12 ордуудад ямар согтууруулах ундаа тохирдог вэ?

Орд ордны хүмүүст тохиромжтой согтууруулах ундаа байдаг гэвэл та итгэх үү? Тэдний оргилуун, дэврүүн, даруухан, зоримог гэх мэт тус тусын дахин давтагдашгүй өвөрмөц зан чанаруудад илүү тохирох доорх ундаанаас сонголтоо хийгээрэй. Танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.
12 ордуудад ямар согтууруулах ундаа тохирдог вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хонины орд
Хонины ордныхон ямар ч орчинд дасан зохицох чадвартай, үнэхээр эрч хүчээр дүүрэн хүмүүс. Үргэлж л адал явдлыг илэрхийлж байдаг. Түүнчлэн зүтгэсэн зорилгынхоо төлөө бол юу ч хийхээс буцдаггүй зоримог зантай гэнэ. Тиймээс тэдэнд архи илүү тохирдог. Хониныхон хэзээд уух архиа тааруулаад уучихдаг тул бусад ордноос илүү давуу чанартай юм.



2. Үхрийн орд
Үхрийн ордныхон бусад ордыг бодвол зөрүүд, өөрийн байр суурьдаа үнэнч, хатуу үзэл бодолтой хүмүүс байдаг. Тиймээс тэд нэг л шийдсэн бол, тэдний бодлыг нь өөрчлөхөд нилээн хүнд байх болов уу. Түүнчлэн сэтгэлийн хөдлөл ихтэй, үзэл бодлоо бусдад хэлэхээс айдаггүй зоримог зантай.  Үхрийн ордныхонд зөөлөн, хүйтэн шар айраг илүү  тохиромжтой.



3. Ихрийн орд
Ихрийн ордныхон үргэлж шинэ мэдлэг мэдээлэл рүү тэмүүлж байдаг идэвхитэй хүмүүс. Түүнчлэн нэг газраа удаан тогтдоггүй, уйдамтгай зантай. Нэг зүйлийг сурсан ч, үргэлж тултал нь хийхийг хүсдэг сайн чанаруудтай. Тиймээс амьдралдаа карьер хөөх хандлага нь бусад ордыг бодвол илүү байдаг. Тиймээс нимбэгний амттай текилаг сонголтоо болгоорой.



4. Мэлхийн орд
Адал явдал эрэлхийлдэг мэлхийн ордныхон бусдад тусархаг, хэрхэн сайхан хандахаа мэддэг. Тэд үнэхээр гэр бүлсэг, халамжтай хүмүүс байдаг ажээ. Нэг бодлын жаахан хайнга талдаа гэвэл таарна. Гэсэн ч хэрэгцээтэй зүйлсийг цаг алдалгүй сэтгэл зүрхээ зориулан хийхээс буцдаггүй байна.Тиймээс тэдэнд жинн архи зохимжтой ажээ.



5. Арслангийн орд
Арслангийн ордонд төрсөн хүмүүс сэтгэлийн хөдлөл ихтэй, онгироо хүмүүс байдаг. Магтаалд дуртай. Гэсэн хэдий ч түүндээ тохирсон ажилсаг хөдөлмөрч хүмүүс юм. Тэд бусдын анхаарлын төвд байх дуртай, нийтэч зантай. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог тэдэнд улаан дарсыг санал болгож байна.



6. Охины орд
Охины ордныхон их мэдрэмжтэй, зөөлөн тогтуун ааштай хүмүүс байдаг. Тэд үнэхээр уяхан зөөлөн, сайхан сэтгэлтэй учир хүмүүс тэдэнд нааштай ханддаг юм. Мөн түүнийгээ дагаад хатуухан үг төдийлөн даадаггүй эмзэгхэн ажээ. Эдгээр ордны хүмүүс цагаан усан үзмийн дарсыг уух нь зохимжтой.



7. Жинлүүрийн орд
Тэд зүгээр л номын дуруухан хүмүүс. Үнэхээр шаргуу,хөдөлмөрч тэднийг сурахын төлөө төрчихсөн гэхэд болно. Аливаа зүйлийг түргэн сурдаг, боловч хааяа залхуурах гээд байдаг талтай. Тэд угаас толгой сайтай болохоор юмыг түргэн сурч хэрэгжүүлдэг. Тэдэнд  хатуухан виски тохирдог ажээ.



8. Хилэнцийн орд
Хилэнцийн ордны бүсгүйчүүд үнэхээр дур булаам бүсгүйчүүд байдаг. Цовоо цойлгон, сайхан сэтгэлтэй болохоор бусдын гүтгэлэг, залинд уначих гээд байдаг сул талтай. Түүнчлэн бүх зүйлд сэтгэл зүрхээ зориулдаг тул ажил, амьдрал дээрээ ч алзахгүй хүмүүс юм. Гал цогтой, эрч хүчээр дүүрэн эдгээр ордныхонд мөстэй ликерийг санал болгож байна.



9. Нумын орд
Тэд үнэхээр урлагийн ч тэр, хувцас загвар гээд л ер нь бүхий л талын мэдрэмжтэй хүмүүс юм. Тиймээс бүхнээс содон, этгээд гэмээр ааштай. Нэг өдөр хүмүүстэй яриа өдөж нийтлэг байх ч нөгөө өдөр нь ганцаараа байхыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлэхэд “оньсого” шиг хүмүүс юм. Сэтгэлийн хөдлөлөө үйл хөдлөлөөрөө илэрхийлэх хандлагатай тэдэнд оргилуун дарс илүү зохимжтой.



10. Матрын орд
Матрын ордныхон ерөнхийдөө нилээн нууцлаг, дотуур тамиртай хүмүүс байдаг ажээ. Тэд хамгийн сайн өнгөлөн далдлагчид. Ёстой л тэдний дотор эмээлтэй хазаартай морь бүхлээрээ багтдаг гэхэд болно. Түүнчлэн шаргуу, хөдөлмөр ч зантай болохоор хаана ч очсон газардахгүй, чадвардаг. Тэдэнд шотланд виски илүү тохиромжтой.



11. Хумхын орд
Хумхын ордныхон үнэхээр шулуун шударга зантай хүмүүс. Шулуун зантай гэхээрээ зоригтой гэсэн үг бас биш.Өөрт нь таалагдахгүй байгаа зүйлсийг байгаагаар нь юу ч бодолгүй шууд хэлчихдэг зантай. Энэ нь тус болох үе байх ч ихэнхидээ гай болдог ажээ. Түүнчлэн аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж чаддаг хор шартай гэнэ. Тэдгээр хүмүүст жимсний дарсыг санал болгож байна.



12. Загасны орд
Загасны ордныхон үргэлж шинэ зүйлийг эрэлхийлж байдаг бүтээлч хүмүүс. Түүнчлэн төсөөлөн бодох дуртай. Заримдаа юу нь бодит, юу нь төсөөлөл болохыг ялгахаа байтлаа мөрөөддөг гэсэн үг. Гэсэн хэдий ч тэр нь үргэлж гэнэн цайлган байдаг. Тэдэнд ямар нэгэн өвөрмөц амттай сархад илүү тохиромжтой.



10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()