Дэлхийн хамгийн баян өсвөр насны хүүхдүүд

Тэд бол бүгд хийж бүтээсэн зүйлтэй, өсөх ирээдүйтэй олны танил авьяаслаг залуу уран бүтээлчид юм. Тиймдээ ч жилийн ашиг орлого нь хэдэн сая доллараар тоологддог байх. Ингээд уншигч та бүхэндээ дэлхийн хамгийн баян өсвөр насны хүүхдүүдийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн баян өсвөр насны хүүхдүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


10. Элла Мария Лани Еэлих О'Коннор (Lorde), 2 сая доллар
Өдгөө 17 настай, Шинэ Зеландын залуу дуучин Лордийн нийт хөрөнгө нь 2 сая доллар юм. Тэрээр 1996 оны 11-р сарын 7-ны өдөр, Шинэ Зеланд улсын хойд хэсэгт орших Окленд хотын Такапуна хэмээх далайн эргийн жижиг боомтод төржээ. Хэдий түүний нэрийг Элла Мария Лани Еэлих О'Коннор (Ella Marija Lani Yelich-O’Connor) гэдэг боловч, тэрээр фенүүдээ өөрийх нь нэрийг дуудахад хялбар болгох үүднээс ийнхүү "Lorde" хэмээх тайзны нэрийг өөртөө өгсөн гэдэг. Түүний 2013 онд гаргасан "Royal" дуу нь Billboard Hot 100 чартад орж, улмаар дэлхийн олон хүмүүст танигдсан юм.  



9. Белла Торн (Bella Thorne), 2 сая доллар
Белла Торн буюу Аннабелла Эйвери Белла Торн, өдгөө 17 настай Америкийн өсөж яваа залуу  жүжигчин, дуучин, загвар өмсөгч юм. Тэрээр 1997 оны 11-р сарын 8-нд Америкийн Флорида мужийн Пемброк Пайнс хэмээх хотод төржээ. Бид түүнийг 2015 онд гарсан "Alexander and the Terrible, Horrible, No Good, Very Bad Day" түүнчлэн "The Duff" киногоор нь сайн мэдэх билээ. Түүнчлэн Белла Торн өмнө нь алдарт "Glamour" сэтгүүлийн нүүрийг чимж байсан юм.



8. Жеки Иванко (Jackie Evancho), 2.5 сая доллар
АНУ-ын "Цагаан алт" гэгдээд буй 14 настай авьяаслаг дуучин охин Пенсильван мужийн Питтсбург хотод төржээ. Тэрээр 9 наснаасаа хөгжмийн карьераа эхлүүлж, өнөөдрийг хүртэл нийт 5 цомог гаргаад байгаа юм. Түүний гурван цомог нь "Billboard"-ийн шилдэг 200 дууны эхний 10-т бичигдээд байна.



7. Коди Симпсон (Cody Simpson), 4.5 сая доллар
Коди Роберт Симпсон Австралийн Квинсленд мужид 1997 оны 1-р сарын 11-нд төржээ. Тэрээр анх дуучин Jason Mraz-ийн "I'm Yours", Justin Timberlake-ийн "Cry Me a River","Señorita" гэх мэт дуунуудыг хүмүүст Youtube сайтаар дамжуулан хүргэж эхэлсэн нь ийнхүү алдар нэрд хүрэх шат нь болсон юм. 



6. Виллоу Смит (Willow Smith), 5 сая доллар
Виллоу Камиль Рейн Смит нь Америкийн хамгийн залуу авьяаслаг дуучин, бүжигчдийн нэг юм. Түүнийг Холливуудын алдартай жүжигчин Вилл Смит (Will Smith)-ийн бага охин гэдгээр илүү сайн мэдэх болов уу. Тэрээр өдгөө 15 настай бөгөөд анх 7 наснаасаа эхлэн дуулж эхэлжээ. Түүний дуулсан дуунууд болох "Whip My Hair", "21st Century Girl" зэрэг уран бүтээлүүд нь түүнийг ямар чадварлаг дуучин болохыг нь харуулсан юм.



5. Элли Фаннинг (Elle Fanning), 5 сая доллар
Америкийн залуу жүжигчин, өдгөө 17 настай Элли Фаннинг, авьяаслаг жүжигчин Дакота Фаннинг (Dakota Fanning)-ийн дүү юм. Эгчээсээ дутахгүй, шаггүй жүжигчин гэдгээ тоглосон уран бүтээлүүдээрээ харуулаад амжсан Эллиг бид бүхэн жүжигчин Анжелина Жолитой хамтран тоглосон "Maleficent", 2011 онд гарсан адал явдалт, аймшгийн төрлийн "Super 8", зэрэг бүтээлүүдээр нь мэдэх юм.  Түүнчлэн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох  "Elle" сэтгүүлийн нүүрийг чимсэн билээ.



4. Хлоя Грейс Моретц (Chloe Grace Moretz), 8 сая доллар
Холливуудын хамгийн эрэлттэй, авьяаслаг залуу жүжигчин болох Хлоя Грейс Моретц, 1997 оны 2-р сарын 10-нд, АНУ-ын Жоржиа мужын нийслэл хот болох Атлантад төржээ. Тэрээр анх 7 наснаасаа эхлэн жүжиглэж эхэлсэн бөгөөд "Carrie" (2013),  "If I Stay" (2014), "Kick-Ass" (2010) гэх мэт олон бүтээлүүдэд тоглосон юм.



3. Жайден Смит (Jaden Smith), 8 сая доллар
Холливуудын алдартай жүжигчин, реппер  Вилл Смит (Will Smith)-ийн хүү Жейден Кристофер Сире Смитийн тоглосон анхны дэлгэцийн бүтээл бол аавтайгаа хамтран тоглосон "The Pursuit of Happiness" кино юм. Түүнчлэн БНХАУ-ын нэрт жүжигчин Чаки Чантай хамтран "The Karate Kid" кинонд тоглосон. Тэрээр тоглосон кино бүрээрээ авьяаслаг, өсөх ирээдүйтэй залуу жүжигчин болохоо харуулж байдаг билээ.



2. Эбигейл Бреслин (Abigail Breslin), 12 сая доллар
Авьяаслаг жүжигчин Эбигейл Бреслин, 1996 оны 4-р сарын 14-ний өдөр Нью-Йорк хотод төржээ. Тэрээр 5 наснаасаа эхлэн кинонд тоглож эхэлсэн байна. Түүнийг Холливуудад цахиур хагалах, өсөх ирээдүйтэй жүжигчнээр нэрлээд байгаа юм. 



1. Ник Д'Alойсио (Nick D’Aloisio), 30 сая доллар
Хамгийн  залуу алдартай программист Ник Д' Alойсио, 1995 оны 11-р сарын 1-ний өдөр Английн нийслэл Лондон хотноо, хуульч гэр бүлд төрсөн. Тэрээр "Summly" хэмээх гар утасны аплекэйшнийг бүтээсэн нь түүнийг хамгийн залуу, чадварлаг зохион бүтээгчээр тодруулсан юм. Энэхүү апплекэйшний тусламжтай хүмүүс гар утсаараа дамжуулан эх хэлээрээ мэдээ мэдээллийг авах боломжтой болсон билээ.


 

NULL

NULL

65
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()