Дэлхийн хамгийн огиудас хүргэм 10 зүйл

Бид бүхний хамар ойролцоогоор 10 мянга гаруй үнэрийг төвөггүй ялгаж чаддаг гэвэл та итгэх үү? Харин муур нохой зэрэг амьтдын хувьд 40 мянга гаруй үнэрийг ялгах чадвартай гэнэ. Түүнчлэн, судалгаагаар тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэл санаа зэргүүдээс шалтгаалж эдгээр чадварууд нь нэмэгдэж, аль эсвэл бүр багасаж болдог ажээ. Ингээд та бүхэндээ дэлхий ертөнц дээрх хамгийн огиудас хүргэм 10 үнэрийг танилцуулъя.
Дэлхийн хамгийн огиудас хүргэм 10 зүйл
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. Муухай үнэртэй шувуу
Хаоцин буюу "stinkbird" хэмээх энэхүү шувуу нь ойролцоогоор 65 см урттай, урт хүзүү жижигхэн толгойтой, өвсөн тэжээлт амьтан юм. Тэдгээр амьтад нь гэнэтийн аюул тулгарахад нэг ёсны хамгаалалтын механизмаараа муухай үнэрийг биеэсээ ялгаруулдаг ажээ. Эдгээр шувуудын биед, идсэн хоол тэжээлийг задлах фермэнт явагддаггүй учраас тэдгээр нь дотроо муудан, исэлдэж ийнхүү муухай үнэрийг гаргадаг гэнэ.



2. Өмхий үнэртэй бяслаг
Үнээний сүүгээр хийсэн бяслаг бүхэн амт чанар сайтай, сайхан үнэртэй байдаггүй. 2004 оны 11-р сард Францын эрдэмтэд бяслагны амт чанар үнэр зэргүүдийг хооронд нь харьцуулан сорьход тэр олон төрлийн бяслагуудаас 15 ийг нь тодруулж, "Vieux Boulogne" хэмээх бяслаг хамгийн муухай үнэртэйгээр нь шалгарчээ. Энэхүү бяслаг нь ямар нэг ялзарсан ногоо шиг хүчтэй өмхий үнэртэй гэнэ. 



3. Хятад өндөг
Бид бүхэн өндгийг өдөр тутамдаа маш өргөн хэрэглэдэг. Учир нь өегөөс гадна сайхан амттай. Түүнчлэн чанах шарах гэх мэт олон төрлийн аргаар амттай хоол бэлтгэж болох юм. Харин Хятад улсад байдаг "Century egg" хэмээх нэртэй энэхүү өндгийг энгийн өндгийг сарын турш үнс, шавар, цагаан будаа, давс, шохой зэргийн холимогт дарж хадгалан гаргаж авдаг ажээ. Ингэж хадгалснаар өндөгний цагаан нь хар хүрэн өнгөтэй болж, шар нь ногоон болон хувирч, хурц үнэр амттай болдог гэнэ. 



4. Өмхий хүрэн
Бяцхан өхөөрдөм харагдах энэхүү амьтанаас ялгарах хортой хий нь хүнийг үхлийн аюулд ч хүргэж болдаг гэнэ.  Өмхий хүрэн нь ихэвчлэн шөнийн цагаар ан гөрөө хийж жижиг хулгана, амьтнаар хооллодог махчин амьтан юм. Тэд өөрт нь аюул учрах үеэр биеэ хамгаалах үүднээс ийнхүү хортой, өмхий үнэртэй хийг гаргадаг байна. Тус хий нь ойролцоох 1.5 км зайд хүртэл тархах, хүхрийн суурьтай химийн нэгдлүүдийн агууламж бүхий ой гутам үнэртэй байх ажээ.



5. Устөрөгчийн сульфид
Хүхэрт устөрөгчийн сульфид нь химийн хамгийн муухай үнэртэй бодис юм. Энэ нь ямар нэгэн өнгөгүй, яг л ялзарч муудсан өндөг шиг үнэртдэг байна. Муухай үнэрээс гадна, энэхүү хийт бодис нь галд тэсрэх аюултайгаас гадна, хүнийг асар ихээр хордуулах хүчтэй идэгч бодисын нэг юм. 



6. Далайн гахайн арал
Загас барих дуртай, хоббитой хүмүүсийн хувьд энэхүү арал нь үнэхээр тохиромжтой, загасны арвин их нөөцтэй газар юм. Гэсэн хэдий ч энд ирсэн хүмүүс загас барих нь атугай хэдэн хором хамраа дарахгүйгээр зогсож чадахгүй гээд боддоо. Энэ нь магадгүй хүний үнэрлэж чадахааргүй хамгийн муухай үнэрүүдийн нэг ч байж болох юм. Учир нь далайн гахайнууд асар их хэмжээний загаснуудыг барьж, хуурай газар гарган тавьж нөөшилдөг ажээ. Шинэхэн загас ч эвгүй үнэртэй байдаг байхад, хэдэн өдөр наранд удсан, муудаж ялзарсан загаснаас хүн тэвчихийн аргагүй үнэр ялгарах нь аргагүй юм. 



7. Махчин ургамал
Ургамал цэцэг хэзээд сайхан үнэртэй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү махчин ургамал өөр дээр нь суусан шавьж, амьтан зэргийг дэлбээгээ хумиж, тусгай идэмхий бодисоор өөртөө уусган шингээдэг ажээ. Тиймээс тэрхүү цэцэгнээс гарах үнэр, ойр орчимдоо өмхий үнэрийг түгээдэг бөгөөд, үнэхээр хортой байдаг гэнэ.



8. Дурайн жимс
Энэхүү жимс нь Зүүн өмнөд Азийн нутгуудаар, түүнчлэн Малайзад түгээмэл байдаг ажээ. Тус жимс нь хэдий хүний биед сайн зэрэг ашиг тус ихтэй ч, таны санаанд ч оромгүй 44 нэгдлийн огиудас хүргэм муухай үнэрийг өөрөөсөө ялгаруулдаг гэнэ. Тиймээс энэхүү жимсийг Сингапурын зарим газруудад хориглодог гэнэ. Дурайн жимс халуун бууруулах, толгойны өвчин намдаах түүнчлэн сэрэл өдөөх үйлчилгээтэй гэнэ.



9. Бохир усны хоолой
Бохир усны хоолойд хүмүүсийн ялгадас, бохир, хог хаягдал зэргүүд цугларч олон жилийн турш өмхийрөн муудсанаар хархнуудын байрлах тохиромжтой газар болон хувирдаг. Тэрхүү өмхий үнэр нь ойр орчмынхоо бүхий л газар салхиар таран аймшигтай муухай үнэртдэг. Ийнхүү удаан хуримтлагдсан хог хаягдал бохир зэргүүд нь 15 тонн хүртэл жинтэй болдог ажээ.



10. Хүний цогцос
Хүн нэгэнт төрсөн бол үхэх нь хорвоогийн жам юм. Нас барсан хүний цогцсыг хөдөөлүүлэх олон хэлбэр байдаг. Чандарлах, бунханд байршуулах гэх мэт. Гэвч цаг бусаар үхээд удсан хүний цогцсонд маш их бактер, нян зэргүүд үржин, дотор эрхтэн зэргүүд өмхийрч улмаар хамар цоргиулж, бөөлжис цутгам муухай үнэрийг ялгаруулдаг байна. Тиймээс эртний зарим улсууд тэр дундаа Египетд нас барсан хүний цогцсыг янзалж, дотор эрхтэн зэргийг гарган авч, тусгай боолтоор боож муми болгон занданшуулан оршуулдаг. Ингэснээр тухайн хүний бие муудахгүй, тэрчлэн эвгүй үнэр гаргадаггүй ажээ.



13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()