Биднийг бага багаар хөнөөдөг зүйлс

Бидний өдөр тутамдаа хийдэг, сайн хэмээн андуурдаг зүйлс нь бие организмд хэрхэн муугаар нөлөөлдгийг та төсөөлөхгүй дээ. Техник технологи хөгжсөн өнөө үед мэдээлэл, мэдлэггүй явна гэдэг үнэхээр байж боломгүй зүйлсийн нэг юм. Тиймээс танд хэрэг болохуйц доорх мэдээллүүдийг бэлтгэлээ. Мэдэхгүй нэгэндээ түгээгээрэй.

Биднийг бага багаар хөнөөдөг зүйлс
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа


1. Компьютерийн өмнө удаан суух
Компьютерийн өмнө удаан хугацаагаар суух нь таны төсөөлөөчгүй их өвчний үндэс болдог гэвэл та итгэх үү? Тухайн үедээ хүнд нээх өөрчлөлтгүй мэдрэгдэхгүй байх ч, удаан хугацаанд суувал нүд бүрэлзэн, нулимс гоожих, нуруу чилэх тэрчлэн суудлын өвчин тусах, илүүдэл жинтэй болох гэх мэт тоочоод байвал дуусахгүй их хор хөнөөлтэй юм. Тиймээс та компьютер, утсаараа аль болох бага оролдоорой. Ядахдаа дундуур нь агаар салхинд гарч, завсарлагатай байхгүй бол мөдхөн өвчний уурхай болох вий.



2. Нийтийн суултуур дээр суух
Олон нийтийн газрын бие засах суултуур дээр шууд суух нь та өөрийгөө эрсдэлд оруулсан хэрэг болно. Учир нь таны хонго хавьцаа үл ялиг шарх байхад л тэр нь халдварт өвчин тусах өндөр магадлалтай юм. Яаж ч бодсон нийтийн суултуур дээр нүцгэн биеэрээ суух нь үнэхээр байж боломгүй хэрэг юм. Тиймээс та заавалчгүй хамгаалах нэг удаагийн хэрэгсэл, эс бөгөөс суултуураасаа бага зэрэг хөндий сууж бие засахыг зөвлөж байна.



3. Нарийн боов ихээр идэх
Бид өдөр тутамдаа нарийн боов, хөөлт ихтэй бүтэн боловсруулсан талх зэргийг ихээр иддэг. Үнэндээ эдгээр нь таргалалт, гэдэс дүүрэх, цээж хорсуулах, зүрх судасны өвчин гэх мэт олон өвчнийг үүсгэдэг байна. Түүнийхээ оронд хар гурил, гурвалжин будаа, овъёос зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Иймэрхүү хөөлгөгч ихтэй цагаан гурил нь судасны хананд наалдаж улмаар өвчлөл үүсгэдэг ажээ.



4. Дэлгүүрийн жүүсийг уух
Та жимсний шүүс уух дуртай л биз дээ. Бид бүхэн дэлгүүрт зарагддаг жимсний жүүсийг байгалийн органик бүтээгдэхүүн хэмээн андуурдаг. Энэ нь үнэндээ тийм ч найдвартай биш. Учир нь эдгээр жүүсэнд нөөшлөгч бодис, сахар, өнгө будаг оруулагч гэх мэт таны санаанд оромгүй олон төрлийн химийн найрлага бий. Үүнээс болж та сэргэх бус харин ч эсрэгээрээ ядаргаанд орж, булчингийн сулралд ордог байна. Түүнчлэн иймэрхүү ундааг их уух нь хүнд цаанаас цатгалдах мэдрэмжийг өгч, хоол идэх хүслийг унтраадаг. Тиймээс түүний оронд найдвартай жинхэнэ байгалийн жимсийг худалдан аваад түүнийгээ шахаж, шүүсийг нь ууж байгаарай.



5. Витамин С хэтэрвэл аюултай
Бид витамин С-г яг л чихэр шиг иддэг нууц биш. Түүнийг сонсоход л ходоодны кислота өөрийн эрхгүй ялгарч, шүлс асгардаг шүү дээ. Энэхүү витаминыг хэтрүүлэн хэрэглэх нь багадуулснаас дор юм болдог байна. Түүнчлэн ходоодны хэвийн ажиллагаа алдагдаж ходоод шархлах аюултай.



6. Бактерийн эсрэг савангаар угаах
Телевиз радиогоор өдөр бүр л бактерийн эсрэг савангаар гараа угаагаад гараа 99 хувь хамгаалаарай гэхчилэн рекламууд толгой өндийлгөхгүй сурталчилдаг. Мэдээж энэ нь нэг талаар дэвшилтэт хөгжлийн нэг хэлбэр боловч, сайны хажуугаар саар гэдэг үг байдаг даа. Хэдий сайн ч гэлээ бактер устгана гэдэг таны биед зайлшгүй хэрэгтэй бактерийг ч мөн адил устгачихдаг байна. Ёстой л нэг 99 хувь устгана гэж тэр дээ. Тиймээс үргэлж ийм төрлийн савангаар гараа угаалгүй, хааяа энгийн хүчилгүй савангаар угааж байгаарай.



7. Байгалиас хэрэгцээт шим тэжээлээ авахыг хичээгээрэй.
Хүмүүс биеийн эсэргүүцлээ сайжруулна, тэрчлэн амин дэм уух хэрэгтэй гээд эмийн сангаас ямар нэгэн витаминүүдийг авч уудаг. Энэ нь мэдээж бие организмаа нөхөх, хамгийн хурдан сайн аргуудын нэг боловч тийм ч сайн зүйл биш юм. Учир нь тэдгээр витаминуудад агуулагдах нөөшлөгч бодис, өндөр тун зэрэг нь хүний биед төдийлөн тохирдоггүй байна. Тиймээс аль болох органик жимс витаминыг биедээ авахыг хичээгээрэй.



8. Хэн нэгэн найтаахад амьсгалаа түгжих
Олон нийтийн газраар үйлчлүүлж байхад хэн нэгэн хажууд найтаах, ханиахад бид амьсгалаа хэдэн хором түгжчихдэг шүү дээ. Ингэснээр тэднээс гарах вирусыг өнгөрөөлөө гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш байдаг гэнэ. Мэдээж амьсгаагаа буцаан гаргах үед харин ч ердийнхөөс илүү их вирусаар амьсгалчихдаг. Хэрвээ үнэхээр хэн нэгэн таны хажууд найтааж, ханиавал түүнээс амаа дарахыг хүсэх, эс бөгөөс та өөр тийшээ хараарай.



9. Хүчиллэг дэглэмээс татгалзах
Бид турах зорилгоор жүрж, нимбэг зэрэг хүчил ихтэй дэглэмийг баримталдаг шүү дээ. Үүнийг яг зааврын дагуу ном журмаар нь л дагаж чадахгүй бол таны ходоодыг шархлуулах, тэрчлэн хүчиллэг зүйлээс харшилтай болгодог байна.



10. Цагаан идээ таргалуулахгүй
Цагаан идээ тэр дундаа тослог ихтэй өрөм цөцгий зэргийг хүмүүс таргалуулдаг хэмээн боддог. Энэ нь үнэндээ хүний биед онц гойд таргалуулах нөлөө үзүүлдэггүй юм. Харин ч эсрэгээрээ бие организмыг цэвэрлэж, хоргүйжүүлэн кальциар баяжуулдаг гэнэ. Тиймээс цаашид цагаан идээнээс татгалзах шаардлагагүй болжээ.



11. Ямарваа хоолыг богино долгионы зууханд халаах муу
Хоолыг хуванцар сав гялгар уутанд хийгээд богино долгионы зууханд халаах нь хорт хавдар үүсгэх нэг том шалтгаан болдог байна. Хэрвээ үнэхээр халаах шаардлагатай бол заавалчгүй шилэн саванд халаах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн сүү, тэжээлийг ингэж халаах нь маш муу нөлөөг үзүүлдэг юм.


Танд энэ мэдээлэл таалагдсан бол үргэлжлэлийг доорх линкээр орж үзээрэй
Биднийг бага багаар хөнөөдөг зүйлс ~
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()