Дэлгүүрийн худалдагчид таны картнаас хэрхэн мөнгө хулгайлдаг вэ?

2016-01-22, 03:00
64,240

Сүүлийн үед хүмүүс бэлэн мөнгөнөөс илүүтэй бүхий л гүйлгээгээ дебют картаар хийх болсон. Энэ нь авсаархан, аюулгүй, сул мөнгө урсгахаас сэргийлдэг хэмээн боддог. Бэлэн мөнгийг бодвол карт аюул багатай ч, мөнгөө алдах эрсдэл ихтэй байдаг ажээ. Ингээд та бүхэндээ хэрхэн картныхаа аюулгүй байдлыг хамгаалах зөвлөгөөг хүргэе.

Дэлгүүрийн худалдагчид таны картнаас хэрхэн мөнгө хулгайлдаг вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. Үйлчилгээний газруудад картаар тооцоо хийхдээ анхаараарай.
Томоохон үйлчилгээний газруудын кассчид, таны картыг хоёр удаа терминал дээр уншуулдаг. Энэ нь эхний удаад таны худалдаж авсан үнийн дүнг, харин дараагийн удаад хэн нэгэн өөр хүний картаар үйлчлүүлж байгаа эсэхийг харах үүднээс тухайн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн хардаг байна. Гэхдээ энэ нь зөвхөн сэжиг бүхий үйлчлүүлэгчид л хийдэг. Харин жижиг худалдааны төвүүдээр "Kарт уншихгүй байна" гэх нэрийдлээр таны картыг хоёр удаа уншуулж байгаа бол болгоомжлоход гэмгүй. Учир нь тухайн худалдагч, карт уншигч терминалаас таны хувийн мэдээллийг мэдэх боломжтойгоос гадна, таны картын дугаар, CVV код байхад л интернэтээр таны өмнөөс хялбархаан худалдаа хийчихэж болох юм.



2. Картны арын "CVV" код
Картаар залилан хийгчдэд таны 16 оронтой картын дугаар, таны хувийн мэдээлэл, түүнчлэн таны картан дээрх CVV код байхад л, таны өмнөөс өлхөөн интернэт худалдаа хийчих боломжтой. Иймэрхүү луйвар хийдэг кассчид, худалдаа хийхдээ таны картны арын СVV кодыг тэмдэглэж авдаг байна. Түүнчлэн терминалаас таны хувийн мэдээлэл, картын дугаарыг бүрэн авах боломжтой гэнэ. Энэ нь банкны картнаас бэлэн мөнгө дээрэмдэх хамгийн түгээмэл хэлбэр юм.



3. Аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ?
Худалдагч таны картыг хоёр удаа уншуулж байгаа эсэх, түүнчлэн ямар нэгэн зүйл тэмдэглэж авж байна уу гэдгийг анзаараарай. Хамгийн найдвартай арга бол картны арын 3 орон бүхий CVV кодыг халхлах наалт наах хэрэгтэй. Ингэх нь учирч болзошгүй санхүүгийн эрсдлээс таныг хамгаалах болно.


 

NULL

48
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()