2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (6-р хэсэг)

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн хийж чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг, жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг билээ. Бид энэ удаад та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудын ээлжит цувралыг хүргэж байна.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (6-р хэсэг)
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Xамгийн залуу DJ
Канадын иргэн Брэндэн Дюк буюу Декструс Уан 2013 оны 6-р сарын 15-нд буюу 6 нас настайдаа Канадын  Торонтогийн "Cool House Club"-т мэргэжлийн DJ-ийн анхны тоглолтоо хийжээ. Брэндэн анх 3 настайдаа аавынхаа ширээн дээрх пянз тоглуулагчид хүрч “Би хүмүүсийг галзууруулна” гэж хэлж байжээ.





2. Туйл руу хамгийн олон удаа аялсан хүн
Канадын иргэн Ричард Вэбэр 1986 оны 5-р сараас хоёрны өдрөөс 2010 оны 4-р сарын 14-ний хооронд хойд туйлд 6 удаа хүрсэн байна. Мөн өмнөд туйлд 2 удаа очиж байжээ. Түүний хамгийн сүүлийн аялалд хүү Тэссум нь хамт явсан байна.





3. Өндрийн амжилтын эзэн
Ууланд авиралт бол зориг шаардсан, үхлийн аюулаар дүүрэн спорт билээ. Ийм ч учраас Гиннесийн амжилтын номын редакци 16-аас доош насныхныг уулын авиралтын төрлийн амжилтанд бүртгүүлэх хүсэлт хүлээж авдаггүй байна. Гэхдээ энэ нь АНУ-ын иргэн 15 настай Жордан Ромерод огтхон ч нөлөөлөөгүй юм.


 
Тэр Танзанийн Килиманжаро ууланд 10 настайдаа авирч, 2011 оны 12-р сарын 24-нд Антарктидын Винсон Массивыг давснаар жагсаалтаа дуусгажээ. Мөн 2010 оны 5-р сард 13 настайдаа Эверест уулын 8000 метр өндөрт авирсан хамгийн залуу хүн болсон юм.



4. Агаарын бөмбөлгөөр хамгийн хурдан дэлхийг тойрсон аялал
АНУ-ын иргэн Стив Фоссет дэлхийг тойрохоор “Эрх чөлөөний гэрлэн сүнс” нэртэй бөмбөлөгт суун, Австрали улсаас хөөрч, 2002 оны 6-р сарын 19-нөөс 7-р сарын 2-ны хооронд 13 өдөр 8 цаг 33 минутад дэлхийг бүтэн тойрчээ. Энэ нь дэлхийг ганцаар тойрсон анхны аялал байв. Үүгээрээ тэр Чехийн иргэн Бертранд Пиккард, Английн иргэн Брайн Жонс нарын дэлхийг агаарын бөмбөлгөөр тойрсон анхны аяллын амжилтаас 150 гаруй цагаар богино байгаа юм.
 




5. Хамгийн урт, их үстэй туулай
2014 оны 8-р сарын 14-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Мартин хотод дэлхийн хамгийн урт үстэй туулайг тодруулжээ. Английн Ангор үүлдрийн 1 настай Франческа нэртэй туулайны үс дунджаар 36,5 см болтол ургасан байжээ. Английн Ангор үүлдрийн туулайн мэргэжилтэн гэгдэх Др Бетти Чу энэхүү туулайн эзэн бөгөөд хүмүүс өхөөрдөм туулайг Бээжин хав гэж андуурах тохиолдол элбэг байдаг гэнэ.





6. Хамгийн урт эвэртэй бух
2013 оны 10-р сард АНУ-ын Техас мужийн Эл Коёоте фермийн Техасын урт эвэрт үүлдрийн "Том Улаан 907" хэмээх бух нь 2011 оны 2.77 метрийн урттай  эврийнхээ рекордоо эвдэж, 2,92 метрийн урттай эвэртэй болсон байжээ. Гэтэл хэвлэлийнхнийг дуудахаас өмнөхөн шинэ өрсөлдөгч гарч ирсэн гэнэ. АНУ-ын Канзас мужийн "Залхуу Жей Блюграсс" хэмээн бухын /нэмэлт хуудас/ эвэр "Том Улаан" бухыг бодвол 5 см илүү буюу 2.97 м урт байжээ.



БАРИМТ
Эдгээрээс өмнө Гибралтар гэх улаан бухын 3,16 м эвэр байжээ. 1992 оны 3-р сард төрсөн Гибралтарыг АНУ-ын Охайо мужийн Дикинсон Кэттл компани өсгөн эзэмшиж байв.


Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгүүдийг үзээрэй
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (2-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (3-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (4-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (5-р хэсэг) ~
Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн
“Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”

Үргэлжлэл бий...
 

NULL

NULL

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()