Сурталчилгаа (15)
Хаах

20 настай охины тэнэглэл

Орчин цагийн 20 настнууд чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Тэд мэдээж их сургуульд сурч байхад зарим нь төгсөж, ажил амьдралын анхны гараагаа эхэлдэг. Үүний хажуугаар найз нөхөд, гэр бүл, хайр дурлал, зугаа цэнгээний асуудал ч бас үл орхигдоно. Харин Нью-Йорк хотод амьдардаг Эйлен Келли (Eileen Kelly) хэмээх 20 настай, блоггер охин насандаа баймгүй ил задгай, хэтэрхий бусармаг ч гэмээр зургуудыг олон нийтийн “Инстаграм” сүлжээнд байршуулан, олон хүний уурыг барсан байна. Уг нь түүний үеийнхэн нүцгэн зургаа авахуулах биш, ном уншиж л байдаг даа...
20 настай охины тэнэглэл


Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа 214 мянга гаруй дагагчтай бөгөөд саяхан “New York Post” сонинд “Эрчүүдийн дур хүслийг залуу насны сайхан зургуудаараа өдөөж өгөх хэрэгтэй. Би ч гэсэн ийм л хүсэлтэй байдаг” хэмээх гарчигтай ярилцлага өгчээ. Харин ярилцлага авсан сэтгүүлч сүүлийн өгүүлбэрийг нь хачирлан нэмж, албаар түүнийг эвгүй байдалд оруулах гэсэн бололтой.



Келли АНУ-ын Сеатл хотод төрж, өссөн бөгөөд 8 настайдаа ээжийгээ алджээ. Одоо харин Нью-Йорк хотод ахтайгаа амьдардаг аж.



Тэрээр Америкийн “VFiles” цахим сэтгүүл, онлайн дэлгүүрийн ээлжит нэгэн модель болсон бөгөөд үүнээс хойш инстаграмд олон дагагчтай болжээ. Энэхүү сэтгүүлийн албан ёсны модель болсноороо хувийн онгоцоор Миами аралд байх “Art Basel” галлерей луу очих болон Парисын дэлгүүрүүдээр шоппинг хийх эрх хожсон гэдэг.



Келли мөн “Victoria’s Secret”-ийн залуухан сахиусан тэнгэр болох Тайлор Хилл (Taylor Hill), дуучин Lorde нартай найзууд юм.



“Түүний хийж буй буруу үйлдлүүд (тамхи татах, архи уух г.м) болон сексийн шинж чанартай зургууд нь олон насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татах, зүй бус хүмүүжил олгож байна” гэх мэтчилэн шүүмжлэлийг “New York Post” сонины сурвалжлагч өөрийн дүгнэлт болгон бичсэн байсан юм.



Үүний хариу болгон Келли өөрийн блогтоо “Тэр сурвалжлагч дунд эргэм насны жирийн л эмэгтэй байсан. Магадгүй тэр өөрөө залуу насаа тийм ч хөгжилтэй өнгөрүүлээгүй болохоор далд атаархсандаа тэгж бичсэн байх. Би секси зургууд авахуулдаг. Би залуу сайхан биеэ бусдад гайхуулахыг хүсдэг. Энэ бол үнэн” хэмээн бичжээ.



Түүнчлэн “Хагас нүцгэн зургаа авахуулна гэдэг нь хүмүүсийн бодлоор хийх юмаа олж ядсан, ажилгүй, аальгүй хүүхнүүдийн хийдэг үйлдэл байх. Гэвч яг үнэндээ энэ бол өөртөө сэтгэл хангалуун, өөдрөг үзэлтэй хүмүүсийн зориглон хийж буй зүйл юм. Би хагас нүцгэн зургаа орууллаа гэдэг нь гаж донтой гэсэн үг биш шүү дээ ” гээд



“Миний аав баян хүн биш. Би өөрөө ч тийм сайн оюутан, номхон дөлгөөн охин биш. Би бол зүгээр л нэг өсөж яваа, өөрийнхөө амьдралыг өөрийн үзэл бодлоороо туулах гэж хичээж яваа 20 настай бүсгүй. Миний алдаа минийх л байх болно. Би алдаагаараа өөрийгөө тодотгож амьдрах болно” хэмээсэн байна.



Түүний энэхүү нийтлэлийг олж үзсэн хүмүүс хэтэрхий хүмүүжилгүй, буруу үзэлтэй, өөрийгөө өмөөрсөн гэх мэтчилэн шүүмжилсэн бөгөөд орчин үеийн техник технологийн хэт нээлттэй байдал өсвөр насныхныг ийнхүү буруу зүйлд уруу татаж байна хэмээн өөр өөрсдийн сэтгэгдлээ үлдээсэн байжээ. Харин та энэ тухай юу гэж бодож байна?











11
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()