Сурталчилгаа (15)
Хаах

Амтат ороомог хийх хялбар арга

2016-01-21, 02:30
15,492

Өвлийн улирал болж, цайндаа гарахаас ч нозоордог үе хаяанд аль хэдийн ирээд байна. Ийм үед гэрээсээ авчирсан хоол, цай шиг амт чанартай, сайхан зүйл хаа байх билээ. Тиймээс бид та бүхэнд амархан хэрнээ, амтлаг, өег, төрөл бүрийн хачиртай ороомгуудыг хүргэж байна.

Амтат ороомог хийх хялбар арга


1. Хаш, төмсний нухаштай ороомог
Энэхүү “ороомог”-ийг “Тортила” хэмээх нэрээр нь хүмүүс илүү мэдэх биз ээ. Тортилаг хийхийн тулд урьдаас зуурч, нимгэн элдсэн гурилаа бага зэрэг тосон шаргал болтол нь шарж эсвэл жигнэж хийдэг.
 
Үүнийг хийхэд танд ердөө л 2-3 тортила гурил (дэлгүүрүүдээр зарагддаг) төмсний нухаш, хаш, чидун жимс, салатны байцаа хэрэгтэй. Тортила гурилан дээрээ эхлээд салатны байцаагаа дэлгэж тавиад, төмсний нухшаа түрхэнэ. Энэ хооронд хашаа жижиглэн хэрчиж бага зэрэг шарж, давслаад тавиарай. Ингээд бэлэн болсон ороомгоо  эвтэйхэн хуйлж ороогоод, мөнгөлөг цаасанд хийн авч яваарай.



2. Ногоотой ороомог
Орц:    
-Тортила гурил 2ш
-Өргөст хэмх
-Улаан лооль
-Лууван болон өөрийн хүссэн ногоогоо хийж болно.
 
Луувангаа чанаж зөөлрүүлээд, бусад ногооны хамт шарж эсвэл жигнэж болгосон гуриландаа хийж ороогоорой.



3. Грек маягийн ороомог
Орц:    
-Тортила 2ш
-Яншуй
-Грек, эсвэл хатуу моцарелла бяслаг
-Тахианы цээж мах
-Өргөст хэмх
-Улаан лооль
 
Тахианы цээж махаа 20-30 минут чанана. Чанаж эсвэл шарж болгосон тортила гурилан дээрээ мах, ногоо болон өөрийн дуртай сүмсээ хийгээд ороогоорой.



4. Хиамтай ороомог
Орц:    
-Тортила 2ш
-Чанамал хиам
-Шингэн бяслаг
-Бууцай
-Салатны навс
-Гич
-Өргөст хэмх
 
Эхлээд тортила гурилан дээрээ салатны навч болон бууцайгаа тавиад, дээрээс нь гич шингэн бяслагаа холин түрхэж, хиамаа нимгэн хэрчиж, өргөст хэмх, хиам гэх мэтээр давхарлан тавиарай.



5. Туна загастай ороомог
Орц:    
-Тортила 2ш
-Лаазалсан туна
-Бууцай
-Өргөст хэмх
-Сармисны гол
 
Сармисны голоо хайруулын тавган дээр бага зэрэг тосонд шарж болгоод  тортила гурилан дээрээ тунагаа тавьж, дээрээс нь бууцай, өргөст хэмхээ жижиглэн хэрчиж, мөн шарж болгосон сармисны голоо тавина. Ороомгоо мөнгөлөг цаасанд ороогоорой. Та сайхан хооллоорой.


 

NULL

NULL

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()