдлын ходоодноос гар утас гаргаж авсан байна. Гэхдээ тэр гар утсыг залгих биш, шулуун гэдэс рүү нь хэн нэгэн хийсэн хэмээн эмч нар оношложээ.



17. Нэгэн 62 настай эрийн ходоодноос 650 доллар бүхий зоосыг олсон байна. Ямар зоос хадгалах гахай биш дээ. Амьд явахад их юм үзэх нь ээ...



18. Пакистаны хүнд дэглэмтэй шоронгийн хоригдол гэрлийн чийдэн залгисан тохиолдол гарч байжээ.


Сонирхуулахад:
40 жилийн турш амьд мэлхий идсэн хятад залуу. Ингэх нь түүнийг залуужуулдаг хэмээн тэрээр боддог аж.



Энэтхэг залуу өөрийнхөө ихрийг гэдсэндээ тээснийг эмч нар гарган авсан байна. Тэрхүү ураг нь олон жилийн туршид түүний гэдсэнд байсан бөгөөд хэдийн амьгүй болоод муудаж, өмхийрчихсөн байсан гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()