Японд байдаг хачирхалтай үйлчилгээнүүд

Бид Япончуудыг техник технологийн дэвшлийг ашиглан, боломжит бүх зүйлсийг хийдэг гэдгийг мэднэ. Гэхдээ тэд заримдаа үнэхээр хэтрүүлчихээд байх юм. Аливаа зүйлс төгс төгөлдөр рүү тэмүүлэхэрээ үргэлж л солиотой болчихдгийн жишээг ч тэднээс л харж болохоор. Япон улсад бидний мэдэхгүй маш олон сонирхолтой үйлчилгээ байдаг. Тэдний хамгийн хачирхалтайгаас нь та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.
Японд байдаг хачирхалтай үйлчилгээнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Тэврэлтийн кафе
“Соёняа” гэдэг нь “хамтдаа унтах дэлгүүр” гэсэн утгатай аж. Тус газар хүссэн бүсгүйгээ сонгон, зүгээр л тэвэрч унтах боломжийг олгодог байна. Нэг цаг нь 6000 иен (96,000 төгрөг) бөгөөд тухайн бүсгүйтэй дотно харилцаанд орохыг хүсэж байвал нэмэлт 1500 иен төлөхөд л хангалттай. Түүнчлэн энэхүү газарт хуурамч найз залуу, найз охины үйлчилгээ байдаг тул хэн нэгэнд яаралтайгаар найз залуутай мэт харагдах үедээ ийшээ хандаж болно гэсэн үг юм. Ийм үйлчилгээг 7 цагийн турш авахад 30,000 иен хэрэгтэй. Мэдээж хуурамч найз залуугийн цэсэнд үнсэх, дотно харьцаанд орох зэрэг зүйлс хориотой.



2. Найзаа түрээслэх
Хачирхалтай зүйлүүдээрээ алдартай Японд, найз түрээслэх үйлчилгээ байдаг аж. Энэ нь хэрвээ таныг уйтгарласан үед, хань болох хүнгүй байвал 1 цаг хуурамч найз охин түрээслэхэд 3000 иен (48.000 төгрөг) байдаг байх нь ээ. Хэрвээ та эрэгтэй хүн түрээслэхийг хүсвэл энэ нь хамаагүй хямд буюу 1000 иен (16.000 төгрөг) гэнэ. Гэвч эдгээр эрчүүд нь дунд эргэм насны залуучууд байдаг ажээ.



3. Чих ухах үйлчилгээ
Хэрвээ та хэн нэгнээр чихээ ухуулах дуртай бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь энд чих ухах үйлчилгээ байдаг бөгөөд 30 минут нь 2700 иен (43.200 төгрөг) үнэтэй байдаг. Үйлчилгээг хийдэг охид нь маш царайлаг, тэрчлэн бүгд "кимоно" буюу үндэсний хувцсаа өмсөцгөөсөн байдаг гэнэ.



4. Зуны гэрийн даалгавар хийлгэх үйлчилгээ
Японд сурагчдын гэрийн даалгавар хийх үйлчилгээ байдаг байна. Хэрвээ та гэрийн даалгавраа хийхээс төвөгшөөж байгаа, тэрчлэн чадахгүй бол тэднийг дуудахад л хангалттай. Мэргэжлийн чадварлаг хүмүүс танайд очиж, гэрийн даалгаварыг тань хормын дотор л хийгээд дуусгачихна гээд боддоо. Тэдний зарим нь хийсэн хуудас болгонд 500 иен (8000 төгрөг), тайлан тооцоог 3000 иен (48.000 төгрөг), судалгааны ажлын хувьд 5000 иен (80.000 төгрөг)-ийг тус тус авдаг байна. Харин эдгээр мэргэжилтнүүд тухайн хүний гар бичмэлийг дуурайж чадах нь юу л бол?



5. Хуримын зочдын үйлчилгээ
Таны хуриман дээр ирэх зочид байхгүй, эсвэл ирэх зочдын тоо дутсан тохиолдолд та хуурамч зочдыг  түрээслэх боломжтой гэнэ. Мэдэхгүй хүнд яг л жинхэнээсээ уригдсан зочид мэт харагдах, нэг зочинг түрээслэхэд 1 цагт 20,000 иен (320.000 төгрөг) байдаг байна. Түүнчлэн хэрвээ та тэднээр нэмэлт ажил хийлгэх, тодруулвал зочноороо үг хэлүүлэх, дуу дуулуулах бол 5000 иенээс 10000 иен (80.000-160.000 төгрөг) байдаг гэнэ шүү.



6. Ганц бие хуримын үйлчилгээ
Хэрвээ таны хуримлахаар зэхэж байсан сүйт бүсгүй, залуу тань ирэхгүй бол та маш ичгэвтэр байдалд орох нь ойлгомжтой. Тэрчлэн сэтгэлийн хямралд орно. Тийм үед, ядаж эвгүй байдлаас гарахыг хүсвэл "ганц бие хуримын үйлчилгээ" гэгддэг үйлчилгээг авах боломжтой юм. Ингэснээр та сүйт бүсгүй, залуугаа сонгох боломжтой бөгөөд таныг бал сарын аялалд явах хүртэлд тантай хамт байх болно. Гэвч энэ нь таны санаснаас хамаагүй өндөр үнэтэй байдаг ажээ. Хамгийн хямд багц нь л гэхэд 300,000 иен (4.800.000 төгрөг)-ийн үнэтэй.



7. Гадаадын иргэн түрээслэх
Хэрвээ та гадаад улсын иргэнтэй уулзан, ярилцаж, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хүсвэл Японд гадаадын иргэн түрээслэх үйлчилгээ байдаг ажээ. Гадаадын иргэн түрээслэхэд 1 цаг нь 4500 иен (76.500 төгрөг) байдаг. Энэ нь судалж байгаа хэлнийхээ мэдлэгийг тухайн орны иргэнтэй ярилцан сайжруулахад оршдог байна.



8. Нүцгэн биеийн сурталчилгаа
Та компанийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилан, худалдан авагчдыг татах, цоо шинэ аргыг хайж байна уу? Тэгвэл танд маш хачирхалтай аргыг танилцуулж байна. Энэ нь мини юбка өмссөн үзэсгэлэнтэй охид, танай компанийн сурталчилгааг гуяан дээрээ байршуулан, хүмүүст сурталчлан алхах болно. Японы энэхүү PR компани нь үзэсгэлэнтэй охидоор дамжуулан ийнхүү  үйлчлүүлэгчдээ татдаг бөгөөд сурталчилгааны охид 18 наснаас дээшгүй байх шаардлагатай гэнэ.



9. Хуучин найз залуугийн эд зүйлсийг холдуулах үйлчилгээ
Та бүтэлгүй хайраасаа болж шаналж байна уу? Танай гэрт байгаа хуучин амрагийн тань зүйлс таны сэтгэлийг үймрүүлэн, бүр харахаас ч дургүй чинь хүрч байгаа бол та санаа зовох хэрэггүй. Учир нь Японы "Террада" хэмээх компани руу дуудлага өгснөөр хуучин хайртын тань өгч байсан бэлэг, зураг, хайрын захиа, тэрчлэн эд зүйлс зэргийг гаргаж хаях, хүнд нь аваачиж өгөх, аан эсвэл бүр түр хугацаанд хадгалах үйлчилгээг хүртэл хийж өгдөг ажээ. Энэхүү үйлчилгээг авахад 1 хайрцаг эд зүйлс 250 иен (4250 төгрөг)-ийг төлдөг. Хэрвээ та ургамал, амьтан зэргийг хадгалуулахыг хүсвэл 1 цагт 800 иен (12.800 төгрөг)-ийг төлөх хэрэгтэй болно.



10. Уучлалт гуйлгах үйлчилгээ
Хэрэв та хэн нэгнээс уучлалт гуйх гэтэл яагаад ч юм чадахгүй байвал уучлалт гуйдаг үйлчилгээг сонгоорой. Ингэснээр үйлчилгээний ажилтан, таны өмнөөс хүссэн хүнээс тань уучлалтыг гуйх болно. Энэхүү уучлалтын төлбөр нь хэрвээ тухайн хүн, таны уучлалт гуйлгахыг хүссэн хүнтэй биечилж уулзсан бол 25000 иен (425.000 төгрөг), харин электрон шуудан, утасны цаанаас уучлалт гуйсан бол 10,000 иен (170.000 төгрөг) болдог байна.



17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()