Та сэтгэцийн өвчтэй юу?

Зарим үед бидэнд амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж, зорилгоо алдаж, замаасаа хазайх үе бишгүй л тохиолддог билээ. Тэгвэл та үүнд санаа зовох зүйлгүй бөгөөд зөвхөн танд ч биш, бүх хүнд л ийм үе тохиолддог юм. Гагцхүү энэ үеийг л даван туулж чадвал бүх зүйл эргээд хэвэндээ орох болно. Харин сэтгэлийн тэнхээгүй, тэвчээргүй хүмүүс энэ хэвээрээ гутарсаар яваад, яваандаа тэр нь даамжран сэтгэцийн эмгэг болох нь ч бий. Хэрэв танд дараах шинжүүд илэрч байвал өөрийгөө хэвийн бус байна хэмээн дүгнэж, оройтохоосоо өмнө сэтгэлзүйч дээр очихыг зөвлөж байна.
Та сэтгэцийн өвчтэй юу?
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа


1. Хобби
Энгийн хүмүүс ном унших, спортын нэвтрүүлэг үзэх, ямар нэг хөгжмийн зэмсэг тоглох, галлерей үзэх гэх мэт хоббитой байдаг бол харин сэтгэц нь хэвийн бус хүмүүс ямар ч хоббигүй, эсвэл хууль бус зүйл хийхийг илүүд үздэг байна. Жишээ нь, Дэлгүүрээс бараа хулгайлах, хар тамхи татах, наймаалах, түүндээ донтох гэх мэт. Нэг үгээр хэлбэл хоббигүй байна гэдэг нь юу ч хийсэн сэтгэл нь тайвшрахгүй, сэтгэлийг нь татах зүйл ховордсон гэсэн үг юм. Ер нь ямар ч муу зуршлыг бага дээр нь ухамсраараа дарж авахгүй бол улам л томорно уу гэхээс, багасна гэж байдаггүйг санах хэрэгтэй.



2. Бусадтай харилцах харилцаа
Хэрвээ хэн нэгэн тантай эелдэг харьцчихаад, зөөгчтэй маш бүдүүлэг харьцаж байвал түүнийг харилцааны доголдолтой гэж шууд ойлгож болно. Энэ нь нэг ёсондоо тухайн хүнийг их зожиг, ганцаардмал гэдгийг илтгэж байгаа хэрэг. Зөвхөн танаас л үүнийгээ нуухыг хүссэн байж болно шүү дээ.



3. Бүх хүнийг үзэн яддаг (Өөрийгөө ч үзэн яддаг)
Сэтгэцэд нь өөрчлөлт орсон хүмүүс эргэн тойрон дахь бүх л эд зүйлс болон хүмүүсийг үзэн ядаж, сэтгэлдээ хорсож явдаг. Хамгийн сонирхолтой нь тэд яагаад ингээд байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Тэдний боддог зүйлс нь “Энэ хүмүүс яагаад ийм сонин юм бэ? Яагаад зүгээр байж болдоггүй юм бол?” хэмээн бусдыг буруутгах нь олонтаа байдаг байна.



4. Өнгөрсөн амьдрал нь бүрхэг
Зарим хүмүүс өмнө нь хаана ажиллаж байсан, хэнтэй харилцаа холбоотой байсан гэх мэт зүйлсээ хэнд ч хэзээ ч дэлгэж ярихыг хүсдэггүй байна. Зарим хүмүүс түүний тухай асуухад ч хэлдэггүй хэлэхийг ч хүсдэггүй. Учир нь тэд бүх зүйлээ нууц байлгахыг хүсдэг бөгөөд энэ нь зарим хүмүүст хачин жигтэй, сэжигтэй байдлыг төрүүлдэг аж.



5. Гэр бүлтэйгээ таарамжгүй харилцаатай
Хүний хамгийн дотны хүмүүс бол тэдний эцэг эх, гэр бүл нь байдаг. Харин зожиг, дотуур тамиртай, нэг ёсондоо сэтгэц нь хэвийн бус хүмүүс гэр бүлээсээ холдохын түүс болж, тэдэнтэй цаг ямагт маш муухайгаар харьцдаг. Наад захын логикоор бодоход гэр бүлтэйгээ зөв харьцаж чаддаггүй хүмүүс бусад хүмүүстэй зүгээр харилцана гэдэг юу л бол...



6. Ямар ч найзгүй
Бид алхам болгондоо хэн нэгэнтэй гайхамшигтай учрал тохиолоор танилцаж, найз нөхөд болцгоодог. Харин маш цөөхөн хүмүүс ямар ч найзгүй, хаана ч явсан ганцаараа л явдаг. Тэдэнд хэн нэгэнтэй нөхөрлөх боломж байсаар байхад, өөрсдөө тэрхүү боломжоо нураадаг юм. Үүний цаана тэдний "Намайг хэн ч ойлгохгүй" гэсэн бодол л давхар агуулагдаж байдагтай холбоотой аж.



7. Завхай явдалтай
Та гайхаж байна уу? Яг үнэндээ ганцаардмал, хаягдмал хүмүүс маш олон сексийн хамтрагчтай байдаг гэсэн судалгаа байдаг гэнэ шүү. Тэд сэтгэл зүрхний харилцаа тогтоох нь ховор ч, сексийн харилцааг хэнээс ч илүү тогтоож чаддаг нэгэн аж.



8. Харгис хэрцгий
Жаахан хүүхэдтэй, тэр ч бүү хэл жижигхэн гөлөгтэй хүртэл харгис харьцаж байгаа бол тэр хүн үнэхээр хүйтэн сэтгэлтэй гэдэг нь тодорхой. Та арай ийм юм биш биз?



9. Ямар нэг зүйлийг маш удаан хугацаанд ширтдэг, гөлөрдөг
Бид бүгд л бодолд автаж, өөрийн эрхгүй гөлөрч суудаг үе бишгүй л байдаг. Гэхдээ л маш удаан хугацаанд хөдөлгөөнгүй гөлөрч сууна гэдэг эрүүл хүний шинж биш аж. Магадгүй тийм хүмүүстэй хамт байхад танд айдас төрөн, сүнс хий үзэгдэл зэргийн талаар өөрийн эрхгүй бодогдож байгаа бол тухайн хүн нэг л “болохгүй хүн” гэдгийг хэлээд байгаа хэрэг юм.



6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()