13 настай охин олныг алмайруулжээ

2016-01-30, 21:32
32,477
Шотландын Салткоатс хотод ээж, ах, бяцхан дүүгийн хамтаар амьдардаг Ами Барбор (Amy Barbour) хэмээх 13 настай охины тухай мэдээлэл цахим сайтаар эрчээ авч байна. Учир юу гэвэл тэрбээр бяцхан биедээ баймгүй их хүчээр, өдийг хүртэл хүнд ачааг үүрч, өвчтэй ээж, ахыгаа асран, бяцхан дүүгээ ч яг л ээж шиг нь хүмүүжүүлэн хардаг гэнэ.
13 настай охин олныг алмайруулжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Охины ээжийн хоёр тархи нь хоёулаа гэмтэлтэй бөгөөд энэ нь мэдрэлийн системд нь нөлөөлж, хүнтэй харьцахад бэрх болсон байна. Харин 17 настай ах нь хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогдсон, байнга л амиа хорлох оролдлого хийн охиныг сандаргадаг аж.



Үйл явдал үүгээр ч дууссангүй. 2 настай бяцхан дүү нь хэл яриа, харилцааны доголдолтой бөгөөд түүнд ч гэсэн асар их арчилгаа, анхаарал халамж хэрэгтэй. Эми хичээл номоо чадахынхаа хэрээр хийхийн зэрэгцээ, ах, ээж, дүү гурваа халамжилж, гэр орноо ч цэвэрлэдэг байна. 



Гэсэн ч тэр хэзээ ч гэр бүлийнхэндээ уурлаж, бухимдаж, амьдралдаа гутарч үзээгүй. Яг үнэндээ хүн хайртай хүмүүсээ чадлын хэрээр хайрлаж, халамжлах гэж л төрдөг болохоос хувиа хичээх гэж төрдөггүйг энэ охины амьдралаас илхэн харж болно.



Охиндоо баярлаж явдгаа хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй ээж нь түүнд гэнэтийн бэлэг барихаар шийдэж, телевизийн нэвтрүүлгээр дамжуулан бэлэг өгүүлжээ. Түүний баярлаж байгааг шууд эфирээр дамжуулсан байна.



Гэр бүлийнхэн нь түүнд таблет бэлэглэжээ. Охин үүний талаар үргэлж л ярьдаг хэдий ч авах чадал нь хүрдэггүй байсан аж. 


Видео



43
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()