Бидний арьсны тухай цочирдом нууцууд

2016-01-22, 03:20
18,943
Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэнд тооцогддог бөгөөд нийт биеийн жингийн 12-14%-ийг эзэлдэг. Дунджаар 8-9 долоо хоногийн хугацаанд бүрэн гуужиж, төлжиж дуусдаг буюу энэ хооронд гуужсан арьсууд асар их “хог хаягдал” үүсгэж, хэрвээ цэвэрч байгаагүй тохиолдолд бидний эрүүл мэндэд эргээд сөргөөр нөлөөлдөг ажээ. Энэ мэтчилэн арьстай холбоотой сонирхолтой басхүү цочирдом баримтуудыг дэлгэж байна.
Бидний арьсны тухай цочирдом нууцууд


1. Танай гэрт хуралдсан тооснуудын ихэнх нь бидний гуужсан арьснаас үүссэн байдаг.



2. Хүний биеийн бүх арьсыг хэмжиж үзвэл нийт 4 кг, 21 км.кв болдгоос гадна 17 км цусны судсыг агуулж байдаг байна.



3. Хүний хамгийн нимгэн арьс бол зовхины арьс юм.



4. Хүн төрөлхтөн анх үүсэхдээ өнгөт арьстай байжээ. Харин хойд өргөргийн газар нутаг руу цагаачлан нүүснээс буюу нарны хэт ягаан туяа багассанаас болж цагаан арьстнууд олширсон байна. Түүнчлэн хар болон өнгөт арьстай хүмүүс бие бялдрын хөгжил , дархлаа сайтай байдаг. Тийм учраас л эмч нар биднийг агаар салхинд гарч чадлынхаа хэрээр Д витамин шингээ гэдэг байх нь шүү дээ.



5. Бидний арьсны өнгийг тодорхойлж, басхүү гадны нөлөөнөөс хамгаалж байдаг меланоцит хэмээх бодис байдаг. Тэр нь хүн болгонд харилцан адилгүй бөгөөд  олон тооны меланоциттой хүн (нарны хэт ягаан туяанд түлэгдсэн) мэнгэ, сэвхтэй байх нь элбэг байдаг аж.



6. Хүний үс ч гэсэн арьсны л нэгэн хэсэг. Эрүүл хүн өдөрт дунджаар 50-100 ширхэг үсийг “гуужуулж” унагадаг байна.



7. Зөвхөн нэг минутанд л гэхэд бидний арьсны 30,000 эс үхжиж байдаг. Энэ нь хүрээлэн буй орчны тоосжилтыг үүсгэх хамгийн чухал нөлөө болдог.



8. Бидний гарын алга, хөлийн уланд л үсний уутанцар байдаггүй. Бусад газар бол хэдэн мянган үсний уутанцартай байдаг.



9. Зөвхөн Америкчууд л гэхэд нэг жилд 2.2 тэрбум долларыг батганы эмчилгээнд зарцуулдаг байна.



10. Бидний хөлний салаанд ойролцоогоор 14 өөр төрлийн мөөгөнцөрт нянгууд амьдарч, үржиж байдаг.



10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()