Сексийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн нэг л зүйл амьдрал, оршихуйн үндсэн суурь болж, эрүүл бас жаргалтай амьдрахын энгийн нууц байсаар ирсэн. Хүн бүхний мэддэг хэрнээ бие биедээ илэрхийлэхээс ичдэг тэр зүйл л биднийг өдий хүртэл өсөж хөгжиж, аз жаргалтай байлгаж, хорвоогийн хамгийн сайхан таашаалыг амсуулсан биш гэж үү? Тэгвэл уншигч танд эр эмийн харилцааны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.
Сексийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Дөрвөн эрэгтэй хүн тутмын нэг нь сексийн үеэр гэрлээ унтраахыг хүсдэг. Тэгэхээр тэд ихэнх нь гэрэлтэй буюу өдрийн цагаар секс хийхийг хүсдэг гэсэн үг. Учир нь эмэгтэйнхээ биеийг илүү бодитоор, харж мэдрэхийг хүсдэг гэнэ.



2. Дэлхий дээр байгаа нийт эрэгтэй хүмүүс, бүх эмэгтэйчүүдийг жирэмслүүлэх эр бэлгийн эсийг ердөө 2 долоо хоногийн дотор л “үйлдвэрлэж” чадна.



3. Дэлхий дээр амьдарч байгаа оюун ухаант амьтад дундаас далайн гахай, хүн хоёр л таашаал авахын тулд секс хийдэг.



4. Эмэгтэй хүн дур тавихад дунджаар 10-20 минут хэрэгтэй байдаг бол эрэгтэй хүнд дунджаар 5-8 минут л шаардлагатай.



5. Дэлхий даяар 7 секунд тутамд нэг хайрцаг виагра зарагддаг. Энэ нь жилд 1 тэрбум долларын өртгөөр борлуулагддаг гэсэн үг юм.



6. Лондоны нэгэн секс шопоос явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 61% нь зөвхөн өөрийгөө хангахын тулд л секс тоглоом худалдаж авдаг ажээ.



7. Эмэгтэй хүн дур тавих үед аз жаргалын гормон буюу эндорфин ялгардаг бөгөөд энэ нь биед мэдрэгдэж буй өвчнүүдийг устгадаг байна. Шинэхэн өвчин намдаагчдаа “Сайн уу” гэж хэлээрэй!



8. Эмэгчин өмхий хүрний хувьд хурьцал нь үхэл амьдралыг шийдэх маш чухал зүйл юм. Учир нь тэд ороо нь орсон үедээ хурьцалд орохгүй бол хагсарч үхдэг.



9. АНУ-ын хувьд хосуудын секс хийдэг хамгийн түгээмэл газар бол нэгдүгээрт унтлагын өрөө, хоёрдугаарт машин байдаг байна.



10. Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн анхны вибраторыг 19-р зууны үед савны хий өвчнийг эмчлэх зориулалттайгаар бүтээж байв.



11. Өөрийнхөө амьсгалыг боож, гар хангалга хийн таашаал авах гаж донг шинжлэх ухааны хэлэнд “autoerotic asphyxiation” гэдэг бөгөөд, үүнээс болж дэлхий даяар жил бүр 100-500 хүн нас бардаг.



12. Дэлхийн рекордыг эвдсэн хамгийн удаан үнсэлт нь Тайландын Паттаяа хотод болсон бөгөөд нийт 58 цаг 35 минут 58 секунд үргэлжилсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()