Америкийн 23 настай үзэсгэлэнтэй DJ бүсгүй

2016-01-29, 03:55
7,118
Америкийн алдарт DJ “JellyBean” нэрээрээ олонд танигдсан хөгжимчин Жон Бенитиз (John Benitez)-ийн охин өдгөө 23 настай Рияа Бенитиз (Reya Benitez)-ийг та бүхэнд товчхон танилцуулья.
Америкийн 23 настай үзэсгэлэнтэй DJ бүсгүй


Түүний аав “JellyBean” 1980 оноос хойш Мадонна, Уитни Хьюстон, Пол Маккартни зэрэг алдарт дуучдын хөгжмийг микс хэлбэрт оруулан, гайхалтай хэмнэлтэй шинэ урсгалыг гаргаж ирж байв. Басхүү Мадоннатай болзож байсан гэвэл та итгэх үү?



Харин Рияа сүүлийн үед аавынхаа залгамж халааг авч, хөгжмийн ертөнцөд хөл тавин, олны танил болжээ.



Тэрээр инстаграмын “баян хүүхдүүд” гэгдэх тэрбумтнуудын охидтой цагийн зугаатай өнгөрөөж байгаа боловч алдартай аав ээжтэй гээд тэр бусад шиг үрэлгэн загнаж, олны хэл амны бай болсонгүй. 13 наснаасаа хойш ээжийнхээ кофе шопд ажиллан, халаасныхаа мөнгийг олдог байжээ.



“Миний аав ээж хоёр надад хэзээ ч их хэмжээний мөнгө өгч эрхлүүлж байгаагүй. Үүгээрээ надад мөнгөний үнэ цэнийг ойлгуулахыг хичээсэн. Би ч багаасаа хөдөлмөрийн үр шимээр мөнгө гэгч зүйл олддогийг ойлгосон”



“Би хар багаасаа л хөгжимтэй ойр өссөн. Хөгжимгүй өнгөрүүлсэн ганц ч өдөр надад байхгүй. Тиймдээ ч би аавынхаа ажлыг хийх болсон юм. Дуу хөгжим миний цусанд шингэсэн байдаг” гэжээ.



Тэрээр өнгөрөгч 4-р сард өөрийн анхны DJ тоглолтоо хийсэн байна.


























Видео.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()