Алдартай хүмүүс яагаад өдөр бүр нэг л хувцсаа өмсдөг вэ?

Өөрийн хүчээрээ амжилтанд хүрсэн, ялангуяа технологийн салбарын алдартан, тэрбумтнуудыг өдөр бүр өөр өөр хувцас өмсөж, гангалж чамирхаж явахыг та ер нь харж байсан уу? Би лав үгүй. Тэд яагаад илтгэл, хурал, шинэ бүтээлийн нээлт, ярилцлага болгонд нөгөө л нэг “цайны ганц” хувцсаа өмсдөг гээч? Хариулт нь энд байна.

Алдартай хүмүүс яагаад өдөр бүр нэг л хувцсаа өмсдөг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Стив Жобс
Хоолойтой хар цамс, өвдөг нь унжсан жийнсэн өмд, энгийн пүүзээр нь бид “Apple” корпорацийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-ийг төсөөлдөг. Тэр заримдаа ч болов сорочкон цамц, ганган хослол өмсдөггүй байсны учир нь ажилтнууддаа энэхүү хэв маягаар хувцаслаж, нэг ёсондоо дүрэмт хувцас шиг болгохын тулд эдгээр хувцсаа үргэлж өмсдөг байсан гэнэ. Мэдээж хүн болгон түүн шиг сэтгэхгүй учраас түүний энэ саналыг нэг их дэмжээгүй байх л даа.



2. Барак Обама
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагч Барак Обама (Barack Obama) үргэлж л цагаан цамц, хар хослол, хөх юмуу саарал зангиа зүүж явдаг. Тэрээр энэ тухайгаа хэлэхдээ “Би юу идэх вэ гэж, эсвэл юу өмсөх вэ гэж цаг зориулж, толгойгоо гашилгадаггүй. Үүнээс өөр санаа зовних өчнөөн асуудал надад бий” хэмээн хэлсэн байдаг.



3. Альберт Эйнштейн
Өнөөгийн та бидний амьдарч байгаа энэ нийгэм, хөгжил дэвшил үүсэн бүрэлдэхэд чухал хувь нэмэр оруулсан хүн бол Альберт Эйнштейн юм. Тэр үргэлж л ноосон цамц, зангиа эсвэл хослол өмсч явдаг байжээ. Харин түүний хоёр дахь эхнэрийн яриагаар бол тэр мөн онгорхой сандаал өмсөх дуртай байсан гэнэ.



4. Дин Камен
Америкийн алдарт зохион бүтээгч, олон олон анхны гэх тодотголтой автомат зүйлсийг бүтээсэн, өдгөө 64 настай Дин Камен (Dean Kamen) үргэлж л жийнсэн өмд, цамц, ажлын гутал өмсч явдаг билээ. Яагаад ингэж хувцасладгаа өөрөө ч мэддэггүй, зүгээр л дуртай хэмээн хэлж байж. Харин түүний ойр дотны хүмүүс ингэж хувцасласан байхдаа илүү бүтээлч сэтгэдэг хэмээн ярьжээ.



5. Карл Лагерфилд
Германы алдарт загвар зохион бүтээгч, “Chanel”-ийн загварын ордны ерөнхий дизайнер Карл Лагерфилд  (Karl Lagerfeld)-ийг хар цагаан хослол, савхин бээлий, хар нүдний шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр “Анхнаасаа л ингэж хувцаслаад сурчихсан болохоор...” гэх дэндүү даруухан хариултыг өгдөг. Нээрэн л алдартай загварын ордны "том" дизайнер гэхээр л гял цял хувцаслах албагүй шүү дээ. Түүний цав цагаан үстэй бол ярих ч юм биш. Дэлхий дээр өөр хэнд ч цагаан үс ийм сайхан зохихгүй байх даа.



6. Христофер Нолан
“Interstellar”, “Inception”, “Dark Knight Rises” зэрэг алдартай бүтээлийн ерөнхий найруулагчаар ажилласан Христофер Нолан (Christopher Nolan) үргэлж л нэгэн хэвийн хувцас өмсдөг болохоос биш тийм ч доожоогүй, даруухан нэгэн биш. Тэрээр үргэлж ажил хэрэгч пальто, хүрэм өмсөөд ороолтоор өөрийгөө “чимчихдэг” нэгэн. Энэ нь түүнд гайхалтай сайхан зохино. Харин энэ тухайгаа “New York Times”  сэтгүүлд ярихдаа “Хувцас сонгох гэж хамаг эрч хүчээ барчихдаг учраас зүгээр л эднийгээ аваад углахад амар байдаг юм” хэмээн ярьж байжээ.



7. Марк Цукерберг
Фэйсбүүкийн үндэслэгч, дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг Марк Цукерберг (Mark Zuckerberg) өдөр бүр уйтгартай саарал футболк, хар хөх малгайтай цамц, жийнсэн өмд “угласан” харагддаг. Нэгэн их сургуулийн залуучуудад тавьсан саяхны нэгэн илтгэл дээрээ тэр залуучуудаас асуулт байна уу хэмээн асууж л дээ. Гэтэл нэгэн залуу гар өргөөд “Та яагаад өдөр бүр энэ саарал футболкоо өмсдөг юм бэ? уг нь та энэ цамцнаас нэг тэрбумыг авсан ч хүрэхээр их хөрөнгөтэй хүн шүү дээ” хэмээн асуусан гэнэ. Хариуд нь тэр “Өөрийн босгосон олон нийтийн сүлжээгээ хэрхэн асуудалгүй хөгжүүлэх, ядарсан хүмүүст бололцооныхоо хэрээр хэрхэн тусалж чадах вэ гэж бодохоос өөр зүйлд цаг хугацаа зарцуулахыг хүсдэггүй юм” хэмээн хариулжээ.


 

NULL

NULL

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()