Хачирхалтай түүхэн баримтууд

Та бидний урьд хожид сонсож байгаагүй, аймшигтай басхүү солиотой гэмээр баримтуудыг хүргэж байна. Энэхүү мэдээллээс та бүхэн, хүн төрөлхтний эрх чөлөө, эдэлж хэрэглэж байгаа эдгээр зүйлсүүд ямар үнэ цэнээр олдсон болохыг, түүнчлэн утгагүй мухар сүсгүүдийн талаар мэдэх болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.
Хачирхалтай түүхэн баримтууд
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа


1. АНУ болон Их Британид, 19-р зууны үед нярай хүүхдүүдийг тайвшруулах зориулалттай сиропыг хатагтай Винслов (Winslow) бүтээж байжээ. Тэрээр энэхүү бүтээлийнхээ санааг өөрийн хүүхдүүдээсээ авч байсан гэдэг. Учир нь түүний хүүхдүүд шүд ургах үедээ их уйлдаг байжээ. Тус сиропонд амииак болон морфиний агууламж өндөр тул өвчин намдаахаас гадна хүүхдийн биед маш муу нөлөөтэй байсан нь тодорхой. 



2. Тамхийг 1950-аад оны үед эрүүл мэндэд сайн хэмээн сурталчилдаг байжээ.



3. Дундад зуунд, ойролцоогоор 600 мянга орчим хүмүүс шулмын увидасд илбэдүүлсэн хэмээн хэлмэгдэж, харамсалтайгаар амиа алддаг байв.



4. Мөн л дундад зууны үед, хэн нэгэн гэм буруутны гарыг буцалж буй халуун ус руу дүрж, хэрвээ түүний гар түлэгдвэл амийг нь хэлтрүүлж, харин түлэгдэхгүй бол "бурхан түүнийг хамгаалж байна" хэмээн сулладаг байжээ. Мэдээж шалзлам халуун буцалсан усанд гарыг нь дүрээд байхад түлэгдэхгүй, үхэхгүй байна гэж юу байхав дээ...



5. Ромын эзэн хаан Гай Калигула cэтгэцийн өвчтэй нэгэн байжээ. Тэрээр мориндоо маш хайртай бөгөөд төрийн хэргийг явуулахын оронд мориныхоо хамт жүчээнд хооллож ундлан, өдөржин юм ярьж тоглодог байсан гэдэг. Тэгсээр сүүлдээ бүр  хайртай морио сенатын гишүүн болгохыг хүсч Ромын сенатын хуралдааны тэнхимд хөтлөн оруулж ирсэн байдаг. Сенатын гишүүн хааны хүсэлд татгалзсан хариу өгвөл цаазаар авахуулах гээд, зөвшөөрвөл насаараа арилахгүй паянгийн эзэн болох гээд ихэд сандарсан ч тухайн үедээ арга сийлж өнгөрсөн хэмээн түүхэнд бичигдэн үлджээ.



6. Мексикийн генерал Лопес де Санта-Анна (Lopez de Santa Anna)-г оршуулахдаа хоёр хөлийг нь тайрч, авсанд нь хийгээд оршуулсан гэдэг.



7. АНУ-ын Эх барих эмэгтэйчүүдийн эмч, судлаач Маргарет Сaнгeр (Margaret Sanger) 1917 онд, дэлхийн хамгийн анхны төрөх эмнэлгийг нээсэн нь түүнийг шоронд оруулах шалтгаан болсон юм. 



8. Канад улсад 19 р зууны үеэр эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах эм гарч байжээ. Түүний найрлаганд минжний төмсөг ордог байсан гэнэ.



9. Колонийн үед АНУ-д эмэгтэйчүүдийг төрөх үед нь ямар нэгэн өвчин намдаагч эм өгдөггүй байжээ. Учир нь энэ нь ертөнцийн анхны эмэгтэй болох Евагийн нүглийн төлөөх шийтгэл хэмээх үзэл сурталтай холбоотой ажээ. 



10. Ромын пап IX Грегори муурнуудыг чөтгөрийн үр удам хэмээн итгэн, устгаж эхэлсэн байна.  Үүний нөлөөгөөр  хархны тоо ихсэж, хүмүүс булчирхайн тахалд нэрвэгдэн улмаар 100 сая хүн амь насаа алдсан байна.



11. Загалмайтны аян дайны үеэр улс орнуудын иргэд, бурхан хүүхдүүдийг хамгаалах болно хэмээн итгэж,  30 орчим мянган өсвөр насны хүүхдүүдийг дайнд оролцуулсан гэдэг. Мэдээж, бурхан тэднийг хамгаалах нь юу л бол, тэдний зарим нь замдаа нас барж, ихэнх нь амь үрэгдэж, үлдсэн хэсэг нь боолчлогдон үлдсэн түүхтэй.



12. Эртний Египетийн фараонууд зарц нарыгаа биедээ зөгийн бал түрхэхийг шаарддаг байжээ. Ингэснээр  ялаа, шавж тэдний биед наалдаж, захирагчид санаа амар ажил хэргээ явуулах боломжтой хэмээн үздэг байсан гэнэ.



13. Японы видео тоглоом бүтээгч "Нинтендо" компани 1989 онд байгуулагдсан байна. Тэдний анхны тоглоом нь өөрсдөө будаж тоглодог хөзрөн тоглоом байсан гэдэг.



14. Хиймэл шүдийг 19-р зууны үед нас барсан цэргүүдийн шүдээр хийдэг байжээ.



15. Франц улсад "Star Wars" кино дэлгэцнээ гарч байх үед ч хэрэгтний толгойг цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байжээ.  1977 оноос ийнхүү хэрэгтний толгойг цаазаар авахаа больсон гэдэг.



16. Эртний Их Британи улсаас, хүний гавлын ясан аяга олдож байжээ.



17. Хүмүүс 19-р зууны үед маш олон хүнийг андууран амьдаар нь оршуулж байжээ. Улмаар 1934 онд, хонхоор холбогдсон аюулгүй авсыг зохион бүтээсэн байна. Энэ нь хэрвээ тухайн хүн амьд байвал гартаа байгаа хонхыг дугарган дохио өгөх боломжтой байсан гэдэг.



18. Австралийн Засгийн газраас 1970-оос 1909 онуудад уугуул нутгийн хүүхдүүдийг балчир байхад нь соёлтой болгохын тулд хот руу үрчлүүлдэг байсан гэнэ. Үүний нөлөөнд хэдэн мянган хүүхдүүд төрсөн эцэг эхээсээ өнчирч,  улмаар тэднийг жинхэнэ гарал угсаагаа мартахад хүргэсэн юм. 



19. Саудын Араб улсад байдаг тэмээ, түүнчлэн зэрлэг ургамлуудыг Австрали улсаас авчирч байжээ. 



20. Колумбын зартай цуврал алуурчин Педро Лопез (Pedro Lopez) хамгийн аймшигтай хүчирхийлэгч, алуурчин гэдгээрээ Гиннесийн номонд орсон юм. Тэрээр 1983 онд 110 охидын алсан хэрэгт буруутгаж байжээ. Түүнчлэн тэр нийт 300 орчим хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.



8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()