Юунаас болж батга гардаг вэ?

Нүүрэн дээр тууралт, батга гарна гэдэг хүн бүхний хувьд томоохон асуудлуудын нэг болдог. Заримдаа хувийн ариун цэвэр сайн сахиагүйгээс болж эрүү, хацар, духан дээр батга гардаг бол харин заримдаа дотор эрхтнүүд асуудалтай болсон үед таны арьсан дээр илэрч, дохио өгч байгаа гэж ойлгож болно. Ингээд уншигч та бүхэн доорх мэдээлэлтэй танилцана уу.

Юунаас болж батга гардаг вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа


1. Эрүү, шанаа хэсэг
Энэ хэсгээр батга болон тууралт гарвал дааврын тэнцвэр алдагдсан байна гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүү хэсгээр батга гарвал сарын тэмдгийн өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай. Гэхдээ эрүүн дээр гарсан батга гэнэт гарсан шигээ хурдан арилдаг байна.



2. Дух
Духан дээр батга гарах нь ихэнхдээ үс арчилгааны бүтээгдэхүүн тохирохгүй байгаагаас үүддэг. Тухайлбал үсний будагнаас харшилж, арьс цочрох, хэт хүчтэй шампунь хэрэглэх гэх мэт. Түүнчлэн үсээ ойр ойрхон угаах нь мөн л духан дээр батга гарах шалтгаан болдог.



3. Хацар чих хэсгээр
Хацар болон чихний ойр орчим батга гарвал дараах хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хэтэрхий их утсаар ярьснаас болж хорт туяа арьсанд нөлөөлсөн, эсвэл хэтэрхий их өөх тостой хурц хоол идсэнээс болж ходоод хямарсан байх магадлалтай. Тиймээс алхам тутамдаа гар утас хэрэглэхээc зайлсхийж, түүнчлэн хөнгөн, эрүүл хоол хүнс идэж байгаарай.



4. “Т” хэлбэрээр
Т хэлбэр гэдэг нь хөмсөгний хооронд буюу хамарны хэсгийг хэлж байгаа юм. Энэ хэсгийн арьс нь хамгийн эмзэг байдаг тул цаг уурын өөрчлөлт, тухайлбал хэт халуун болон хүйтнээс үүдэж батга гардаг. Түүнчлэн стрессд ормогц л энэ хэсгээр жижиг жижиг улаан юм тууран, энэ хэвээрээ удаан явбал идээтэй болж үрэвсдэг. Тиймээс арьсныхаа онцлогт тохирсон чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, биеийн хор гадагшлуулах ногоон цай уух, уурлаж бухимдахгүй байвал сайн.



5. Цээж, эгэм, нурууны хэсгээр
Эдгээр хэсгээр батга гарах нь ариун цэвэр сайн сахиагүй болон хэт их хөлөрснөөс үүддэг. Түүнчлэн наранд хэт удаан байх, түлэгдсэнээс болж батга гардаг байна. Цээж, нуруун дээрээ батга гарахаас сэргийлэхийн тулд аль болох хөвөн даавуун материалтай цамц өмсөх, ойр ойрхон усанд орж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.



6. Амны ойр орчмоор
Хэрвээ таны идэж хэрэглэж буй хоол хүнс хэт их өөх тостой, сахартай байвал тэр нь эргээд амны эргэн тойронд “үр дүнгээ” харуулна гэсэн үг. Энэ нь түүнчлэн таны ходоодны үйл ажиллагаа хэвийн бус байгааг илэрхийлж байна.



7. Хөмсөгний төгсгөл
Чадах чинээгээрээ ус уу! Яагаад гэвэл танд чийгшил, ус дутагдсанаас болж хөмсөгний төгсгөл хэсгээр батга гардаг. Мөн гүн чийгшүүлэгчтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.


 
8. Хөмсгөн дээр болон эргэн тойронд
Хөмсгөн дээр батга гарна гэдэг нь зэрлэгээ буруу, хүчтэй зулгааснаас ихэнхдээ үүддэг. Тиймээс зэрлэгээ авах, хөмсөгний хэлбэрээ засахдаа хямсаагаа сайтар ариутгах, зассаныхаа дараа бүлээн жин тавьж сураарай.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()