Cургуульд хэзээ ч заадаггүй 10 чухал зүйл

Бид бүхэн дунд бургуульд байхдаа цаашид хэрэг болно гэсэн бүхий л зүйлсийг багш нарынхаа тусламжтай сурч авсан. Гэвч амьдралд зайлшгүй шаардлагатай доорх зүйлсийг төдийлөн сураагүй болов уу? Ингээд та бүхэндээ дунд сургуульд заадаггүй, чухал зүйлсийг тоймлон хүргэж байна. Эдгээр зүйлсийг хэрэгжүүлээд сурчихвал бидний амьдралд томоохон хувь нэмрийг оруулах учиртай.

Cургуульд хэзээ ч заадаггүй 10 чухал зүйл
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


1. Татвар төлөх нь ямар ашигтай болохыг
Бенжамин Франклины хэлсэн алдартай үг байдаг. "Энэ ертөнцөд татвар, үхэл хоёроос зайлсхийж чадах хүн байхгүй". Учир нь өнөөгийн нийгэмд татвар төлж байж, цаашдаа хэрхэн амьдрах эсэх нь шалтгаалдаг болсон учраас ирээдүйгээ бодвол улсад тушаах татвараас зайлсхийх ямар ч аргагүй. Магадгүй бид урьд нь татвар төлснөөр ямар боломжтой болохыг эрт мэдсэн бол тушааж байхгүй юу хэмээн харамсах үе цөөнгүй. Тиймээс ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, тодорхой хэмжээний татварыг төлж байх нь чухал юм. Тэгвэл нас ахиад ирэхийн цагт мөнгө яаж олноо гэх зовлонгүй, улсад тушаасан мөнгөө эргүүлээд л авчихна шүү дээ.



2. Анхны тусламж үзүүлэх
Магадгүй хамгийн чухал зүйлсийн нэг бол яаралтай үед түргэн тусламж үзүүлж сурах юм. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Хайртай дотны хүн тань гэнэтийн осолд орвол, түргэн тусламжийг хүлээж цаг алдалгүй, анхан шатны тусламжийг системтэйгээр зөв хийгээд сурчихвал асар олон хүний амийг аврах болно. Бидний төдийлөн тоодоггүй энэхүү аргачлалд суралцсанаар таны амьдрал үнэхээр гэнэтийн зүйлээр дүүрэн, тэрчлэн олон хүний амийг аврах юм.



3. Хэрхэн сонгуульд саналаа өгөх тухай
Ялангуяа залуучуудын сонгуульд санал өгөх тал дээр үнэхээр идэвхигүй гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй болов уу. Сонгуульд оролцоно гэдэг нь иргэн хүнийхээ үүргийг биелеелж байгаа чухал үйл явдал. Тэгтэл бид бүхэн сонгуульд хойрго идэвхигүй оролцож байгаа нь үнэхээр буруу явдал юм. Төрийн тэргүүн, төрийн томоохон тушаалтныг сонгохдоо маш няхуур байж, өөрийн саналаа өгөх нь улсын ирээдүйд оруулах томоохон хувь нэмэр болдог. Дунд сургуульд үүний талаар төдийлөн заадаггүй. Үүнийг хэлсэн хүн нь улс төржсөн буруутан болчихоод байдаг энэхүү асуудалд нухацтай хандаж, иргэн хүнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлэх нь чухал юм шүү.



4.  Оюутны тэтгэлэг, зээлийн талаар
Оюутны тэтгэлэг, зээл нь суралцаж байгаа оюутан залууст үнэхээр хэрэгтэй зүйлийн нэг юм. Хүмүүс энэ талаар төдийлөн мэдлэг муутайгаас гадна, тавигдах шаардлага нөхцөл зэргийг мэдэхгүйгээс болж асар том боломжоо алдаж байдаг. Та үүний тусламжтай гадаадын их дээд сургуульд хөнгөлттэй, эсвэл бүр үнэгүй суралцах боломжтой. Мэдээж тэгэхийн тулд тогтоосон шалгалтанд хангалттай оноо авах гэх мэт бас бус зүйлүүд бий. Харин оюутны зээлийн хувьд хэрвээ та шинэ бүтээл хийх санаагаа олчихсон байхад санхүүгийн бэрхшээл тулгарвал улсаас зээл авах боломжтой байдаг.



5. Хүссэн ажилдаа орохын тулд яах хэрэгтэйг
Багш нар биднийг сайн л сур, хичээлээ сайн хий тэгвэл амжилтанд хүрнэ, сайхан амьдарна гэсэн ерөнхий зүйлсийг ярьдаг. Гэвч үнэндээ юуг хэрхэн хийвэл ямар амжилтанд хүрэх, тэрчлэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох зэрэг зүйлүүдийг төдийлөн хэлдэггүй. Хүүхдүүд л сайн дураараа лекц хичээлд сууж, хүмүүсээс зөвлөгөө авдаг. Тиймээс хэрвээ та хараахан мэргэжлээ сонгоогүй бол ямар мэргэжил сонгох, хэрхэн сайн боловсон хүчин болох тал дээр бие даан судлаарай.



6. Эрх үүргийн талаар
Хэрвээ бид эрх үүргийнхээ талаар мэдлэг сайтай бол учирч болзошгүй эрсдэл, хүмүүст "ашиглуулаад" байхгүй болов уу. Зарим газрууд хүмүүсийн хуулийн талаар мэдлэггүй дээр нь дөрөөлөн өөрсөддөө ашигтай байдлаар эргүүлж, хүмүүсийн хөдөлмөрийг шулдаг. Осолдохгүй л амьд явах эрхтэй, хамгаалуулах эрхтэй гэх энгийн зүйлийг мэддэгээс биш, аюулгүй ажиллагаа, албан байгууллагын хууль эрх ашгийн талаар сайн мэддэггүй шүү дээ. Тиймээс их сургуулиа төгсөөд орсон газраа хөдөлмөрөө шулуулахгүй, эрхээ бүрэн эдэлж байхын тулд хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулаарай. Түүнчлэн миний эрх гээд байлгүй үүргээ ч гэсэн ухамсарлана шүү дээ.



7. Аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах тухай
Цахим технологи хурдаа авч, бид бүхий л зүйлсийг Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэргүүдээс дамжуулан мэдээлэл авч, бусадтай харилцдаг болсон. Гэвч цахим ертөнцөд сахих ёстой наад захын мэдлэггүйгээсээ болж бусармаг нэгний гарт амиа алдах, гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй. Тиймээс ядахдаа л хувийн хуудас дээрээ гэрийн хаяг, сургууль, утасны дугаар гэхчилэн бүхий л зүйлсээ бичихээс зайлсхийгээрэй.



8. Бие хамгаалах хичээл
Ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд орой үдшийн цагаар ганц нэгээр явах, аль эсвэл хэн нэгний халдлагад өртөх зэрэгт бие хамгаалах урлаг маш чухал юм. Охид бүсгүйчүүд энэ төрлийн мэдлэг муутайгаас хэргийн хохирогч, золиос болсоор байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс охид бүсгүйчүүд орой үдшийн цагаар ганц нэгээрээ явахгүй байх, тэрчлэн бие хамгаалах урлагт суралцах, гар доорх шүршдэг цацлага зэрэг бие хамгаалах хэрэгслүүдийг авч явж байх нь чухал ажээ.



9.  Зээлд хамрагдах
Хүн бүр хүссэн зүйлээ хэрэгжүүлэхэд дутдаг нэг саад нь санхүүгийн асуудал байдаг. Улс орон даяар ийм асуудлууд яригдаж байхад, сургуульд үүний талаар ганц өгүүлбэр ч дурьддаггүй нь харамсалтай. Ядаж л зээл гэж юу болох талаар ерөнхий суурь ойлголт, хэрхэн ипотекийн зээлд хамрагдах, банкны үйлчилгээнүүдийг хэрхэн авах зэргийг заах хэрэгтэй. 



10. Хуримтлал үүсгэх
Хэрвээ та суралцаж байх хугацаандаа, хуримтлалын талаар мэдлэгтэй байсан бол цайны мөнгөө цуглуулан хадгалуулах байсан болов уу. Ингэж хувийн хадгаламж, хуримтлал үүсгэх нь маш чухал. Хүнд гэнэтийн таамаглаагүй үйл явдлууд тохиолдохыг алийг тэр гэх вэ? Хэрвээ хуримтлалтай бол гэнэтийн зүйлсэд амархан хямрахгүй шүү дээ. Хуримтлалыг хэвшил болгосон цагт амьдрал арай хялбар болдог талтай.


 

NULL

NULL

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()