Ганц бие бүсгүйчүүдээс асууж болохгүй зүйлс

2016-01-21, 00:35
10,372

Амьдрал гэдэг хэн хүний хүссэнээрээ төлөвлөөд, бүтчихдэг тийм амархан зүйл биш. Мэдээж өөрт тохирсон зөв хүнээ олно гэдэг амьдралын хамгийн чухал хэсэг. Тэглээ гээд сайн таниагүй тааралдсан залуутайгаа суугаад сайхан амьдарна гэдэг юу л бол. Ганц бие байлаа гээд ганцаардсан гэсэн үг биш. Ердөө л өөрт тохирсон хүнээ хараахан олоогүй ээ гэсэн үг юм. Хэрвээ таны эргэн тойронд ганц бие бүсгүйчүүд байдаг бол доорх асуултыг хэзээ ч битгий асуугаарай. Яагаад гээч?

Ганц бие бүсгүйчүүдээс асууж болохгүй зүйлс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Чамд уулздаг залуу байхгүй юм уу?
Мэдсээр байхад дахин дахин асуугаад байвал хэний ч гэсэн уур хүрч залхана биз дээ. Энэхүү асуултыг таниас өмнө өчнөөн хүмүүс асуусан гээд боддоо. Хэрвээ та түүний хамгийн сайн найз байгаад, түүнд санаа тавин асуусан бол яая гэхэв. Гэхдээ л ганц бие бүсгүйгээс уулздаг залуу байхгүй юм уу хэмээн асуух нь яг л өөрийг нь хэн ч тоохгүй байгаа учраас хүнтэй үерхэхгүй байна гэж хэлсэнтэй ижилхэн санагддаг байна. Тиймээс үнэхээр асуумаар санагдсан ч амиа жимийгээд өнгөрсөн нь дээр шүү.



2. Хэзээ хамгийн сүүлд болзоонд явснаа санаж байна уу?
Залуу минь та арай хэн нэгэн ганц бие бүсгүйгээс энэ асуултыг асуусан юм биш биз? Бүсгүйчүүд иймэрхүү асуултанд эрчүүдээс илүү эмзэглэдэг. Учир нь түүний сэтгэлд нийцэх залуу олдохгүй эсвэл хүнтэй болзох сонирхолгүй, аль эсвэл бүр цаг зав ч олддоггүй байж болно шүү дээ. Ер нь хүний амьдралд хөндлөнгөөс оролцох нь хэн хүний хийх ажил биш юм.



3. Би чамайг хүнтэй танилцуулаад өгөх үү?
За үгүй дээ. Энэ нь бүсгүйчүүдийн хувьд үнэхээр доромжлол мэт санагддаг. Түүний сэтгэлд таарах залууг та танилцуулж чадна гэж үү. Тэглээ гээд энэ нь оргүй байснаас хэн нэгэн залуугаар хоосон зайгаа дүүргэ гэсэнтэй ижил юм. Тиймээс хэрэгтэй хэрэггүй асуулт асууж, хэн нэгэн ганц бие бүсгүйн сэтгэлийг үймүүлэх нь үнэхээр бүдүүлэг явдал биш гэж үү?



4. Яагаад ажлаа хойш нь тавиад, хэн нэгэнтэй танилцаж болохгүй гэж?
Амьдрал хэдийн төлөвснөөр болдоггүй ч гэсэн, тухайн хүнд хэзээ хүнтэй гэрлэх, хүүхэдтэй болох гэхчилэн бодол байдаг. Үнэхээр ажилдаа бүхий л анхаарлаа хандуулж, бусад зүйлсийг түр хойшлуулсан байж болно шүү дээ. Тэглээ гээд энэ нь танилцах хүн олдохгүй, тоохгүй байна гэсэн үг биш. Түүний оронд "Чамтай гэрлэх залуу ч үнэхээр азтай юмаа" ч гэдэг юм уу, аятайхан сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэлж сураарай. Хэрвээ хэлчихмээр сайхан үг олдохгүй бол зүгээр л чимээгүй өнгөрсөн нь дээр.



5. Чамд ямар залуу таалагддаг вэ?
Магадгүй үнэхээр сайхан бүсгүй ганц бие байгаад та гайхаж болох юм. Хэрвээ түүнийг хүсэх л юм бол танилцах залуус дараалал үүсгэх нь лавтай. Тэглээ гээд тэр бүсгүй шалгуур өндөртэй гэсэн үг биш. Ердөө л өөрийг нь халамжлах, цаашид хамтран амьдрах итгэл төрүүлэхүйц эр хүнтай тааралдахгүй байж болно шүү дээ. Тухайн бүсгүйн хувьд бэл бэнчин, царай төрх, бие хаа чухал бус,  жинхэнэ түшигтэй, буурьтай эр хүнийг хайж байгаа ч юм бил үү.



6. Залуустай цагийг өнгөрөөдөггүй юм уу?
Өнөө үед эмэгтэй хүн сайхан хувцаславал аальгүй, залуустай уулзвал явдалтай, нурмайгаад явбал арчаагүй, дугараад эхэлвэл хэл амтай, дуугаа хураачихвал их зантай болчихдог болсон. Тиймээс ч залуустай уулзахгүй, мөрөөрөө явж байгаа нэгнээс залуустай уулздаггүй юм уу гэхчилэн утгагүй асуултыг асуух нь үнэхээр бүдүүлэг явдал юм.



7. Хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна уу?
Мэдээж хүүхэдтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Тэд бүгд л эх хүн болж, хүүхдээ хамаг байдгаараа хайрлаж өсгөдөг. Ганц бие байлаа гээд хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэсэн үг биш шүү дээ. Хүүхэд бүхэн эцэг эхдээ хайрлуулах ёстой. Тиймээс суух хань ижлээ маш нухацтай сонгох нь чухал. Тэгсэн цагт л бүсгүй хүн үр хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдарч чадна шүү дээ. Тиймээс асуух асуултаа урьдаас бодож байж асууж байгаарай. Үг гэдэг хүнийг хөнөөж басхүү амьдруулж чадах хүчтэй зэвсэг юм.



8. Ганц бие байхаас залхахгүй байна уу?
Эмэгтэй хүн бүр сайхан хайртай учирч, хайрладаг залуугаараа халамжлуулахыг хүсдэг шүү дээ. Тийм байхад мэдээжийн асуултыг асуух нь үнэхээр том тэнэглэл. Эсвэл тэр бүсгүй зүгээр л ганцаараа байхыг хүссэн ч юм билүү? Тиймээс залуу минь хэрвээ та үүнийг уншиж байгаа бол хэзээ ч битгий ингэж асуугаарай.



9. Сексгүй яаж болоод байна?
Ганц бие байлаа гээд огт секс хийхгүй байна гэж байхгүй шүү дээ. Мэдээж тэдэнд тогтсон сексийн хамтрагч байхгүй ч гэсэн энэ нь хүнтэй огт унтахгүй гэсэн үг биш. Тиймээс иймэрхүү асуултыг шууд асуух нь тухайн хүнээ үнэхээр эвгүй байдалд оруулж, өөрийгөө гаж донтон мэт харагдуулах болно.



10. Яагаад чамайг хэн ч сонирхохгүй байгаа юм бол?
Энэ бол үнэхээр өдөөн хатгасан шинжтэй асуулт. Түүнчлэн асууж байгаа хүнээ эелдгээр доромжилсоон гэсэн үг. Хэрвээ та ийм асуултыг хэн нэгэн бүсгүйгээс асууж байсан, асуух бодолтой байдаг бол таныг үнэхээр бүдүүлэг нэгэн гэж дүгнэх нь зөв байх.     


 

NULL

NULL

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()