Дэлхийн хамгийн хачирхалтай амжилтууд

Дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэдэг үргэлж хамгийн шинэлэг, хамгийн солиотой зүйл байдаг. Хамгийн их иддэг хүн л гэнэ, хамгийн удаан үнсэлцсэн хос л гэнэ, хамгийн хол дур тавьсан хүн гээд л... энэ дэлхийн солиотой зүйлс зах нь харагдахааргүй их аж. Харин энэ удаад бүр тэдгээрээс ч илүү галзуу, өвөрмөц рекордуудыг эвдсэн хүмүүсийг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн хачирхалтай амжилтууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн их зөгийг бие дээрээ суулгасан хүн
Хятадын иргэн Гао Бин Гуо хэмээх эр 2014 оны 5-р сарын 27-ны өдөр дэлхийн дээд амжилтыг эвдэхээр, нүцгэн биен дээрээ нэг дор 326,000 зөгийг суулгажээ.



2. Дэлхийн хамгийн том жийнсэн өмд
2008 оны 10-р сарын 30-ны өдөр Перу улсад 40 метр урт, 30 метр өргөн, 2 тонн жинтэй дэлхий хамгийн том жийнсэн өмдийг оёсон байна. Уг өмдөнд товч, халаас, цахилгаан, бүс гээд бүхий л зүйлс нь бий.



3. Хамгийн тэнцвэртэй хүн
Дэлхийн хамгийн тэнцвэр сайтай хүнээр Данешвар Гураган шалгарч, 22.41 секундын турш шүдний сойзон дээр сагсан бөмбөг тогтоож, дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Өмнөх рекорд нь 13.5 секунд байсан юм.



4. Хамгийн олон хүн цугларсан “Өгзөг сэгсрэх тэмцээн”
2013 оны 9-р сарын 25-ны өдөр Нью-Йорк хотноо 358 хүн зэрэг “Twerk” хийх буюу өгзгөө сэгсэрч, амжилт эвдсэн байна.



5. Хамгийн том аягатай каппучино
Москва хотын 6 иргэн дэлхийн амжилтыг эвдэхээр уйгагүй зүтгэсний хүчинд, 2004 оны 3-р сарын 25-нд хамгийн том аягатай каппучиног хийж чаджээ. Нийтдээ 50 кг-ийн жинтэй бөгөөд 45 см урттай аягатай байсан байна.



6. Хамгийн том барбикью
Аргентиний Грал Пико хэмээх талбайд 2011 оны 3-р сарын 20-ны өдөр 30,000 хүн цугларч, нийт 13,713 кг үхрийн махыг ил гал дээр шарж иджээ.



7. Хамгийн олон удаа машинд даруулсан эр
Унгарын иргэн Аттила Банян хэмээх энэ эр 2012 оны 10-р сарын 1-ний өдөр Jeep машиныг дээгүүрээ 5 удаа нааш цааш гаргаж, дээд амжилт тогтоосон юм.



8. Хамгийн олон хүнийг нэг дор цуглуулсан массажистууд
БНХАУ-ын Жинан мужийн төв стадионд 2015 оны 5-р сарын 4-ний өдөр 1000 хүнд нэг дор нүүрний арчилгаа хийж, дээд амжилт эвджээ.



9. Нэг машинд багтсан хамгийн олон хүн
2015 оны 5-р сарын 16-ны өдөр нэг суудлын автомашинд 40 оюутан багтжээ.



10. Хамгийн урт хуримын даашинз
Румыны фото модель Эмма хэмээх бүсгүй 2750 метрийн урттай хуримын залгадаг даашинз өмсөж, өмнөх 2488 метрийн урттай даашинзны рекордыг эвджээ. Уг даашинзыг оёход 1857 зүүгээр залгаж тогтоосон бөгөөд нийт 100 өдрийн турш оёсон байна.



11. Хамгийн олон аяга шар айраг зөөсөн хүн
2010 оны 9-р сарын 7-ны өдөр, Германы иргэн Оливер Штрюмпфель хэмээх эр 40 метрийн зайд 27 том аягтай шар айраг зөөн, дээд амжилт тогтоожээ.



12. Хамгийн олон оролцогчтой шатрын тэмцээн
2010 оны 11-р сарын 24-ний өдөр Энэтхэгт нийт 20,483 оролцогчтой шатрын тэмцээн болжээ.



13. Хамгийн том дүрстэй, чөлөөт уналт
2004 оны 2-р сарын 6-ны өдөр Тайландын чөлөөт уналтын 357 тамирчин 3000 метрийн өндөрт 6 секундын турш гар гараасаа барилцан, дүрс үүсгэжээ.



14. Махатма Ганди шиг хувцасласан хамгийн олон хүүхэд
2012 оны 1-р сард Энэтхэгийн нэгэн парадын үеэр 485 хүүхэд Махатма Ганди шиг хувцаслан, царайгаа хувирган ирж байжээ. Үүгээрээ тэд дээд амжилт эвдсэн юм.



15. Хамгийн олон бикинитэй бүсгүйчүүдийн зураг авалт
2007 онд Австралийн Бонд далайн эрэг дээр 1010 усны хувцастай эмэгтэйчүүд цуглан, зураг авалтанд оролцжээ.



16. Хамгийн удаан үнсэлцэх тэмцээн
2013 онд Тайландын иргэд болох Нонту Витаянуч, Танасук Аряадэк нар 50 цаг, 25 миунт, 1 секундын турш үнсэлцэн, дэлхийн хамгийн удаан үнсэлцсэн хосоор шалгарсан байна.



17. Хамгийн урт хумстай эмэгтэй
Крис Валтон хэмээх энэ эмэгтэй зүүн гарны хумсаа 3.1 метр, баруун гарны хумсаа 2.9 метр ургуулан, дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэйгээр шалгарч байжээ.



18. Хамгийн олон нүцгэн зорчигчтой “Галзуу хулгана”
2010 оны 8-р сарын 8-ны өдөр Англи улсын үндэсний соёл амралтын хүрээлэнд 102 чармай нүцгэн хүн цугларсан байна. Тэд тоглоомон дээр нүцгэнээрээ тоглон, “Галзуу хулгана” дээр суун, зургаа авахуулсан байдаг.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()