Солиотой Япончууд

Япон улс нь техник технологийн ололт амжилтаараа дэлхийд тэргүүлдэг хүчирхэг улсуудын нэг юм. Хөгжил нь хэтрээд ч тэр үү, хааяа тэднээс үнэхээр байж боломгүй “солиотой” гэмээр үйлдлүүд гардаг. Юутай ч та бүхэндээ наран ургах Япон орны талаар сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэж байгааг хүлээн авна уу.
Солиотой Япончууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. Эндхийн хүмүүсийг ажил дээрээ хэсэгхэн хугацаанд дуг хийхийг нь удирдах албаны хүмүүс нь зөвшөөрдөг гэнэ. Учир нь ингэж дуг хийсэн хүнийг ажлаа хичээнгүй хийгээд их ядарсан хэмээн үздэгтэй холбоотой. Тэд угаас хичээнгүй хүмүүс болохоор ийнхүү дуг хийх нь энд хэвийн үзэгдэл юм. 



2. Японд аниме хүүхэлдэйн дээр гардаг тачаангүй үйлчлэгчийн хувцастай бүсгүйчүүдээр дүүрэн кафе байдаг. Та энд үйлчлүүлснээр касснаас эхлээд доторх бүхий л ажилтнууд ийнхүү дүрэмт хувцастай ажилладаг байна.



3. Хосууд байрлах боломжтой түр зуурын зочид буудал байдаг гэвэл та итгэх үү? Тэдгээр хосууд энд дурлалын ажлаа гялс хийчихээд л гарах зориулалттай гэнэ. Зүгээр ч юм уу, заавал бүтэн өдрөөр нь түрээслээд байх шаардлагагүй.



4. Энэхүү газар нэгэн бичигдээгүй дүрэм бол хэрвээ рамен захиалсан бол түүнийгээ цурам ч өндийлгүй амтархан идэх хэрэгтэй байдаг.



5. Та анзаарч байсан бол Япон залуусын шүд нь ихэвчлэн  орсгой байдаг шүү дээ. Тэгвэл эндхийн залуус шүдээ зориудаар ийм орсгоо болгодог гэнэ. Учир нь ийм шүд тэднийг загварлаг харагдуулдаг хэмээн боддог ажээ.



6. Япон улсад тэврэлтийн кафе байдаг. Энд та хүссэн бүсгүйгээ зүгээр л тэврээд унтах боломжтой гэнэ. Нэг цаг нь 6000 иен (96,000 төгрөг) бөгөөд хуурамч найз залуу, найз охины үйлчилгээ ч мөн байдаг тул хэн нэгэнд найз залуутай мэт харагдахыг хүсвэл ийшээ хандаж болно гэсэн үг. Ийм үйлчилгээг 7 цагийн турш авахад 30,000 иен болдог байна. Мэдээж хуурамч найз залуугийн цэсэнд үнсэх, дотно харьцаанд орох зэрэг зүйлс хориотой байдаг аж.



7. Энд “Гонгуро” хэмээх нэгэн солиотой загварын трэнд байдаг. Охид бүсгүйчүүд нь маш тод өнгийн нүүр, үс будалтыг хийлгэж, хачирхалтай хувцас өмсдөг байна. Ийм охидыг тэндхийн эрчүүд нь халуухан хэмээн таашаадаг гэнэ шүү.



8. Японд зөвхөн лаазалсан бүтээгдэхүүнээр үйлчилдэг ресторан байдаг гэвэл та итгэх үү. Яг л бэлэн гоймонгийн газар шиг, үйлчлүүлэгчийн хүссэн лаазалсан бүтээгдэхүүнийг халааж, аягалан үйлчилдэг байна.



9. Үнэхээр сонин содон зүйлсийг сэтгэж, тэрийгээ хэрэгжүүлдэг ард түмэн бол яалтчгүй Япон орон билээ. Үүний жишээгээр тэнд хүмүүсийн хоног төөрүүлэх унтлагын зориулалттай буудал байдаг гэнэ. Уг буудлыг "Капсулан буудал" хэмээн нэрлэдэг. 



10. Эндхийн түргэн үйлчилгээний машинууд хүний санаанд оромгүй газруудад байдаг. Уулын орой, сүмийн хажууд гэх мэт. Түүнчлэн заавал хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй эндээс өмссөн дотуур хувцас, секс тоглоом зэрэг хачирхалтай зүйлийг ч худалдан авах боломжтой юм.



11. Японд "канчо" хэмээх хачирхалтай тоглоом байдаг бөгөөд энэ нь тоглоомонд оролцож байгаа хүн  хоёр гараа нийлүүлэн бариад хэн нэгний өгзөг рүү нь хуруугаараа хатгадаг байна. Ингэж хатгасныхаа дараа чангаар "канчо" хэмээн хашгардаг ажээ.



12. Японд хүмүүс оршуулгын ёслолын үеэр эрхий хуруугаа нуудаг. Эрхий хурууг "ачлалт хуруу" хэмээн машид хүндэтгэн үздэг бөгөөд, ингэх нь эцэг эхээ үхлээс хамгаалж байна хэмээн итгэдэг ажээ.



13. Энд бүхэл бүтэн туулайны жижигхэн арал байдаг. Тэдгээр туулайнуудыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин ирдэг байна.



14. Кавасакигийн их дэлгүүрт ердөө 5-хан секундын хугацаанд буух боломжтой дэлхийн хамгийн богинохон урсдаг шат байдаг гэнэ.



15. Токио хотод туулайны кафе байдаг. Энд дүүрэн туулай байх бөгөөд үйлчлүүлэгчид гараа угааж байгаад хүссэн туулайгаа тэврэн, эрхлүүлэх боломжтой аж.



31
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()