Хамгийн ичмээр өвчнүүд

Өвчин гэдэг хэзээд хэлж биш нэг л мэдэхэд хийсээд ирдэг. Мэдээж ханиад шуухинаа зэргийг эмнэлэгт очоод үзүүлээд л эм уугаад эмчилчихдэг. Харин зарим өвчний хувьд хүнд хэлэхээс ч ичгэвтэр үнэхээр хүнд байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө аливаа эрсдэлд оруулахгүйн тулд буруу зуршлаа хаяж, эрүүл мэнддээ эртнээс анхаараарай.
Хамгийн ичмээр өвчнүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


10. Батгашилт

Батгашилт гэдэг нь өвчин. Өмнө нь зарим хүмүүс нүүрээр нь батга гарсан хүнийг хараад арчаагүй, заваан юмаа гэхчилэн янз бүрээр дүгнэдэг байсан. Гэтэл энэ нь үнэндээ вирусээс гаралтай бөгөөд, арьсны гүнд жижигхэн шимэгч хорхой амьдран үржсээр хүний арьсыг маш муухай болгодог. Мэдээж нүүрэн дээр гарсан батга болгоныг өвчин, хорхой хэмээн ойлгож болохгүй юм. Зарим үед үнэхээр л арьс бохирдох, тослогийн тэнцвэр алдагдах, буруу бүтээгдэхүүн хэрэглэх үед арьс үүнийг мэдэрч эмзэгшин батга гаргадаг. Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол эхлээд арьсаа оношлуулан, ямар нэгэн бактер байгаа эсэхээ шалгуулаарай.



9. Мөөгөнцөр
Мөөгөнцөр хэмээх өвчин нь үнэхээр хэцүү зүйлүүдийн нэг юм. Ихэнхдээ нөхөн үржихүйн эрхтэн үрэвсэх, өвчлөх үед мөөгөнцөр өвчин тусдаг. Түүнчлэн энэ нь бэлгийн замаар бусдад халддаг бөгөөд тохирсон эмчилгээг курсээр хийвэл бүрэн эдгэрэх боломжтой байдаг аж. Энэ өвчний үед бэлэг эрхтэн хавиар загатнах, биржрүүтэй бор зүйл гарах, шээсний сүв өвдөх шинжүүд түгээмэл илэрдэг юм. Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд эмчид хандан зөвлөгөө авах, ариун цэврийг сайн сахих, урьдчилан сэргийлэх лаа, эм зэргүүдийг хэрэглэх шаардлагатай. Энэ нь тийм ч хүнд өвчин биш гэлээ тухайн хүнд өөрт нь үнэхээр онцгүй мэдрэмж төрүүлдэг байна.



8. Хайрст үлд
Хайрст үлд нь арьсны архаг дахилтат өвчин юм. Учир нь энэ нь арьсан дээр хайрст гүвдрүүн тууралтаар илэрдэг бөгөөд даамжрах тусмаа хумс, үе мөч, бөөрийг хамруулан ноцтойгоор гэмтээдэг байна. Түүнчлэн хэрвээ эцэг эхийн аль нэг нь энэхүү өвчнөөр өвчилж байсан бол хүүхэд өвчлөх эрсдэл 8 орчим хувьтай, хоёулаа өвчилж байсан бол 41 хувьтай байдаг ажээ. Хайрст үлд хэмээх өвчин нь ихэвчлэн тохой, хөлийн тавхай, хуруу хумс, өвдөг, хуйх, бэлэг эрхтэн орчмоор гардаг бөгөөд гарсан газрынхаа үс хумс зэргийг унаган гүвдрүүтэй тууралт гаргадаг байна. Одоогоор тус өвчнийг бүрэн эмчлэх аргыг олоогүй зөвхөн тархалтыг намдааж, шинж тэмдгийг арилгаж байгаа гэнэ. Энэ нь тухайн хүнд дахин илрэх магадлал өндөр гэсэн үг юм.



7. Амнаас эвгүй үнэр гарах
Амны эвгүй үнэрийг мэргэжлийн хүмүүс эмгэг үнэр буюу "Halitosis" хэмээн нэрлэдэг ажээ. Ямартай ч энэ нь хүнийг эвгүй байдалд оруулах хангалттай том шалтгаан болдог юм. Амнаас эвгүй үнэр гарахад хэд хэдэн хүчин зүйлтэй. Хэрвээ таны шүд ямар нэгэн асуудалтай, идээлсэн, ломбо унасан, завсар нь хоолны үлдэгдэл орон удсанаар эвгүй үнэртэж байж болно. Мөн тамхи татах нь амнаас эвгүй үнэр үнэртүүлэх бас нэгэн шалтгаан болдог юм. Аль эсвэл амьсгалын замын үрэвсэлт эмгэгүүд, архаг гайморит, ходоод гэдэсний хэвийн бус ажиллагаа, элэг бөөрний эмгэгүүд нь амны эвгүй үнэрийн шалтгаан байж болно.



6. Эрчүүдийн бэлгийн сулрал
Мэдээж эр хүн бүр сексийн харилцаанаас өндөр таашаал авахыг хүсдэг. Гэтэл тэр нь санаснаар болохгүй, тэрчлэн хоорондоо ойлголцохгүйгээс болоод гэр бүл салах нь цөөнгүй. Бэлгийн сулрал гэдэг нь бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч дорхноо буух, түргэн дур тавих, бас бус хүндрэлүүдийг хэлдэг. Эрчүүдийг бэлгийн сулралд оруулах зүйлс янз бүрийн шалтгаантай. Олон төрлийн хүчтэй эм, кокайн ихээр агуулсан бэлдмэлүүд зэрэг нь бэлэг эрхтэний хөвчрөлтөнд нөлөөлж, бэлгийн сулралд оруулах нэг шалтгаан болдог байна. Түүнчлэн ядрах, бөөр шээсний замын өвчин зэргүүд ч нөлөөлж болно. Гэхдээ сексийн хувьд хүндрэл байна уу, хэт түргэн эсвэл удаан дур тавьж байна уу гэдгийг ямар нэгэн гадны тодорхойлтоор бус бэлгийн харьцаанд орж байгаа хүмүүс өөрсдөө тодорхойлдог юм.



5. Гэдэс дүүрэх
Гэдэс хямрах дүүрэх гэдэг нь үнэхээр хэцүү өвчнүүдийн нэг юм. Хэрвээ таны гэдэс эвгүйрхэж, гэдэс тань байнга дүүрдэг бол гэрийн нөхцөлд сүүлний тосоор гэдсээ тослон алчуураар дулаан баадагнах хэрэгтэй. Түүнчлэн хуурай гурилан боорцгийг ихээр дангаар нь идэх, тараг сүү цагаан идээг хооронд холихгүй, гэдэс хямраах хурц хоолыг идэхгүй байх хэрэгтэй.



4. Хоолны дуршилгүй болох
Хоолны дуршилгүй болох нь олон учир шалтгаантай. Ихэвчлэн сэтгэл зүйтэй холбоотой юм. Гэр бүлийн дарамт шахалт, сэтгэл гутрал зэргүүд нь тухайн хүнийг хоолны дуршилгүй болгон анорексиа хэмээх өвчинд нэрвэгдүүлж турж эцэн амь насаа ч алдах эрсдэл өндөртэй өвчин юм. Хүмүүс эдгээр хүмүүсийг тэр бүр ойлгохгүй турах гэж хоолоо хаслаа хэмээдэг. Мэдээж турахын тэлд хатуу дэглэм бариад энэхүү өвчинд нэрвэгдсэн хүмүүс цөөнгүй юм. Тиймээс хүнийг сайн мэдэхгүй байж эртлэн дүгнэх хэрэггүй бизээ.



3. Шээс задгайрах
Шээс задгайрах гэдэг нь тухайн хүн шээсээ барьж чадахгүй болохыг хэлнэ. Энэ нь ахимаг насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог байна. Шээс задгайрах нь наслах үед гарах хэвийн өөрчлөлт биш юм. Түүнчлэн шээсээ барьж чадахгүй байх, хүнд зүйлийг өргөх, ханиах үеэр өөрийн мэдэлгүй шээс алддаг. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдээс илэрч байгаа бол эмчид хандан өөрт тохирсон эмчилгээг хийлгээрэй.



2. Язралт
Ихэвчлэн бие давхар эмэгтэйчүүдэд язралт ихээхэн тохиолддог. Энэ нь арьсны эмгэг бөгөөд арьсны уян хатан чанар алдагдаж, хэт суналт өгснөөр ийнхүү арьсанд язралт буюу судалтай бор сорви үүсдэг. Энэ нь өвчин гэхээсээ илүү үзэгдэл юм. Аль эсвэл гэнэт огцом жин нэмэх, жин хасахад язралт үүсдэг. Язралтаас сэргийлэхийн тулд биеийнхээ чийг, тослогт анхаарал хандуулах нь чухал юм.



1. Бэлгийн замын халдварт өвчин
Бэлгийн замын халдварт өвчин нь хэзээд хамгийн ичгэвтэр өвчнүүдийн нэг билээ. Түүнчлэн эхээс урагт халдах өндөр эрсдэлтэй юм. Иймэрхүү өвчний үед тохирсон эмчилгээг урт хугацаанд системтэйгээр хийх шаардлагатай. Эмчлэгдэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Тиймээс иймэрхүү ичгэвтэр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд  тохиолдлын бэлгийн хавьтлыг тэсэх, бэлгэвчтэй харьцаанд орох, харилцаандаа үнэнч байх хэрэгтэй.



8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()